Халх

Халх — эртний нэгэн монгол түмэн, одоогийн монгол үндэстний нэгэн ястан.

2020 оны тооллогоор Монгол Улсад оршин суугаа 3,006,444 хүн (суурин хүн амын 82.4%) Халх гэж бүртгэгджээ. Халх дотроо ястанд хуваагддаггүй боловч өдгөө дарьганга, сартуул, элжигин ястан нэрнээс бусдаар халхаас ялгагдахгүй. Халх аялгад нийцүүлж монгол хэлний кирилл бичгийн дүрмийг Цэндийн Дамдинсүрэн зохиожээ.

Халх ястан
Олон нэрхудам монголоор – Халх халх-а
монгол кирилээр – халх (халхууд)
буриад кирилээр – халха (халханууд)
халимаг кирилээр – халх (халхас)
Өнөөгийн байдал
Нутаг оронДэлхий даяар — 3 сая. Үүнээс:
Монгол Монгол (МУ) — 3,006,444 (2020)
Халх Хятад (БНХАУ) — 4,000 (багцаа)
Хэл аялгамонгол хэл (төв аялгуу, халхын салбар аялгуу)
Бичиг үсэгкирил үсэгтэй монгол бичиг (1941 оноос)
ШүтлэгХалх буддын шашны буяны ёс (шарын шашин),
тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан, Ислам, Христийн шашин
Төрөл холбоо
Ойр төрөлдархад,ойрад, цахар,
Буриад г.м бусад монгол үндэстэн
Хэл угсаамонгол угсаатан (Монгол төрлийн хэлтэн)
Халх
Халхын язгууртны хатагтай (1921)

Нэрийн гарал

«Халхавч», «бамбай» зэрэгтэй ойролцоо утгатай «халх» (нарны халх, галын халх ...) гэх монгол үгнээс нэр өгөгдсөн гэж үздэг. Монголч эрдэмтэд "халх", "халх бамбай" гэсэн үгнээс халх ястны нэр үүсэн гэж үздэг.

Гарал үүсэл

Монголчуудыг дахин нэгтгэсэн Батмөнх даян хаан 1500 оны үед улсаа зүүн баруун 2 гар, 6 түмэн болгон хуваан хөвүүддээ өвлүүлжээ. Үүний баруун гарын 6 түмний нэг нь Халх түмэн бөгөөд түүхийн шастирд "Аглагийн 12 хүрээ халх"[баримт хэрэгтэй] гэж алдаршиж байв. Ингэхдээ 6-р хүү Алчуболдод баарин, баягуд, жарууд, үжээд, хонгирад отгийг нийлүүлэн өгсөн нь Өвөр Халхын 5 отог хэмээн нэрлэгдэж, хожим нь Өвөр монголын Зуу Удын чуулганы Баарин зүүн баруун хоёр хошуу (одоо ӨМӨЗО Улаанхад хотын Баарин зүүн баруун хоёр хошуу), Жарууд зүүн баруун хоёр хошуу (одоо ӨМӨЗО Тонляо хотын Жарууд хошуу) болж хуваарьлагдсан бол хонгирад, Үжээд, Баягуд нь бусад хошууд, Манж найман хошуунд задран хуваагдсан.

Харин 11-р буюу отгон хүү Гэрсэнзэд хэрэйд, жалайр, хонгирад, олхонуд, бэсүд, элжигин, горлос, урианхай, сартуул, тангуд, хүрээ, цоохор отгийг нийлүүлэн өгсөн нь ар халх гэж яваад өдгөө халх гэж нэрлэгдэх болжээ. Гэрсэнзийг таалал төгссөний дараа дээрх отогуудыг долоон хөвүүнд нь хувааснаар "халхын долоон хошуу" үүсэх эхлэл тавигдсан.

