Орос-Японы дайн (Япон: 日露戦争, にちろせんそう, Орос: Русско-японская война, 1904 оны 2-р сарын 8-нд эхлээд–1905 оны 9-р сарын 5-нд дууссан) нь Оросын Хаант Улс, Японы эзэнт гүрний хоорондох Манжуур, Солонгос, Шар тэнгис дахь ашиг сонирхолын зөрчилдөөнөөс үүссэн дайн юм.
Англи хэлний зарим эх сурвалжид Манжуурын аян дайн гэж бичигдсэн байдаг. Дайны гол үйл ажиллагаа нь Өмнөд Манжуур, ялангуяа Ляодунгийн хойг, Мүгдэнгийн орчим, мөн Солонгос, Японы орчим, Шар тэнгисд явагдсан байна.
Орос-Японы дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Дээд талд: Оросын байлдааны хөлөг онгоц Паллада Порт-Артурын орчимд довтолгоонд өртөж байгаа нь Зүүнээс цагийн зүүний дагуу: Японы явган цэргүүд Ялу голыг гаталж байна, Оросын морин цэргүүд Мүгдэнд, Оросын байлдааны хөлөг онгоц Варяг ба буут хөлөг онгоц Кореец Чемульпогийн буланд, Оросын цэргүүд Порт-Артурт Японы амь үрэгдсэн цэргүүдийн дэргэд. | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Оросын Хаант Улс | Японы эзэнт гүрэн | ||||||||
Удирдагчид | |||||||||
Эзэн хаан Николай II Алексей Куропаткин Степан Макаров † Зиновий Рожественский | Эзэн Хаан Мэйжи Оояма Ивао Тоого Хэйхачиро | ||||||||
Хохирол | |||||||||
31,458 алагдсан | 58,812 |
Оросууд тэнгисийн цэрэг, худалдаа наймааны зорилгоо хангахын тулд Номхон далайд гарах, өвөл хөлддөггүй боомттой болохыг үргэлж хүссээр ирсэн. Тэдний Номхон далайд гарах гол гарц Владивосток нь зөвхөн зун л ашиглах боломжтой байсан бол Порт-Артур (өнөөгийн хятадын Дайлянь хот) жил тойрон ашиглагддаг боомт байлаа. Япон-Манжийн нэгдүгээр дайны дараа 1903 оноос Оросын хаант засаг, Японы талуудын хэлэлцээнүүд үр дүнд хүрээгүй юм. Япончууд өөрсдийн Солонгос дахь нөлөөгөө хадгалахын тулд дайныг сонгосон. Оросууд ч дотоодод нь хэд хэдэн удаа томоохон хэмжээний ажил хаялт, үймээн гараад байсан тул дайн нь Засгийн газрын эсрэг хандлагыг эх оронч үзэл рүү чиглүүлж чадна гэж бодож байжээ.
Дэлхий дахины таамаглаагүй явдал болж, өсч өндийж буй Япончууд Оросын хүчний эсрэг дараалсан ялалтууд байгуулсан юм. Тэдгээр ялалт нь Зүүн Ази дахь хүчний харьцааг эрс өөрчилж, Японыг дэлхийн тавцанд их гүрнүүдтэй мөр зэрэгцэн алхах болсныг илтгэсэн явдал байлаа. Дайнд ялагдсан явдал нь Хаант Орос Улсын ялзарсан Засгийн газрын эсрэг өргөн олныг хамарсан тэмцэл өрнөхөд хүргэж, Оросын 1905 оны хувьсгал гарсан билээ.
Орос. Оросын II Николай хаан дипломат болон цэргийн бэлтгэл хийж их зүйл амжуулжээ. Эзэн хаан II Николай хаанчлалын эхний хагаст Оросын гадаад бодлогод хамгийн түрүүнд Алс Дорнодын асуудал - "Азийн агуу хөтөлбөр" байсан: Ревел (өнөөгийн Таллин) хотод эзэн хаан II Вильхельмтэй уулзах үеэр Зүүн Азид Оросын нөлөөг бэхжүүлэх нь түүний Засгийн газрын үүрэг гэж Оросын хаан нуулгүй хэлж байжээ.
Үүнд: Австритай хийсэн хэлэлцээр, Германтай харилцаагаа сайжруулах нь Оросын ар талыг баттай хангаж өгсөн; Сибирийн замыг барьж, флотыг бэхжүүлэх нь түүнд материаллаг боломж олгосон байна. Мөн Оросын хаант Засгийн газрын удирдлагын хүрээнд Оросын том хүчнээс Япон эмээж шууд дайралт хийхээс татгалзана гэсэн итгэл бат оршиж байсан.
Япон. 1868 онд Японы Мэйжийн сэргээн босголт шинэчлэлийн дараа улс орны эдийн засгийг томоохон хэмжээний шинэчлэл хийж 1890-ээд оны дунд үеэс Япон улс газар нутгаа тэлэх бодлого хэрэгжүүлсэн бөгөөд юуны түрүүнд газарзүйн хувьд ойрхон Солонгост санаархаж байв. Хятадын эсэргүүцэлтэй тулгарсан Япон "Хятад-Японы дайн"-аар (1894-1895) Хятадыг бут ниргэж Шимоносекийн гэрээ байгуулаад байсан үе юм.
1903 онд Солонгос, хятадын хил орчим дахь Оросын ойн концессын маргаан, Манжуурын өргөн уудам газар нутгийг оросууд эзэмших сонирхол Орос-Японы харилцааг эрс хурцатгасан юм. Алс Дорнод дахь Оросын цэргийн оролцоо сул байсан ч II Николай хаан буулт хийсэнгүй, учир нь Оросын хувьд нөхцөл байдал нь түүний бодлоор өвөл хөлдөдгүй тэнгисийн эрэг рүү нэвтрэх асуудал давамгайлж байв.
1904 оны 1-р сарын 27-ны (2-р сарын 9) шөнө албан ёсоор дайн зарлаагүй Порт-Артурын гадна талын зам дээр Японы усан цэргийн флот Оросын цэргийн флот руу гэнэтийн дайралт хийсэн нь Оросын Номхон далай дахь хамгийн хүчирхэг хөлөг онгоцуудыг устгаж улмаар 1904 оны 2-р сард Японы цэргүүд Солонгост саадгүй нэвтрэн буух боломжтой болжээ.
5-р сард Оросын цэргийн командлалын идэвхгүй байдлыг далимдуулан Япончууд Квантунгийн хойгт цэргээ буулгаж, Порт-Артурыг Оростой холбосон төмөр замыг эзлэв. Үүний дараа Порт-Артур 1904 оны 12-р сарын 20-нд цайз бууж өгөхөд оросын цэргийн хөлөг онгоцуудыг устгасан юм.
1905 оны 2-р сард Япончууд Мүгдэнгийн ерөнхий тулалдаанд оросууд ялагдан ухарч, 1905 оны 5-р сарын 14-д Цушимагийн тулалдаанд Балтийн тэнгисээс Алс Дорнод руу Балтын тэнгисээс дэлхийг бараг тойрон далайгаар татаж ирсэн Оросын усан цэргийн эскадрил ялагдсан байна.
1905 оны 8-р сарын 23-нд (9-р сарын 5) Портсмутийн энх тайвны гэрээгээр Орос улс Сахалин арлын өмнөд хэсэг, Ляодун хойг, Өмнөд Манжуурын төмөр зам зэргийг Японд шилжүүлсэнээр энэхүү дайн дууссан юм.
This article uses material from the Wikipedia Монгол article Орос-Японы дайн, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.