Бархасбадь: Нарнаас 5 дахь, нарны аймгийн хамгийн том гариг

Бархасбадь /Jupiter/ нь нарны аймаг дахь тав дахь гараг юм.

Түүнийг аварга том хийн гараг гэж нэрлэдэг ба учир нь уг гараг хийнээс тогтдог бөгөөд нарны аймгийн хамгийн том гараг юм. Түүний масс нь маш их ба нарны аймгийн бусад долоон гарагийн массын нийлбэрээс ч их байдаг. Бархасбадийн татах хүч дэлхийнхээс хэд дахин их. Шөнө нь цельсийн 1250 хэм (277°C) халуун байх ба өглөө нь цельсийн 1700 (927 °C ) хэм халуун байна. Цацраг туяа ихтэй байдаг учраас 150 000 километрийн зайд байсан ч амь насанд аюултай хэмжээнээс 500 дахин их цацраг туяатай байдаг. Атмосферт нь гели байдаг боловч ихэнх хувийг нь устөрөгч эзэлнэ. Ромын бурхдын хаан Юпитерийн (Jupiter) нэрээр нэрлэгдсэн.

Бархасбадь  ♃
Бархасбадь
Бархасбадь
1979 оны Вояжер 1 сансрын хөлгийн авсан зургийг сайжруулсан хэлбэр.
Орбит
Эрин J2000
Апоцентр 816,520,800 км (5.458104 о.о.н.)
Перицентр 740,573,600 км (4.950429 а.н.)
Их хагас тэнхлэг 778,547,200 км (5.204267 а.н.)
Эксентриситет 0.048775
Орбитын үе 4,331.572 өдөр
11.85920 Юлианы жил
Үзэгдэх орбитын үе 398.88 өдөр
Дундаж орбитын хурд 13.07 км/с
Дундаж гажилт 18.818°
Хазайлт 1.305° (Эклиптикт
6.09° (Нарны экваторт)
0.32° (Тогтмол хавтанд)
Өгсөгч уулзварын уртраг 100.492°
Перицентрийн аргумент 275.066°
Дагуул +100
Физик шинж чанар
Экваторын радиус 71,492 ± 4 км
11.209 дэлхий
Туйлын радуис 66,854 ± 10 км
10.517 дэлхий
Хавтгайжилт 0.06487 ± 0.00015
Гадаргын талбай 6.21796×1010 км²
121.9 дэлхий
Эзлэхүүн 1.43128×1015 км³
1321.3 дэлхий
Масс 1.8986×1027 kg
317.8 дэлхий
Дундаж нягтшил 1.326 г/см³
Экваторын гадаргын гравитацын хүч24.79 м/с²
2.528 g
Сансрын хоёрдугаар хурд59.5 км/с
Экватор дахь
эргэх үе
9.925 цаг
Экваторын эргэлтийн хурд 12.6 км/с
45,300 км/цаг
Тэнхлэгийн хазайлт 3.13°
Хойд туйлын баруун мандалт 268.057°
17 цаг 52 мин 14 сек
Хойд туйлын хэлбийлт 64.496°
Албедо0.343 (бонд)
0.52 (geom.)
Гадаргын темп.
   1 bar level
   0.1 bar
багадундажих
165 K
112 K
Үзэгдэх гэрэлтэлт -1.6-с -2.94
Өнцгийн диаметр 29.8" — 50.1"
Агаар мандал
Гадаргын даралт 20–200 kPa (үүлэн давхраа)
Өндрийн хуваарь 27 км
Бүтэц
89.8±2.0%Устөрөгч (H2)
10.2±2.0%Гели
~0.3%Метан
~0.026%Аммон
~0.003%Устөрөгчийн детрит (HD)
0.0006%Этан
0.0004%Ус
Мөс:
Амон
Ус
Аммоны гидросульфат(NH4SH)

2017 онд түүний 79 дагуулыг нээсэн. Үүнээс 16 том дагуултай. Ио, Европ, Ганимед, Каллисто гэсэн хамгийн том дөрвөн том дагуулыг нь Галилей Галилео 1610 онд нээжээ, Галилейн дагуулууд гэж нэрлэнэ.

Бархасбадийн агаар мандал болон хэмжээ нь асар их даралтыг үүсгэдэг. Хэрэв уг гараг руу сансрын хөлөг илгээвэл тэр нь секундын дотор эвдрэх болно. Ийм учраас түүний дотоод бүтцийг судлах боломжгүй юм. Бархасбадь гурван нимгэн цагирагтай.