  1. Ашихай дархан хунтайжд үнэгэд, жалайр отог,
  2. Ноёндай хатанбаатарт бэсүд, элжигэн отог,
  3. Нонохуй үйзэнд хэрэгүд, горлос отог,
  4. Аминдурал ноёнд хүрээ, хороо, цоохор отог,
  5. Дарь тайж хөхэйд, хатагин отог,
  6. Далдан хөндлөн ноёнд сартуул, тангуд отог,
  7. Саму буйма ноёнд урианхай отог

Гэрсэнзээс хойш Ар халх нь баруун, зүүн 2 гарт хуваагдсан 7 хошуу болж, тэдгээрийг Ашихай дархан хунтайж, түүний залгамжлагчид даргалж байсан. Халхын баруун гар нь хангайн нуруунаас баруун тийшх нутагт Ашихай, Ноёнтой хатанбаатар, Далдан хөндлөн ноён, Саму буйма ноёны удмынханы захирсан 4 хошуу байгуулагдаж тэднийг Ашихай хунтайжийн угсааны ноёд захирсан нь хожим Засагт хан аймаг болсон. Халхын зүүн гар нь халхын голоос хангайн нуруу хүртэлх нутагт Онохуй үйзэн ноён, Аминдурал ноён (Дарь тайж хүүхэдгүй нас барсны дараа отогийг нь авсан) нарын захирсан 3 хошуу байгуулагдаж, зүүн гарыг Онохуй үйзэний хөвүүн Автай сайн ханы угсаа үе залгамжлан захирсан нь хожим Түшээт хан аймаг, Сэцэн хан аймаг, Сайн ноён аймаг болж хуваагдсан.

Халхын 7 хошуу гэдэг нь дараах болой.

  1. Засагт ханы хошуу: Одоогийн Говь Алтай аймгийн хойд, Завхан аймгийн хойд ба зүүн хойд, Увс аймгийн зүүн, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангай аймгийн баруун, Баянхонгорын зарим нутаг багтаж байжээ. Манжийн үед Засагт хан аймгийн Баатар засгийн хошуу, Үйзэн засгийн хошуу, Эрдэнэ засгийн хошуу, Цогтой засгийн хошуу, Эрдэнэ дүүргэгч засгийн хошуу, Ахай засаг, Мэргэн засаг, Далай засгийн хошуу, Жалханз хутагт, Ялгуусан хутагтын шавь болж задарсан.
  2. Ноёндай хатанбаатарын хошуу: Манжийн үед Засагт хан аймгийн зүүн урд талын таван хошуу, нэг шавийн отог болж хуваагдсан нь одоогийн одоогийн Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Тайшир, Дэлгэр сум, Бигэр, Чандмань, Эрдэнэ, Цогт, Алтай сумд, Баянхонгор аймгийн Баянцагаан, Шинэжинст сум, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын баруун хэсгийн нутаг.
  3. Хөндлөн ноёны хошуу: Хожим Сартуул Сэцэн вангийн хошуу болсон нь одоогийн Завхан аймгийн Алдархаан, Цагаанчулуут, Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Хөх морьт сумдын нутаг болж байв. Орд өргөө нь Сарт толгой орчимд нутаглаж байв.
  4. Саму Буйма ноёны хошуу: Манжийн үед Дайчин засгийн хошуу, Дархан засгийн хошуу болж хуваагдсан нь одоогийн Говь Алтай аймгийн Цээл, Төгрөг, Бугат, Тонхил, Дарви, Ховд аймгийн Дарви, Мөст, Цэцэг зэрэг сумдын нутаг юм.
  5. Түшээт ханы хошуу: Чин улсын үед Түшээт хан аймгийн хойд талын 14 хошуу, Сайн ноён аймгийн зарим хошуудыг энэ хошуунаас нутаг таслан байгуулсан. Одоогийн Төв, Сэлэнгэ, Дархан, Булган, Орхон аймаг бүхлээр, Өвөрхангайн Хархорин, Бүрд, Есөнзүйл, Хужирт, Баян Өндөр сумд, Архангайн зүүн талын сумдын нутаг багтаж байсан.
  6. Мэргэн ноёны хошуу: Автай сайн ханы дүү Абуху мэргэн ноёны удмынхан захирч байсан. Чин улс, Богд хаант улсын үед Түшээт хан аймгийн Түшээт засгийн хошуу, Мэргэн засгийн хошуу, Дайчин засгийн хошуу, Ёст засгийн хошуу, Цогтой засгийн хошуу болж хуваагдсан нь одоогийн Дорноговь аймаг, Дундговь аймаг, Өмнөговь аймгийн ихэнх нутаг болно.
  7. Сэцэн ханы хошуу: Сэцэн хан аймгийн нутаг бүхлээрээ 1 хошуу байсан нь Манжийн үед 22 хошууг нутаг таслан байгуулсан.

