Од

Од гэдэг нь плазмаас тогтох гэрэлтэгч, цул бөмбөлөг юм.

Нар нь Дэлхийд хамгийн ойр орших од бөгөөд Дэлхийн энергийн гол үүсгүүр болно. Харин бусад одыг шөнө харах боломжтой. Од нь түүний цөмд явагдаж буй цөмийн нэгдэх урвалаас (устөрөгч гели рүү хувирах) ялгарч буй энергиэс шалтгаалан гэрэлтдэг байна. Устөрөгч ба гелигээс хүнд элементүүд бараг бүгд оддын цөмд явагдах энэхүү урвалын үр дүнд үүссэн болно.

Одны масс, нас, химийн найрлага зэрэг олон шинж чанарыг, түүний спектр, гэрэлтэлт, хөдөлгөөн дээр тулгуурлан тогтоож болно. Одны нийт масс нь түүний хөгжлийн үе шатыг тодорхойлдог үндсэн үзүүлэлт юм. Бусад шинжүүд жишээлбэл, диаметр, эргэлт, хөдөлгөөн, температур зэрэг нь түүний хөгжлийн үе шатаар тодорхойлогдоно. Одны температур ба гэрэлтэлтийг нь ашиглан (Херцсбрунг-Расселийн диаграмм, H–R диаграмм) одны хөгжил, насыг тодорхойлж болно.

Од нь үндсэндээ устөрөгчөөс тогтсон (маш бага хэмжээний гели болон бусад хүнд элемент бүхий) мананцараас үүсэх ба үүний төв нь хангалттай нягт болоход, устөрөгчийн зарим нь цөмийн нэгдэх урвалаар гели рүү шилжиж эхлэнэ. Энэ урвалын үр дүнд ялгарч буй энергийг, үлдсэн хэсэг нь радиац ба конвекцийн процессоор тогтоон барина. Энэ процесс нь тухайн одыг богино хугацаанд мөхөхөөс хамгаалана. Ялгарах энергийн нөлөөгөөр одны гадаргуу орчимд стеллар салхи үүснэ, мөн задгай сансарт энерги цацагдана. Цөм дэх устөрөгч шавхагдаж дуусахад тухайн одны масс нарны массаас дор хаяж 0.4 дахин их болох ба цөм нь, эсвэл цөмийн гадаад хэсэг нь хүнд элементүүдээс тогтсон ийм одыг аварга улаан од гэж нэрлэнэ. Энэ төрлийн од нь мөхөж буй од бөгөөд улмаар хүнд элементүүдийг харьцангуй их хэмжээгээр агуулсан шинэ од үүсгэнэ.

Хос болон олон-одны систем нь хоёр ба түүнээс дээш одноос бүрдэх бөгөөд эдгээр однууд хоорондоо таталцлын хүчээр харилцан үйлчлэлцэж, биесээ тодорхой орбитоор тойрон эргэнэ. Хэрэв хоёр од хоорондоо ойрхон бол таталцлын хүчний харилцан үйлчлэл тэдгээр одны хөгжилд их хэмжээгээр нөлөөлнө.

Хэмжих нэгж

Ихэнхи тохиолдолд СИ системийн нэгжүүдийг ашиглана. Масс, гэрэлтэлт, радиус зэргийг Нартай харьцуулан хэмжинэ:

    Нарны масс: Од  кг
    Нарны гэрэлтэлт: Од  Ватт
    Нарны радиус: Од  м

Ихээхэн хэмжээний урт, радиус зэргийг хэмжихдээ астрономийн нэгж ашиглана.

Одны хөгжил

    Үндсэн өгүүлэл: Одны хөгжил

Шинж чанар

Одны бараг бүх шинжийг түүний масс дээр тулгуурлан тодорхойж болно. Өөрөөр хэлбэл гэрэлтэлт, хэмжээ, хөгжлийн үе, нас зэргийг түүний масс дээр тулгуурлан тогтоож болно.

Нас

Ихэнхи одны нас 1 тэрбумаас 10 тэрбумын хооронд байдаг ба одоо мэдэгдэж буй хамгийн хөгшин од бол 13.2 тэрбум жилийн настай HE 1523-0901 од юм.

Их нягттай, цул од богино хугацаанд мөхнө. Учир нь эдгээр одны цөм нь өндөр даралт дор орших тул устөрөгч нь богино хугацаанд шавхагдаж дуусдаг байна. Иймэрхүү цул од дунджаар 1 тэрбум жилийн дараа мөхдөг бол, жижиг од (улаан одой од) 10 тэрбумаас хэдэн зуун тэрбум жил орших боломжтой.

Химийн найрлага

Од үүсэж эхлэх үед тухайн одны массын 70% нь устөрөгч, 28% нь гели, үлдэх хэсэг нь бусад хүнд элементүүд байна. Төмөр нь өргөн тархалттай, хэмжихэд харьцангуй хялбар тул одны найрлага дахь хүнд элементийг тухайн одны агаар мандал дахь төмрийн агуулгатай харьцуулан тооцдог байна. Од үүсгэдэг мананцар нь супернова тэсрэлтийн улмаас хүнд элементээр тасралтгүй баяжиж байгаа тул одны химийн элементийн найрлагаар тухайн одны насыг тодорхойлох боломжтой.

Хамгийн бага төмрийн агуулгатай од нь HE1327-2326 одой од бөгөөд Нар дахь төмрийн агуулгын 1/200,000-тэй тэнцэнэ. Харин хамгийн их төмрийн агуулгатай од нь 14 Геркулус бөгөөд Нарнаас 3 дахин их төмрийн агуулгатай.

