Унгар

Унгар (Унгар: Magyarország, Мажярорсааг), албан ёсоор Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших далайд гарцгүй төв Европын улс юм.

Австри, Словак, Украин, Румын, Серби, Хорват, Словени улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот нь Будапешт. Унгар улс ЭЗХАХБ, НАТО, Европын Холбооны гишүүн, Шенгений хэлэлцээрт нэгдсэн. Албан ёсны хэл нь Урал хэлний бүлгийн Унгар буюу Мажяр хэл. Энэ нь Энэтхэг-Европ хэлний язгуурт багтдаггүй Европын Холбооны дөрвөн албан ёсны хэлний нэг нь юм.

Унгар
Magyarország (Унгар)
Унгар улсын далбаа
Төрийн далбаа
Унгар улсын Сүлд
Сүлд
Төрийн дуулал: "Himnusz" (Унгар)
(Монгол: "Төрийн дуулал")
 Унгар улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)  –  [Legend]
 Унгар улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Будапешт
47°26′N 19°15′E / 47.433°N 19.250°E / 47.433; 19.250
Албан ёсны хэлУнгар хэл
Угсаатны бүлгүүд
(2022 тооллого)
  • 98.3% Унгарчууд‎
  • 3.2% Цыганууд
  • 1.8% Германчууд
  • 0.4% Румынчууд‎
  • 1% тунхаглаагүй
Шашин
(2011 тооллого)
  • 54.3% Христ
  • —39.0% Католик
  • —11.8% Протестант
  • —3.5% бусад урсгал
  • 18.2% шашингүй
  • 0.3% бусад
  • 27.2% хариулаагүй
Ард түмний нэршилУнгарчууд‎
Төр засагНэгдмэл ноёрхогч-намын парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Шуйок Тамаш
• Ерөнхий Сайд
Орбан Виктор
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Ассамблей
Түүх
• Унгарын гүнт улс
895
• Христийн хаант улс
12 сарын 25, 1000 он
• 1222 оны Алтан бух
4 сарын 24, 1222 он
• Мохачийн тулаан
8 сарын 29, 1526 он
• Будаг чөлөөлөв
9 сарын 2, 1686 он
• 1848 оны хувьсгал
3 сарын 15, 1848 он
3 сарын 30, 1867 он
• Трианоны гэрээ
6 сарын 4, 1920 он
• Гуравдугаар бүгд найрамдах улс
10 сарын 23, 1989 он
• НАТО-д нэгдэв
3 сарын 12, 1999 он
5 сарын 1, 2004 он
Газар нутаг
• Нийт
93,030 км2 (108)
• Усны эзлэх талбай (%)
3.7
Хүн ам
• 2023 тооцоо
9,678,000 (92)
• Нягтаршил
105/км2 (78)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$427 тэрбум (54)
• Нэг хүнд ноогдох
$43,907 (42)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$188 тэрбум (58)
• Нэг хүнд ноогдох
$19,385 (57)
ОТББИ (2020)  28.3
бага
ХХИ (2021) 0.846
маш өндөр · 46
Мөнгөний нэгжФоринт (HUF)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Огнооны форматжжжж.сс.өө.
Жолооны талбаруун
Утасны томьёо+36
Домэйн нэр.hu[a]
  1. ^  Европын Холбооны бусад гишүүн орнуудтай хамт .eu домэйныг мөн ашигладаг.

Кельт (НТӨ 450 оноос хойш) болон Ромын (НТӨ IX-IV зуун) үеэс хойш IX зууны сүүл үед мажаарчуудын удирдагч Арпаад Унгар улсыг үндэслэн байгуулсан бөгөөд түүний гуч I Иштван 1000 онд Ромоос илгээсэн титмийг зүүн хаан ширээнд суужээ. Унгарын Вант Улс дундаа бага сага тасалдалтай 946 жилийн турш оршин тогтносон. Зарим үед тус улс Өрнөдийн соёлын төвүүдийн нэг гэж тооцогдож байлаа. Энэ үеийн дараа коммунист эрин (1947-1989) залгаж авсан бөгөөд энэ үед гарсан 1956 оны Унгарын хувьсгал, 1989 онд Австритай залгаа хилээ нээсэн нь Зөвлөлтийн эвслийн бутралыг түргэсгэсэн зэрэг нь олон улсын анхаарлыг татсан юм. Одоо тус улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай (1989 оноос хойш). Өнөөдөр Унгар улс өндөр орлоготой эдийн засаг болсон бөгөд зарим эдийн засгийн үзүүлэлтээрээ бүсдээ тэргүүлдэг. Тус улсын одоогийн зорилго нь ОУВС-гийн стандартаар (тус улсын ХХИ дэлхийд 36-д орох бөгөөд улам бүр өссөөр байгаа билээ) хөгжингүй улс болоход оршино.