1634 оноос өвөрмонгол Манж Чин улсад дагаар орсноос эхлэн, Халхын долоон хошууны ноёд Чин улстай шууд хиллэх болсноор Мин улстай хийж байсан худалдаа тасалдаж, Чин улсаас төр, эдийн засаг, худалдааны хувьд хараат болж, халхын зарим ноёнд цол өгөх, нутаг хошуу байгуулах мэтээр халхын дотоод асуудалд оролцож эхэлсэн. 1655 онд манжийн Эеэр засагч хааны зарлигаар халхын зүүн гарын Автай сайн ханы дүү Түмэнхэн сайн ноёны удам Данзан ламыг засаг ноён цол өргөмжлөн Түшээт ханы хошуунаас таслан өгч байгуулснаар Халхад найман хошуутай болсон. 1688-1689 онд Халх-Зүүнгарын дайнд Халхын Түшээт хан Чахундоржоор удирдуулсан ноёд хүн ардын хамт Галдан бошигт хаантай хийсэн дайнд ялагдаж, манжид дагаар орсноор Халх монгол нь Чин гүрний нэг хэсэг болсон. 1691-1911 он хүртэл Чин гүрний харьяанд байхдаа 4 чуулган аймаг, 86 хошуу, 12 тамгатай хутагтын шавь отог нэгжид хуваагдан задарч, Улиастай, Их Хүрээний манж амбанд захирагдаж байсан. 1911 оны 12-р сарын 29 нд Их Хүрээнд "Олноо өргөгдсөн Монгол Улс"ыг байгуулж, 8-р Богдыг эзэн хааны сэнтийд залснаар Халх төвтэй Монгол Улсыг байгуулсан байна.

Алдартай хүмүүс

Эшлэл

Tags:

Халх Нэрийн гаралХалх Гарал үүсэлХалх Алдартай хүмүүсХалх ЭшлэлХалхДарьгангаКирилл монгол бичгийн дүрэмМонгол УлсМонгол хэлМонгол үндэстэнСартуулТүмэнЦэндийн ДамдинсүрэнЭлжигинЯстан

🔥 Trending searches on Wiki Монгол:

ДүүрэгМонгол Улсын аймгуудМазаалайЧин улсЯмааАнандын АмарТэмбүү/1Алун Гуа эхийн домогГенетикНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньТектоник хавтанМал аж ахуйАригбуха хаанМарзан ШаравСүрьеэГанхүүгийн ПүрэвбатЦахилгаан гүйдэлСэргээгдэх эрчим хүчМонгол Улсын Их СургуульТөвөнхХөвчтөнМонгол хувцасМонголын улс төрХурд (хамтлаг)МаркетингЕсүс ХристУлс орнуудын газар нутгийн хэмжээТуркЦээрлэх ёсон1 дүгээр сургуульБодисХүнНатриБаян-Өлгий аймагЕгипетЖамбын БатмөнхГэсэрТулуйЗанабазарМакро эдийн засагБоловсрол, шинжлэх ухааны яам (Монгол)Сугарын Болд-ЭрдэнэМонгол УлсРибонуклейн хүчилМонакоЗасаглалТоглоомын онолХидан УлсХүйсийн баримжааҮелэх системМөнгөТөрНидерландДорноговь аймагМонгол Улсын гадаад харилцааОйрх ДорнодЗайсан толгойМона ЛизаМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтКальциЧехНуклейн хүчилТөмөр (химийн элемент)МатематикКиви хамтлагЧадраабалын ЛодойдамбаХархорумын мөнгөн модБадганБаянхонгор аймагЗүрхХүний эрхШирээний теннисПрокси серверМонгол хоолУргамлын тэжээлТөвөдүүдХиймэл оюунКонденсатор🡆 More