Австри

Бүгд Найрамдах Австри Улс (Герман: Republik Österreich, Österreich ,  сонсох) — Төв Европт оршдог далайд гарцгүй улс.

Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцар, Лихтенштайн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.

Бүгд Найрамдах Австри Улс
ᠪᠦᢉᠦᠳᠡ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ
ᠠᠦᠢᠰᠲᠷᠢ
ᠤᠯᠤᠰ
Republik Österreich (Герман)
Төрийн дуулал: Bundeshymne der Republik Österreich
"Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний Төрийн Дуулал"
 Австри улсын байршил (хар ногоон) – Европ (ногоон & хар саарал) – Европын Холбоо (ногоон)  –  [Legend]
 Австри улсын байршил (хар ногоон)

– Европ (ногоон & хар саарал)
– Европын Холбоо (ногоон)  –  [Legend]

Нийслэл
ба томоохон хот
Вена
48°12′N 16°21′E / 48.200°N 16.350°E / 48.200; 16.350
Албан ёсны хэлГерман хэл
Recognised languages
Угсаатны бүлгүүд
(2020)
  • 75.6% Австришууд
  • 24.4% Бусад
Шашин
(2021)
Ард түмний нэршилАвстричууд
Төр засагХолбооны парламентын бүгд найрамдах улс
• Ерөнхийлөгч
Александер Ван дер Беллен
• Канцлер
Карл Нехаммер
Хууль тогтоох байгууллагаПарламент
• Дээд танхим
Холбооны Зөвлөл
• Доод танхим
Үндэсний Зөвлөл
Түүх
• Нэр
11 сарын 1, 996
• Херцогт Улс
9 сарын 17, 1156
• Эрцхерцогт Улс
1 сарын 6, 1453
8 сарын 11, 1804
3 сарын 30, 1867
• Германы Австри
11 сарын 12, 1918
• Анхны БНУ
9 сарын 10, 1919
• Холбооны Улс
5 сарын 1, 1934
• Аншлюс
3 сарын 12, 1938
• Хоёрдугаар БНУ
4 сарын 27, 1945
• Улсын гэрээ
7 сарын 27, 1955
Газар нутаг
• Нийт
83,883 км2 (113)
• Усны эзлэх талбай (%)
0.84 (2015)
Хүн ам
• 2022 тооцоо
Neutral increase 9,027,999 (98)
• Нягтаршил
107.6/км2 (106)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$582.130 тэрбум (43)
• Нэг хүнд ноогдох
$64,750 (14)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$479.820 тэрбум (33)
• Нэг хүнд ноогдох
$53,320 (17)
ОТББИ (2021)  26.7
бага
ХХИ (2021) 0.916
маш өндөр · 25
Мөнгөний нэгжЕвро (€) (EUR)
Цагийн бүсUTC+1 (ТЕЦ)
• Зуны цаг (ЗЦ)
UTC+2 (ТЕЗЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+43
Домэйн нэр.at

Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreichорчуулбал Зүүний буюу Дорнын Эзэнт Улс) болтлоо хувьссан ажээ.

Австри нь парламентын засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), 1995 оноос Европын Холбооны гишүүн байна.

Газар нутаг

Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,883 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.

Хил хязгаар

Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитэй 816 км, Швейцартай 166 км, Лихтенштайнтай 35 км.

Байгаль, уур амьсгал

Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.

Байгалийн баялаг

Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.

Хүн ам

Австрийн хүн ам нь 2017 оны 9 сарын байдлаар 8,596,912 байна. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,27 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант урсгалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.

Засаглалын хэлбэр

Австри 
Вена дахь Австрийн парламент

Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.

Төрийн тэргүүн

Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 оны 1-р сарын 26-наас хойш төр барьж байна.

Хууль тогтоох дээд байгууллага

Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний Зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны Зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний Зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 гишүүнтэй, дөрвөн хувийн босготой. Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.

