Далайд Гарцгүй Улс

Өдгөө далайд гарцгүй, зөвхөн газраар хиллэдэг 44 улс байна.

Далайд Гарцгүй Улс

Эдгээрээс 16 нь Африк, 14 нь Европ, 12 нь Ази, 2 нь Өмнөд Америк тивийнх аж. Мөн далайд гарцгүй улстай хиллэдэг өөрөө бас далайд гарцгүй Лихтенштайн, Узбекистан гэх 2 улс бий. Түүнчлэн эргэн тойрон ганц улсаар хүрээлэгдсэн Ватикан, Сан-Марино, Лесото гэх 3 улс, хоёр улсаар хүрээлэгдсэн Андорра, Балба, Бутан, Молдав, Монгол, Лихтенштайн, Эсватини гэх 7 улс байгаа юм.

85 сая хүн амтай (2009 онд) Этиоп хамгийн их хүн амтай далайд гарцгүй улс болно. Мөн Уганда (32,4 сая), Балба (29,3 сая), Узбекистан (28,6 млн) улсууд 20 саяаас илүү хүнтэй юм.

Далайд гарцгүй орнуудаас Казахстан (2 724 900 км²) хамгийн том нутаг дэвсгэртэй бол Монгол (1 566 500 км²), Чад (1 284 000 км²), Нижер (1 276 000 км²), Мали (1 240 000 км²), Этиоп (1 104 300 км²), Боливи (1 098 581 км²) улсууд сая км²-аас том нутаг дэвсгэртэй.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв

Засгийн газар хоорондын "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв" байгууллага Улаанбаатарт ажилладаг.

“Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах олон талт хэлэлцээр”-т нэгдсэн улсуудын төлөөллөөс бүрдэж, жилд нэг удаа хуралддаг.

Далайд гарцгүй улсуудын жагсаалт

Ази

  1. Азербайжан
  2. Армени
  3. Афганистан
  4. Балба
  5. Бутан
  6. Казахстан
  7. Киргиз
  8. Лаос
  9. Монгол
  10. Тажикистан
  11. Туркменистан
  12. Узбекистан

Африк

  1. Ботсвана
  2. Буркина Фасо
  3. Бурунди
  4. Замби
  5. Зимбабве
  6. Лесото
  7. Малави
  8. Мали
  9. Нижер
  10. Өмнөд Судан
  11. Руанда
  12. Эсватини
  13. Уганда
  14. Төв Африкийн БНУ
  15. Чад
  16. Этиоп

Европ

  1. Австри
  2. Андорра
  3. Беларусь
  4. Ватикан
  5. Косово — бүрэн эрхт бус, заримдаг хүлээн зөвшөөрөгдсөн
  6. Лихтенштайн
  7. Люксембург
  8. Македон
  9. Молдав
  10. Сан Марино
  11. Серби
  12. Словак
  13. Унгар
  14. Чех
  15. Швейцар

Өмнөд Америк

  1. Боливи
  2. Парагвай

Түүх

Газар зүйн хувьд далайд гарцгүй улс ашиггүй гэгдэж ирсэн. Учир нь далайд гарцгүй улсын хувьд загас агнуур зэрэг далайн баялгийг ашигладаг салбарууд хөгжих үндэсгүй гэдгээс гадна гадаад худалдаанд чухал байр суурь эзэлдэг далайн тээвэр эрхлэн явуулах боломжгүй болно. Хүн төрөлхтөн далайн эрэг орчмын газар нутгуудад төвлөрч амьдрах хандлагатай байдаг тул далайд гарцгүй улсууд хүн ам цөөн байх нь олон. Иймээс улс орнууд далайд гарцтай болохын төлөө өөр хоорондоо тэмцэлдэж иржээ.

Далайд гарцгүй улсад үзүүлэх хөнгөлөлт

Далайн хуулийн тухай НҮБ-ийн конвенц ёсоор далайд гарцгүй улсууд бусад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх татвар төлөлгүйгээр далайд гарах эрхтэй байдаг. Мөн НҮБ нь хөгжиж буй далайд гарцгүй орнуудад үзүүлэх тусламжийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.

Бараг далайд гарцгүй улс

Дараах орнуудын далайд гарах гарц нь мөчидхөн байдаг.

Тайлбар

Гадаад холбоос

Tags:

Далайд Гарцгүй Улс Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвДалайд Гарцгүй Улс Далайд гарцгүй улсуудын жагсаалтДалайд Гарцгүй Улс ТүүхДалайд Гарцгүй Улс Далайд гарцгүй улсад үзүүлэх хөнгөлөлтДалайд Гарцгүй Улс Бараг далайд гарцгүй улсДалайд Гарцгүй Улс ТайлбарДалайд Гарцгүй Улс Гадаад холбоосДалайд Гарцгүй УлсДалайУлс

🔥 Trending searches on Wiki Монгол:

Кирилл монгол бичгийн дүрэмТэмээСингапурАзиМатематикТүрэгИсламҮндэстэнЧингүнжавБайгал нуурЗүүнгарын Хаант УлсЕгипетийн пирамидуудБудОлноо Өргөгдсөн Монгол УлсБалбаМонгол гуталНэрэх аргаНохойХэнтийн нурууКирилл үсэгМонголын Нууц ТовчооСанчирБуйр нуурПрограм хангамжОросГазрын яст мэлхийКонденсациБөө мөргөлНогоон дарь эхГерц (нэгж)Бүгд Найрамдах Монгол Ард УлсМонгол овог аймгуудын жагсаалтБанкБөртэ ЧиноФилиппинРомын эзэнт гүрэнИзотопАтомОрхон голАварга хулсны баавгайСоронзЕвропГалогенГүюг хаанТүмэн засагт хаанУкраинОрос-Японы дайнХубилай хаанМонгол хэлСэлэнгэ аймагДезоксирибонуклейн хүчилКанадЦементХарилцааМонгол түүхэн бичиг үсгүүдБархасбадьБуддын шашинДэлхийИзраилУхаалаг гар утасХалхАгаарын бохирдолНисэх онгоцНүүрстөрөгчДалайн урсгалЁс суртахуунХөвсгөл аймагАтлантын далайЮмжаагийн ЦэдэнбалТуужСоёл иргэншилАнгли хэлЭкспортШинэ эргэлтийн бодлогоНягтЧин Улсын эрхшээл дэх Монгол орон2012 оны Улсын Их Хурлын сонгуульУлс орнуудын хүн амын тооМонгол Улсын Үндсэн Хууль🡆 More