Ядуурал

Ядуурал (Англи: Poverty; Орос: Бедность) гэж амьдралын чанарыг тодорхойлогч хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ.

Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурь эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол, ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно.

Дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно.

Үнэмлэхүй ядуурал гэж улс гүрнүүд ба цаг хугацааны турш тогтмол байж ирсэн стандартыг хэлнэ. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.

Дэлхийн Банк нь туйлын ядуурлыг өдөрт 1 америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа, дунд зэргийн ядуурлыг хоёр америк доллараас доош мөнгөөр амьдарч байгаа хэмээн тодорхойлдог.

Ядуурал
1 өдөрт 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүмүүсийн тоо, бүсээр (1981-2001 он)

2001 оны байдлаар 1.1 тэрбум хүн туйлын ядуу, 2.7 тэрбум хүн дунд зэргийн ядуу хэмээх үзүүлэлт байдаг. Хөгжиж буй улс орнууд дахь туйлын ядуучуудын хувь нь 1990 онд 28 хувь байсан нь 2001 онд 21 хувь болсон байна. Эл дэвшлийн ихэнх хэсэг нь зүүн ба өмнөд Азид болсон. Зүүн Азид хоёр доллараар амьдарч байгаа хүн амын хувь 1990 онд 69 хувь байснаас 2007 онд 27 хувь болтлоо буурчээ.

Харин Сахарын цөлөөс доошхи Африкт туйлын ядуурал 1981 онд 41 хувьтай байснаас 2001 онд 46 хувь болж өссөн байна. Үүнтэй зэрэгцүүлээд өсч буй хүн амын тоог нэмбэл туйлын ядуу хүмүүсийн тоо 231 саяаас 318 сая болсон байна.

Дэлхийн бусад бүсүүдэд харин өөрчлөлт бага байна. 1990 оны үеэс Зөвлөлт Холбоот Улс задарч Зүүн Европ ба Tөв Азид тогтвор муутай, шилжилтийн эдийн засагтай шинэ улс гүрнүүд бий болсноор орлого эрс бууж, ядуурлын түвшин шинэ зуун гарах хүртэл 6 хувь хүртэл өссөний дараагаас л буурч эхлэжээ.

1990 оноос хойш дэлхийн ядуурлын түвшин ерөнхийдөө буурчээ:

Бүс 1990 1996 1999 2002 2005
Зүүн Ази ба Номхон далай 54.72% 36.00% 35.51% 27.59% 16.78%
Европ ба Төв Ази 1.96% 4.61% 5.13% 4.59% 3.56%
Латин Америк ба Карибын тэнгисийн орнууд 11.32% 10.97% 10.89% 10.69% 8.19%
Ойрх Дорнод ба Хойд Африк 4.31% 4.10% 4.22% 3.56% 3.60%
Өмнөд Ази 51.71% 47.05% 44.13% 43.80% 40.34%
Сахарын цөлнөөс доошхи Африк 57.58% 58.78% 58.37% 55.03% 50.91%
Нийт 41.69% 34.45% 33.73% 30.53% 25.19%

Хэдийгээр ядуусын тоо багасч байгаа нь тодорхой боловч бүсүүд доторх өөрчлөлт нь харилцан адилгүй байна. Жишээ нь хөгжиж байгаа орнууд дотор Хятад ба Энэтхэгээс гадна дэвшил ахиц гарч буй орнууд маш цөөн байгаа, эсвэл дэвшил нь маш бага байна.

Гэхдээ дэлхийн хүн ам байнга өсч байгаа тул ядуусын тоо тогтмол байгаа явдал нь ядуусын харьцаа багасч байна гэсэн үг. Хятад ба Энэтхэгийг тооцохгүйгээр, 1 доллараас доош мөнгөөр амьдарч буй хүн амын хувь 1981-2004 онд 31.35%-с 20.70% хүртэл буурсан.

Ядуурал
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна (1950-2005)

Хүний хөгжлийн бусад үзүүлэлтүүд ч сайжирч байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дундаж наслалт хөгжиж буй орнуудад ихэд өссөн бөгөөд хөгжилтэй, хөгжиж буй орнуудын дундаж наслалтын өөрчлөлт багассаар байна.

