Уур Амьсгалын Өөрчлөлт

Өдөр тутмын хэрэглээгээр Уур амьсгалын өөрчлөлт (англи.

Climate Change) гэдэг нь орчин цагийн хүний үйл ажиллагаанаас үүдэн дэлхийн дулаарал болж, дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй өөрчлөлтийг хэлнэ.

Уур Амьсгалын Өөрчлөлт
Дэлхийн гадаргуугийн дундаж температур сүүлийн 50 жилд өөрчлөгдсөн байдал (2011-аас 2021 оны дундажийг 19561976 оны дундажтай харьцуулав.
Уур Амьсгалын Өөрчлөлт
Дэлхийн (газрын гадаргуугийн) дундаж температур, 1850-аас 2020 он хүртэлх (19611990 оны дундажтай харьцуулав).

Агаарын дундаж температур сүүлийн олон арван жилд тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд цаашид ч мөн үргэлжилнэ гэж судлаачид үзэж байгаа.

Сүүлийн 100 жилийн хугацаанд Дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн бөгөөд "Засгийн Газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн хороо" (Intergovernmental Panel on Climate Change - IPCC буюу ИПСС), "20-р зууны дундаас эхэлсэн, агаарын дундаж температурын ихсэлт нь, агаар мандал дахь антропоген хүлэмжийн хийн агууламж нэмэгдсэнтэй холбоотой байх бүрэн боломжтой юм" гэжээ . Байгалийн бусад хүчин зүйлүүд, тухайлбал нарны энергийн өөрчлөлт (нарны идэвхижилт), галт уулын дэлбэрэлт нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс одоог хүртэлх хугацаанд маш бага хэмжээний нөлөө үзүүлж байсан байна . ИПСС-гийн энэхүү дүгнэлтийг Их 8 болон Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй орны Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүд хүлээн зөвшөөрдөг болно.

ИПСС-гийн уур амьсгалийн загварчлал, 1990 - 2100 оны хооронд агаарын дундаж температур 1.1 - 6.4 °C нэмэгдэж болзошгүйг харуулж байгаа бөгөөд ирээдүйд агаар мандалд ялгарах хүлэмжийн хийг хэр багасгахаас хамааран температурын өсөлтийн дээд доод хязгаар нь тодорхойлогдож байгаа болно. Хэдийгээр ихэнхи судалгаа, 2100 он хүртэл өөрчлөлтийг голчлон анхаарч байгаа боловч, ирэх мянган жилд, агаар мандал дахь хүлэмжийн хийн агуулга одооныхоос нэмэгдэхгүй тогтвортой байхад, дэлхийн дулаарал, далайн усны төвшин ихэссээр байна гэж таамаглаж байна. Энэ нь далайн усны дулаан багтаамжтай холбоотой юм.

Дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг агаарын аюултай үзэгдэлүүд ихсэж, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно.

Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэлцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна. Хүлэмжийн хийг (ялгаруулалтыг) багасгах зорилготой Киотогийн протоколд дэлхийн ихэнхи улс нэгдсэн болно.

Хүлэмжийн хийн ялгаралыг бууруулах энгийн арга бол бид бүгд цахилгаанаа хэмнэж, хогоо ангилаж, дахин боловсруулах боломжгүй эд зүйлс худалдан авахгүй байх зэргээс шууд хамааралтай.

Нэр томъёо

Шинжлэх ухааны томъёоллоор уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал гэсэн ойлголтууд нь ялгаатай. Дэлхийн дулаарал гэдэг нь зөвхөн дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг илэрхийлдэг байхад Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь хүлэмжийн хийнээс үүдэж дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй нийт өөрчлөлтийг хэлдэг.

Хүлэмжийн нөлөө ба дэлхийн дулаарал

Уур Амьсгалын Өөрчлөлт 
Агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн (CO2) агуулгын ихсэлт .
CO2-ын агуулга нь улирлаас хамааран хэлбэлзэх ба Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст хавар ихсэж, намар багасана (Ургамлын фототсинтезийн үр дүнд агаар дахь CO2-ын агуулга буурна).