Диаметр

Однууд нь Дэлхийгээс асар хол зайд орших тул шөнө цэг шиг жижиг, мөн Дэлхийн агаар мандлаас болж анивчиж буй мэт харагддаг байна.

Одны хэмжээ нь 20-40 км-ээс (нейтрон од) эхлээд Нарны диаметрээс 650 дахин их буюу ойролцоогоор 0.9 тэрбум км (жишээлбэл,Бетелгейз) хүртэл хэлбэлзэнэ.

Кинематик

Нарыг тойрон эргэх нарны аймгийн гаригуудын хөдөлгөөний судалгаа нь галактикийн бусад оддын үүсэл, нас, бүтэц, хөгжил зэргийг тайлбарлахад ихээхэн хувь нэмэр оруулна.

Соронзон орон

Од 
СУ Аур одны (залуу од) гадаргуугийн соронзон орон

Соронзон орон нь одны дотоодод конвекцийн хөдөлгөөн үүсэж буй хэсэгт бий болно. Соронзон орны хэмжээ нь одны масс, найрлагаас, харин гадаргуугийн соронзон идэвхижилт нь одны эргэлтийн зэргээс хамаарна. Энэ гадаргуугийн идэвхижилт нь одны толбыг үүсгэнэ. Одны толбо гэдэг нь бусад гадаргуугийн хэсэгтэй харьцуулахад харьцангуй бага температуртай, хүчтэй соронзон орон бүхий талбайнууд юм.

Залуу, хурдан эргэлдэх однууд нь ихээхэн соронзон оронтой байх тул гадаргуугийн өндөр идэвхижилттэй байна. Харин удаан эрлгэлттэй, хөгшин однууд нь гадаргуугийн соронзон идэвхижилт бага байна.

Масс

Одоогоор мэдэгдэж буй хамгийн хүнд, цул од бол Эта Карини бөгөөд Нарнаас 100-150 дахин хүнд юм. Ийм одны нас нь хэдэн сая жил байна. Нумын ордны оддод хийсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр, одны массын хамгийн дээд хэмжээг 150 нарны масс гэж тооцсон байна.

Их тэсрэлтийн дараагаар үүссэн анхны однуудын масс >300 нарны масс байсан байж болох юм.

Эргэлт

Одны тэнхлэгийн эргэлтийг спектроскопийн тусламжтайгаар ойролцоогоор, эсвэл одны толбын шилжилтээр харьцангуй нарийвчлалтайгаар тодорхойлж болно. Залуу одны эргэлт хурдан, ойролцоогоор >100 км/сек байна. Жишээлбэл, B-ангийн од болох Ачернарын эргэлт 225 км/сек байдаг. Энэ одны экваторын болон туйлын диаметрийн зөрүү >50% байна. Хэрэв одны эргэлтын хурд 300 км/сек-ээс их болвол тухайн од сөнөх (задрах) болно. 300 км/сек нь од задралгүйгээр эргэх хурдны дээд хязгаар юм. Нар нь тэнхлэгээ 25-35 хоногт нэг бүтэн эргэдэг ба хурд нь 1.994 км/сек байдаг.

Температур

Одны гадаргуугийн температур нь одны радиус, цөмөөс ялгарч буй энергийн хэмжээнээс хамаарна. Одны гадаргуугийн температурыг одны өнгөний индексээр тодорхойлно.

Цул оддын хувьд гадаргуугийн температур нь 50,000 K байна. Нартай ойролцоо жижгэвтэр одны гадаргуугийн температур хэдэн мянган К, харин Аварга улаан одны температур харьцангуй бага ойролцоогоор 3,600 K байна.

Ангилал

    Үндсэн өгүүлэл: Одны ангилал

Од нь оддын системээсээ хамаарч хэлбэр төрх, үндсэн шинж, үүсэл хувирлаа тогтоож оршино.

Ишлэл

Гадаад холбоос

Tags:

Од Хэмжих нэгжОд ны хөгжилОд Шинж чанарОд АнгилалОд ИшлэлОд Гадаад холбоосОдГелиДэлхийНарПлазмУстөрөгчХимийн элементШөнөЭнерги

🔥 Trending searches on Wiki Монгол:

Буган чулуун хөшөөУмард СолонгосЭнергиМорины уралдаанЖамбын БатмөнхБүх ертөнцийн таталцлын хуульИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтМонгол орны гол мөрдУлсын Их ХуралУлс орнуудын хүн амын нягт сийрэгАрьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлМонгол хатадБаян-Өлгий аймагӨвлийн олимпХидан УлсТэмбүү/1Цагаан дарь эхМагниАмьсгалах процессХорт хавдарЗэлмэЭргүнэ хунгийн домогУйгур улсДархлаа судлалЭмээлУлсын нийслэлийн жагсаалтХалуун элгэн нутагМонгол Улсын Ерөнхий СайдНуклейн хүчилМонгол орны загасБангладешМонгол улсын аймаг, нийслэлДорнод аймагБор (химийн элемент)Хар балгасЦиклонОросын Хаант УлсБайгальГол мөрөнОлон улсын эмэгтэйчүүдийн өдөрБямбын РинченМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаТив тивийн улс орнуудМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдНомхон далайБархасбадьХар тугалга1 дүгээр сургуульНэр үгFacebookСекундБулган аймагМэдрэлийн системУур амьсгалБодисын төлөвЧехАмарсанааЭлектролит диссоциациЗорилгоТуул голГүюг хаанМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтАж үйлдвэрДалайХимийн урвалБатмөнх Даян хаанМонгол УлсХунт нуурСанах ойЭмиль ДюркгеймАтомМонгол улсын хил үүссэн түүхГригорийн тоололҮхэрAppleИх Монгол улсын их хааны тамгаГалоген🡆 More