Унгар нь сүүлийн арван жилд дэлхийн хамгийн их жуулчид очдог 15 газрын нэг байсан. Нийслэл Будапешт хот нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэг гэж тооцогддог. Тус улсад дэлхийн хоёрдахь том халуун нуур Хэвиц нуур, Төв Европын хамгийн том нуур Балатон нуур, Европ дахь хамгийн том байгалийн хээр байдаг.

Орон нутаг

Газар (орон)
Унгар 
Муж (бүс)
Унгар 
Аймаг (хошуу)
Унгар 
Хүн ам
(2012)
Төв Унгар
(Унгарын төв газар)
Төв Унгар
(Унгарын төв муж)
Унгар  Будапешт 1,740,041
Унгар  Пешт 1,245,048
Дунантуль
(Дунайн цаад газар)
Төв Дунантуль
(Дунайн цаад
газрын төв муж)
Унгар  Фейер 425,581
Унгар  Комаром-Эстергом 310,200
Унгар  Веспрем 354,565
Өрнө Дунантуль
(Дунайн цаад
газрын өрнөд муж)
Унгар  Дьёр-Мошон-Шопрон 451,827
Унгар  Ваш 256,458
Унгар  Зала 285,154
Өмнө Дунантуль
(Дунайн цаад
газрын өмнөд муж)
Унгар  Баранья 388,907
Унгар  Шомодь 315,850
Унгар  Тольна 229,116
Умард Альфёльд хоёр
(Умард газар ба
Нам доор газар)
Умар Унгар
(Унгарын умард муж)
Унгар  Боршод-Абауй-Земплен 678,261
Унгар  Хевеш 305,336
Унгар  Ноград 198,933
Умар Альфёльд
(Умард нам доор газар)
Унгар  Хайду-Бихар 538,037
Унгар  Яс-Надькун-Сольнок 383,128
Унгар  Сабольч-Сатмар-Берег 551,871
Өмнө Альфёльд
(Өмнөд нам доор газар)
Унгар  Бач-Кишкун 522,312
Унгар  Бекеш 357,740
Унгар  Чонград 419,366
3 газар 7 муж 19 аймаг + Будапешт 9,957,731

Тэмдэглэл

Эшлэл

Цахим холбоос

Tags:

Унгар Орон нутагУнгар ТэмдэглэлУнгар ЭшлэлУнгар Цахим холбоосУнгарАвстриАлбан ёсны хэлБудапештЕвропЕвропын ХолбооНАТОРумынСербиСловакСловениТөв ЕвропУкраинУлсУнгар хэлХорватЭнэтхэг-Европ хэлний язгуур

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол түүхэн бичиг үсгүүдХубилай хаанУулДорноговь аймагЭкосистемМодун шаньюйИх БританиИонЯдууралСократ33 дугаар сургуульЗүйлБалар эртний үеФранцын хувьсгалПарисСэнгийн ЭрдэнэДобу мэргэнЗүүн Өмнөд АзиСуурь машинМузейДаралтНирун улсСэргэн мандалтын үеНҮБ-ын Ерөнхий АссамблейАлун Гуа эхийн домог1 дүгээр сургуульШвейцарУлсын нийслэлийн жагсаалтДолгорсүрэнгийн ДагвадоржМанжийн эсрэг монголчуудын тэмцэлОлимпын наадамБиохимиОросын Хаант УлсШар шувууАвлигаФотосинтезХар ХиданДолоо хоногАвстрийн төрийн далбааТулуйБадамлянхуа цэцэгРашаанЗасгийн газрын төсөвМонголчууд Алтан улсыг дайлсан ньСамур гүнжМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхХойд Цэнхэрийн агуйМэдлэгБодончарХүдэрСоциализмМонгол ардын аман зохиолПсихоанализЗахчинТөмөр (химийн элемент)Бавуугийн ЛхагвасүрэнГрафик дизайнЧингисийн чулууны бичигАрдын хувьсгал1990 оны Монголын ардчилсан хувьсгалДалайБүгд Найрамдах Халимаг УлсНүүрсустөрөгчМонгол улсын их дээд сургуулиудЕвропын ХолбооОрганик химиДавтамжМольНисэх онгоцИсламЧехСүбэдэй баатарОросУураг (молекул)Инч (нэгж)Улаан бурханБөртэ Чино🡆 More