Дэлхийн хамгийн хөгжилгүй орнууд байрлах Сахарын цөлнөөс дооших Африкт ч гэсэн дундаж наслалт Дэлхийн хоёрдугаар дайны өмнө 30 жил байснаас 50 жил хүртэл дээшилж байсан. Гэвч үүнээс хойш дархлалын олдмол хомсдол ба бусад өвчнүүд ихээр тархсны дараа буцаад доошилжээ (одоогоор 47 жил). Монгол нь дундаж наслалтаараа НҮБ-ын гишүүн орнууддаас 122-д орох ба дундаж наслалт нь 66.99 жил байна.

Дундаж наслалтаас гадна:

  • Таваас доош насны хүүхдүүдийн нас баралт
  • Нэг хүнд оногдох хоол хүнсний хэмжээ (2,200 калораас бага тэжээл ноогдох хүн ам 1960-1990 он хүртэл 56 хувиас 19 хувь болсон)
  • Бичиг үсэгт тайлагдах явдал (1950-1999 онд 52 хувиас 81 хувь болсон, үүнд эмэгтэйчүүдийн бичиг үсэгт тайлагдах явдал ихссэн явдал нь гол ахиц болсон)
  • Ажиллахгүй байгаа хүүхдүүдийн тоо (1960 онд 76% байснаас 2000 онд 90% хүртэл ихссэн)

зэрэг бусад олон үзүүлэлтүүдэд ахиц гарчээ.

Ядуурлын шалтгаан

Ядуурал 
1960-аад оны Нигер-Биафраны дайны үед өлбөрсөн эмэгтэй хүүхэд.

Эдийн засгийн

  • Ажилгүйдэл
  • Хоол хүнсний хомсдол, үнийн өсөлт (үүнд үр тариаг түлш болгон ашиглаж буй явдал ихэд нөлөөлнө)
  • Баячууд өөрсдийн хөрөнгөө бусад орнуудад хадгалуулж шилжүүлж буй явдал
  • Худалдааны тэгш бус байдал. Үүнд хөгжиж буй орнуудын харьцангуй давуу тал алдагдана
  • Газрын тэгш бус хуваарилалт

Засгийн

  • Ядуу орнуудад ардчилсан бус байдал
  • Хууль үйлчлэхгүй байдал
  • Үр бүлтээлтэй засаглалгүй байдал
  • Нөөцийн зөв ашиглалт (зөв ашиглалт байхгүйгээс болж газрын баялаг ихтэй орнууд нь түүнээсээ болж зүдэрдэг ба заримдаа нөөцөө "хараал" гэж тодорхойлох нь ч бий)
  • Дэд бүтцийн хөгжил муу
  • Боловсролын стандарт, хүрэлцээ муу
  • Авлига, хээл хахууль

Нийгмийн

  • Хүн амын хэт өсөлт, гэр бүл төлөвлөлтгүй
  • Гэмт хэрэг
  • Түүхийн хүчин зүйлс (ж.нь. империализм, колоничлол, коммунизмын дараах байдал)
  • Боловсролтой хүмүүс гадаад руу явах явдал
  • Соёлын нөлөө (уламжлалт амьдралын хэв маягууд)
  • Нийгмийн халамжийн тогтолцоонд ядуучууд биш зөвхөн дунд анги л хамрагддаг байдал
  • Дайн (үүнд иргэний дайн, геноцид, улс төрийн аллага)
  • Тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах үзэл (үүнд насаар болон хүйсээр ялгаварлах явдал, арьс өнгөөр ялгаварлах)
  • Хувь хүний үйлдлүүд (Исабелл Соухиллын судалгаагаар, "а. сургуулиас битгий гар б. гэрлээгүй байхдаа хүүхэдтэй битгий бол в. ямар ч ажилтай байсан түүнээс битгий гар" гэсэн зарчмуудыг дагавал ядуурах магадлал эрс буурна гэжээ.)