Байгалийн буюу хүний үйл ажиллагаанаас гаралтай нүүртөрөгчийн хий, метан, озон, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчүүд, перфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр гэх мэт хийг хүлэмжийн хий гэнэ.

Байгалийн хүлэмжийн үзэгдэл байхгүй байсан бол дэлхийн гадаргын температур ус хөлдөх цэгээс доош байх байсан, энэ утгаараа хүлэмжийн үзэгдэл нь дэлхий дээр амьдрал буй болох боломжийг бүрдүүлдэг. Гэвч хүний үйл ажиллагаа, малтмал түлш, шатах тослох материалын шаталт, ойн бүрхэвчийг устгах зэргээс үүдэн агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж нэмэгдэж, дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлж, улмаар уур амьсгал өөрчлөгдөхөд хүргэж байна.

Хүлэмжийн хийн үйлчлэлийг тооцвол:

  • Нарны хэт ягаан туяа богино долгионы урттай тул дэлхийн агаар мандлыг нэвтэрч чаддаг. Энэ туяаг агаарын найрлага дахь нүүрсхүчлийн хий шингээхгүй тул туяа дэлхийн гадаргууг мөргөнө.
  • Дэлхийн гадаргуу хэт ягаан туяаг шингээж хална. Дэлхийн гадаргуу дулааны энергиэ нил улаан туяа хэлбэрээр алддаг. Энэ туяа нь долгионы урт ихтэй тул нүүрстөрөгчийн диоксидтой мөргөлдөн шингээгддэг.
  • Дулааны зарим хэсэг нь дэлхий рүү буцан гэрлийн энерги хэлбэрээр шилжих ба үлдсэн хэсэг нь агаар мандлаас гадагшаа нэвтэрдэг байна.

Цахим холбоос

Цаашид үзэх

Эшлэл

Tags:

Уур Амьсгалын Өөрчлөлт Нэр томъёоУур Амьсгалын Өөрчлөлт Хүлэмжийн нөлөө ба дэлхийн дулааралУур Амьсгалын Өөрчлөлт Цахим холбоосУур Амьсгалын Өөрчлөлт Цаашид үзэхУур Амьсгалын Өөрчлөлт ЭшлэлУур Амьсгалын ӨөрчлөлтАнгли хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Зөвлөлт Холбоот УлсОросын Хаант УлсГенетикЦагаан хэрэмБразилХөвчтөнИзраилАнандын АмарВьетнамМалайзНатрийн гидроксидНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжРомбМонгол Улсын ЕрөнхийлөгчАвга болон нагацИрвэсКомпьютерDavaidashaТүрэгЭлсэн чихэрХөвсгөл аймагХар-Ус нуурын шагшуургаВатиканБангладешХарганаОрхон аймагБаярхүүгийн Бат-ӨлзийКапитализмНайрал дууЛионель МессиЗавхан аймагЭрдэсЖүдоХүйтэн дайнГэрэлЦахилгаан дамжуулагчМонгол үндэстний хувцасИзотопҮнэт зүйлЗудРагчаагийн АнхнямУсШагайн харвааБөөрний чулууНохойТөв аймагОдхүүгийн ДөлгөөнЦөмийн зэвсэгЖамбын БатмөнхБулган аймагДартсДархадЭнзимДөрвөлжин булшЭрчимжсэн фермийн аж ахуйГалогенЯлгаварлан гадуурхалтТоншуулХойд АмерикЁс суртахуунМонгол Улсын Ерөнхий СайдХөх Түрэгийн хаант улс1990 оны Монголын ардчилсан хувьсгалУур амьсгалын өөрчлөлтМэдээллийн системХархорумЭволюциҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрЦаг хугацааГол мөрөнАтрын аянМонголын Нууц ТовчооМонголын хөдөө аж ахуйЯдууралГелиИх Монгол улсын их хааны тамгаУчиртай гурван толгой🡆 More