Түмэн Засагт Хаан

Түмэн Засагт хаан хэмээн алдаршсан, Дарайсүн Гүдэн хааны ууган хүү тэрбээр 1539 оны шаргачин гахай жилд төрсөн бөлгөө.

Засагт хаан
Түмэн
Монголын хаан
Түмэн Засагт Хаан
Хаанчлал1558–1592
Бүтэн нэрТүмэн
Бусад хэргэмЗасагт хаан
ӨмнөхДарайсүн Гүдэн хаан
УдаахБуян сэцэн хаан
ЭцэгДарайсүн Гүдэн хаан
УлсМонгол Улс
Ургийн овогБоржигин

Түмэн Засагт хаан нь бутралын үеийн бага хаадын нэг бөгөөд Монгол гүрнийг захиран суудаг байжээ.

Улс төрийн үйл ажиллагаа

Түүнийг хаан ширээнд сууж байх хугацаанд монголчуудын эв нэгдэл дахин нэг сэргэсэн билээ. Тэрээр 1558 оноос 1592 он хүртэл хаан ширээнд суусан ба эхэн үедээ тэрээр Урианхай болон Дархадуудыг өөртөө элсүүлж чадсан бөгөөд энэ зуур түүний цусан төрлийн хамаатнууд болох Абтай хан болон Хутагтай сэцэн хунтайж нар нь Дөрвөн Ойрадыг нэгтгэсэн нь Монголын эв нэгдэл дахин нэгэн удаа бага зэрэг сэргэхэд нөлөөлсөн.

Умард Хятадыг дайлаар мордож байх үедээ Түмэн Хаан, Халх Жарудын Субухай үйзэн нарын цэрэг Ляодуны хотуудыг дайлж байсан. Үүний дүнд нэгэн үе Мин улстай худалдаа наймаа хийхэд хүргэж байжээ.

1576 оноос Алтан хан болон бусад ноёд Төвдтэй холбоо тогтоож монголчуудад Төвөд нутгийн шар малгайтны шашныг дэлгэрүүлэхийг дэмжиж энэ үед Түмэн хаан, Хөх нуурт очсоноор Говийн өмнөд хэсэгт шарын шашныг төрийн шашин болгожээ. Үүнээс улбаалаад 1580-аад оны үед Халх Монголд, 1590-1600 - аад оны үеэс Ойрад Монголд түгэн дэлгэрэхийн эхлэл суурийг тавьсан байдаг.

Түмэн хаан, засаглалынхаа үед дараах арга хэмжээг явуулжээ.

  • Шинэ засаг цаазыг зохион явуулж, засаг цаазыг чангатагасан
  • Төв засгийн газарыг байгуулж, зургаан түмнээс нөлөө бүхий ноёдыг суулгаж, жил бүр хуралдан нутаг бүрийн асуудлыг шийдэх болсон
  • Мин улстай хийх худалдааг чухалчлан эе найр, цэрэг дайны аргыг хослуулснаар эдийн засгийн байдлын талаар сэргэж эхэлсэн.
  • Цахар түмнийг авч зүүнээс барууншлан Шилийн голын орчимд шилжин сууж, төвлөрөх болсон. Энэ нь хожим Цахарын хаан гэж дуудагдахад хүрсэн.
  • Төрд үл захирагдах байдлын эсрэг хандаж, цэргийн хүчийг татан төвлөрүүлэхийг чармайх болсон

Түмэн хаан нь засаг цаазыг чангалж, ёс журамыг сайжруулсан тул түүхэнд Засагт хаан гэж түүхэнд алдаршив.

Тэр 1592 оны хар луу жил тэнгэрт хальжээ.

Гэр бүл

Эцэг: Дарайсүн хаан

Хөвүүд:

  1. Буян сэцэн хаан
  2. Байшинхор тайж
  3. Зайсан тайж
  4. Мангуу тайж
  5. Үйзэн тайж
  6. Эсэ тайж
  7. Сонин тайж
  8. Тайгун тайж
  9. Боди тайж
  10. Сагрул тайж
  11. Санжа орчи тайж
  12. Дүүрэн тайж
  13. Энх тайж
Өмнөх
Дарайсүн Гүдэн хаан
Монголын Их Хаан
1558-1592
Дараах
Буян сэцэн хаан

Tags:

Дарайсүн Гүдэн

🔥 Trending searches on Wiki Монгол:

Генийн инженерчлэлАлтан ханСоронзМонголын өндөр байшингийн жагсаалтХөдөлмөрийн зах зээлВатиканОрхон аймагЦахилгаан эсэргүүцэлОй тогтоолтХөнгөн цагаанНьютоны хуулиудМейозМонгол хүүМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтЦардуулЕвропын орнуудын жагсаалтМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдМонгол улсын их дээд сургуулиудТоргуудИоны солилцооЦөлжилтБайгальАйрагНил мөрөнТунгалаг Тамир (кино)Баярын ХонгорХүннү улсЁлын амӨвөр МонголБудЗавхан аймагБор гөрөөсСандагийн БямбацогтҮр хөндөлтПольшЗанабазарУрлагЦөсКоминтернСэргэн мандалтын үеСүрьеэНатрийн гидроксидОдХимийн тайлбарГүржТод бичигНАТОЦахилгаан мотор1990 оны Монголын ардчилсан хувьсгалИранДүүрэгСэргээгдэх эрчим хүчМөлхөгчХоол боловсруулалтУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэЛхагвасүрэнгийн ПүрэвжавБалар эртний үеЭдийн засгийн шинжлэх ухаанНойр булчирхайДөргөнэХүлэмжийн хийДоной нисэх буудалМодЧингүнжавМонгол загасны нэрЭргүнэ хунгийн домогБүгд Найрамдах Халимаг УлсХотгойдДархлаа судлалЦахилгаан оронЛигдэн хаанМонгол Улсын аймгууд33 дугаар сургуульПунцагийн БадарчРомын эзэнт гүрэнЗудҮндэсний их баяр наадмын бөхийн барилдааны жагсаалт🡆 More