Австри нь Европын Парламентад 21 гишүүнтэй, тэднийг Үндэсний Зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээд

Гүйцэтгэх засаглал

2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд холбооны канцлер буюу ерөнхий сайдаар Александер Шалленберг ажиллаж байна.

Орон нутаг

Холбооны төрийн байгууламжтай Австри улсын нутаг дэвсгэр холбоот 9 муж (Bundesländer- Муж Улс) болж хуваагдана.

Мужийн нэр Герман нэр Төв хот Талбай
(км²)
Хүн ам
(2022)
Бургенланд Burgenland Австри  ˈbʊʁɡn̩lant Айзенштадт 3,965 297,583
Вена Wien [viːn] Вена 415 1,931,593
Доод Австри Niederösterreich [ˈniːdɐˌʔøːstəʁaɪ̯ç] Санкт Пөлтен 19,180 1,698,796
Дээд Австри Oberösterreich [ˈoːbɐˌʔøːstəʁaɪ̯ç] Линц 11,983 1,505,140
Зальцбург Salzburg [ˈzalt͡sˌbʊʁk] Зальцбург 7,155 560,710
Каринти Kärnten [ˈkɛʁntn̩] Клагенфурт 9,537 564,513
Тироль Tirol [tiˈʁoːl] Инсбрук 12,648 764,102
Форарльберг Vorarlberg [foːɐ̯ˈʔaʁlbɛʁk] Брегенц 2,602 401,674
Штири Steiermark [ˈʃtaɪ̯ɐmaʁk] Грац 16,399 1,252,922

Цахим холбоос

Австри  Commons: Österreich – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • "Federal Chancellery of Austria" (in герман). Archived from the original on 2006-08-19.
  • Австри Open Directory Project төслийн вэбсайт дахь

Эшлэл


Tags:

Австри Газар нутагАвстри Байгаль, уур амьсгалАвстри Байгалийн баялагАвстри Хүн амАвстри Засаглалын хэлбэрАвстри Орон нутагАвстри Цахим холбоосАвстри ЭшлэлАвстриDe-Österreich.ogaВенаГерманГерман хэлДалайд гарцгүй улсДунай мөрөнДуудлагаИталиЛихтенштайнНийслэлОУАЗ-н тэмдэгтийн жагсаалтСловакСловениТөв ЕвропУлсУнгарЧехШвейцар

🔥 Trending searches on Wiki Монгол:

ПеруНохойДолоо хоногАрван хоёр жилИх Монгол УлсИндонезМетанМонголын мөнгөн тэмдэгтХар-Ус нуурын шагшуургаМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалЭнэтхэгийн философиЦардуулХайлуур жоншТулуйЦоохор ирвэсХурдатгалТэнхлэгийн гүрнүүдМакро эдийн засагДорнод аймагТан улсНуурГималайГэрэл зурагШинэ эргэлтийн бодлогоКонстантинополийн уналтШавжМашинЦахилгаан оронНирун улсАрхангай аймагАзотБөөрний архаг дутагдалЦусны бүлэгТүмэн засагт хаанГовь-Алтай аймагМонголСарАммиакХайлах температурОрхон голГол мөрөнЗөвлөлт Холбоот УлсДотоод энергиДэлхийн улс орны жагсаалтХиймэл оюунҮндэстэн дамнасан корпорациЧулуун зэвсгийн үеХөрсний бохирдолСэлэнгэ мөрөнСалхиЯлгаварлан гадуурхалтМонгол хоолАСЕАНХалхын голын дайнСаарал чоноНомНҮБ-ын Ерөнхий АссамблейМандухай сэцэн хатан (кино)Таван хошуу малЯдууралШээсний шинжилгээХовд аймагАж үйлдвэрийн хувьсгалМалайзДифракцБутанШохойн чулууМонгол түүхэн бичиг үсгүүдХэлДалайУлсын Их ХуралИспаниКоминтернГар утасХөвчтөнБөхөнНил мөрөнРенчиний Чойном🡆 More