Бүгд Найрамдах Австри Улс (Герман: Republik Österreich, Österreich , сонсох) — Төв Европт оршдог далайд гарцгүй улс.
Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцар, Лихтенштайн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.
Бүгд Найрамдах Австри Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠠᠦᠢᠰᠲᠷᠢ ᠤᠯᠤᠰ Republik Österreich (Герман) | |
---|---|
Төрийн дуулал: Bundeshymne der Republik Österreich "Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Төрийн Дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Вена 48°12′N 16°21′E / 48.200°N 16.350°E |
Албан ёсны хэл | Герман хэл |
Recognised languages | |
Угсаатны бүлгүүд (2020) |
|
Шашин (2021) |
|
Ард түмний нэршил | Австричууд |
Төр засаг | Холбооны парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Александер Ван дер Беллен |
• Канцлер | Карл Нехаммер |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
• Дээд танхим | Холбооны Зөвлөл |
• Доод танхим | Үндэсний Зөвлөл |
Түүх | |
• Нэр | 11 сарын 1, 996 |
• Херцогт Улс | 9 сарын 17, 1156 |
• Эрцхерцогт Улс | 1 сарын 6, 1453 |
8 сарын 11, 1804 | |
3 сарын 30, 1867 | |
• Германы Австри | 11 сарын 12, 1918 |
• Анхны БНУ | 9 сарын 10, 1919 |
• Холбооны Улс | 5 сарын 1, 1934 |
• Аншлюс | 3 сарын 12, 1938 |
• Хоёрдугаар БНУ | 4 сарын 27, 1945 |
• Улсын гэрээ | 7 сарын 27, 1955 |
Газар нутаг | |
• Нийт | 83,883 км2 (113) |
• Усны эзлэх талбай (%) | 0.84 (2015) |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 9,027,999 (98) |
• Нягтаршил | 107.6/км2 (106) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $582.130 тэрбум (43) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $64,750 (14) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲$479.820 тэрбум (33) |
• Нэг хүнд ноогдох | ▲$53,320 (17) |
ОТББИ (2021) | 26.7 бага |
ХХИ (2021) | ▲ 0.916 маш өндөр · 25 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +43 |
Домэйн нэр | .at |
Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreich → орчуулбал Зүүний буюу Дорнын Эзэнт Улс) болтлоо хувьссан ажээ.
Австри нь парламентын засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), 1995 оноос Европын Холбооны гишүүн байна.
Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,883 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.
Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитэй 816 км, Швейцартай 166 км, Лихтенштайнтай 35 км.
Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.
Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.
Австрийн хүн ам нь 2017 оны 9 сарын байдлаар 8,596,912 байна. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,27 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант урсгалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.
Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.
Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 оны 1-р сарын 26-наас хойш төр барьж байна.
Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний Зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны Зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний Зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 гишүүнтэй, дөрвөн хувийн босготой. Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.
Австри нь Европын Парламентад 21 гишүүнтэй, тэднийг Үндэсний Зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээд
2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд холбооны канцлер буюу ерөнхий сайдаар Александер Шалленберг ажиллаж байна.
Холбооны төрийн байгууламжтай Австри улсын нутаг дэвсгэр холбоот 9 муж (Bundesländer- Муж Улс) болж хуваагдана.
Мужийн нэр | Герман нэр | Төв хот | Талбай (км²) | Хүн ам (2022) |
---|---|---|---|---|
Бургенланд | Burgenland ˈbʊʁɡn̩lant | Айзенштадт | 3,965 | 297,583 |
Вена | Wien [viːn] | Вена | 415 | 1,931,593 |
Доод Австри | Niederösterreich [ˈniːdɐˌʔøːstəʁaɪ̯ç] | Санкт Пөлтен | 19,180 | 1,698,796 |
Дээд Австри | Oberösterreich [ˈoːbɐˌʔøːstəʁaɪ̯ç] | Линц | 11,983 | 1,505,140 |
Зальцбург | Salzburg [ˈzalt͡sˌbʊʁk] | Зальцбург | 7,155 | 560,710 |
Каринти | Kärnten [ˈkɛʁntn̩] | Клагенфурт | 9,537 | 564,513 |
Тироль | Tirol [tiˈʁoːl] | Инсбрук | 12,648 | 764,102 |
Форарльберг | Vorarlberg [foːɐ̯ˈʔaʁlbɛʁk] | Брегенц | 2,602 | 401,674 |
Штири | Steiermark [ˈʃtaɪ̯ɐmaʁk] | Грац | 16,399 | 1,252,922 |
This article uses material from the Wikipedia Монгол article Австри, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.