Эрүүл мэнд

Ядуурал 
Нигерийн хөдөөний эмнэлгүүдэд модон мэс заслын ширээнүүд элбэг ажээ.
  • Сайн чанарын эмнэлгийн үйлчилгээгээр хангагдахгүй явдал
  • Хүүхэд байхдаа хоол тэжээлээр дутагдах
  • Өвчин эмгэг, үүнд "ядуурлын өвчнүүд" гэгдэх: ДОХ, хумхаа, сүрьеэ
  • Сэтгэл гутрал
  • Архидалт, хар тамхиний донтолт

Байгаль орчны үзүүлэлтүүд

Үнэмлэхүй ядуурал

Үнэмлэхүй ядуурлыг ядуурлын үндсэн шугамын тусламжтайгаар тодорхойлж болно. Өрхийн орлого ядуурлын түвшингээс доогуур байвал тухайн хүн эсвэл гэр бүл ядуу гэж тооцогддог. Энэ нь хүний ​​үндсэн хэрэгцээ (хоол хүнс, ус, хувцас, орон байр) хангагдаагүй, хувь хүний ​​бие бялдар, нийгмийн сайн сайхан байдалд шаардлагатай ариун цэврийн байгууламж, боловсрол, эмнэлгийн тусламж, мэдээлэл гэх мэт тав тухыг хангаж чадахгүй байгааг харуулж байна

Ядуурлыг багасгах

  • Эдийн засгийн өсөлт
    Дэлхийн Банкны ядуурлын эсрэг стратегийн чухал хэсэг нь ядуурлыг эдийн засгийн өсөлтөөр багасгах явдал юм.
  • Чөлөөт зах зээл
    Засгийн газрын оролцоо бага, капиталист худалдаа арилжаа болон зах зээлийн эдийн засагтай байх
  • Чөлөөт худалдаа
  • Шууд тусламж
    Засгийн газрын хүмүүстээ үзүүлэх тусламж, тэтгэлэг болон сайн дураараа хүмүүсийн өгөх тусламж
  • Хөгжлийн тусламж
    Хөгжилтэй орнуудын хөгжиж буй орнуудад өгөх тусламж туслалцаа
  • Ядуусын амьдралын боломж баталгааг дээшлүүлэх
  • Мянганы хөгжилтийн зорилтууд

Эшлэл

Гадаад холбоос

Ядуурал  Commons: Ядуурал – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Ядуурал Ядуурлын шалтгаанЯдуурал Үнэмлэхүй ядууралЯдуурал Ядуурлыг багасгахЯдуурал ЭшлэлЯдуурал Гадаад холбоосЯдууралАнгли хэлБоловсролОрос хэлХувцас

🔥 Trending searches on Wiki Монгол:

Тэнгэрийн ванЭрдэнэ Зуу хийдХөнгөн атлетикТоргоны зам2012 оны Улсын Их Хурлын сонгуульМэлхийЭнэтхэгийн соёлБарималӨмнөд СолонгосШүлтийн металлУнгарУчиртай гурван толгойАнглиКарл МарксЗарим амьтны насны нэрсКомпьютерДархан-Уул аймагАлтайн УрианхайШинэ үндсэн хуулийн өдрийн барилдаанМонголын Ардчилсан НамИонИрвэсУртын дууЭдийн засагИндонезШвейцарАмин хүчилЦусХөдөлгөөн (физик)Цахилгаан гүйдэлЛинзДулдуйтын ДанзанравжааТусгаар тогтнолын өдөр (Америкийн Нэгдсэн Улс)ОдАтомКонденсаторЧулууЧингис хааны дөрвөн нохойТүүхэн эх сурвалжМанжууд хятадыг эзэлсэн ньЗудАжилгүйдэлОрчин үеийн Монголын түүхДалайОрос-Японы дайнОлонлогЧин Улсын эрхшээл дэх Монгол оронОлон улсын нэгжийн системЖимсДонровын НамдагҮндэсний бөхФеодализмЭртний Грекийн философиМорин хуурДолгорсүрэнгийн СумъяабазарЭдийн засгийн шинжлэх ухаанЕвропын ХолбооДобу мэргэнТемпературЦусны сийвэнАймагСоронзон оронКолоничлолГитарХяргас нуурКальциУвс аймагМонгол Улсын гадаад харилцааЦагаан идээМонголчууд Алтан улсыг дайлсан ньХойд АмерикНүцгэн үртэнАгаарын даралтШүрУушгиХандгай🡆 More