Бархасбадь нь нарны аймаг доторх Сугар гаргаас ч тод гэрэлтэй, Эртний Хятадад Бархасбадь гаргаар насны ойг тэмдэглэдэг байсан учраас хятадууд "Насны од" хэмээн нэрлэдэг. Европчууд ихэд хүндэтгэн тэнгэрийн сахиус Зубитегаар түүнийг нэрлэдэг. Тус гаргийн гадарга дээр тод улаан өндөг хэлбэртэй толбо байдаг. Түүнийг том улаан толбо гэж нэрлэдэг бөгөөд 300-аад жилийн настай. 1979 онд "Жуулчин" сансар судлалын станц Бархасбадь гараг гэрэлт цацрагаар хүрээлэгдсэн байдгийг олж мэджээ. Тус гаргийн гэрэлт цацраг нь том, бага хар өнгийн чулуун хэсгүүдээс тогтсон байна. Хар өнгийн чулуу нь нарны туяаг ойлгодоггүй.

Бархасбадь гараг нь гадаад давхраадаа хийн буюу үүлэн бүслүүртэй. Энэхүү үүлэн бүслүүр нь голчлон аммиакаас /NH3/ тогтсон байдаг. Бархасадь эзлэхүүнээрээ дэлхийгээс 1300 дахин, массаараа 318 дахин их бөгөөд нарны аймгийн 8 гаргийн хамгийн том нь. Уг гараг хурдан эргэдэг учир 9 цаг 50 минутад тэнхлэгээ нэг бүтэн эргэдэг. Харин дэлхий дээр 11 жил 10 сар болох хугацаанд Бархасбадь нарыг нэг бүтэн тойрдог. Бархасбадь гараг нь 79 дагуултай бөгөөд нарны аймгийн хамгийн их дагуултай гаргаас Санчирын дараа хоёрт орно. Ио/1/ , Европ /2/, Ганимэд /3/, Каллисто /4/ нь түүний хамгийн том дагуулууд юм. Эдгээр дөрвөн дагуулыг нийтэд нь Галилейн дагуулууд гэдэг. Учир нь 1610 онд Италийн одон оронч Галилео Галилей хамгийн анхны тэнгэр эрхсийг ажиглах ажиглалтын телескопыг сайжруулан зохион бүтээн эдгээр дагуулуудыг нээсэн байна. Ио нь бусад гурван дагуулаа бодвол чулуун буюу ус болон мөсний хэмжээ харьцангуй бага юм. Мөн ажиллагаатай галт уул байдаг. Түүнээс хүчтэй дэлбэрч гадагшаа оргилон гарсан халуун хайлмаг чулуулаг хэдэн зуун мянган метрийн өндөрт цацагдана. Дагуул 2-ын мөсөн давхарга доорх далайд амьдрал байж магадгүй гэж зарим судлаач үздэг. 3-р дагуул /ганимед/ нь нарны аймгийн 150 дагуулын дотроос хамгийн том нь аж. Түүний голч нь 5268 мянган метр аж. Буд ба Тэнгэрийн ван гаргаас том, Бархасбадь гаргийн гадаргын давхаргад бага зэргийн шингэн байдалтай устөрөгч байх бөгөөд нарны халууныг хүлээн авахын зэрэгцээ өөрийн гадаргуугаас дулаан ялгаруулдаг. Нарнаас авсан дулаанаас илүү дулаан ялгаруулдаг ажээ. Бархасбадь дээр хар салхи болдог.

Нэмэр

Ишлэл

Гадаад холбоос

Бархасбадь: Нарнаас 5 дахь, нарны аймгийн хамгийн том гариг  Commons: Jupiter – Викимедиа дуу дүрсний сан

Бархасбадь: Нарнаас 5 дахь, нарны аймгийн хамгийн том гариг 

Энэ одон орны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Tags:

АтмосферГарагГелиДэлхийНарны аймагТатах хүчЮпитер

🔥 Trending searches on Wiki Монгол:

НуурБудЕсөн эрүүДолоон БурханСоёмбо тэмдэгЗэсТермодинамикКалиМонгол Улсын аймгуудМонгол Улсын төрийн дуулалМанжуудХүхрийн хүчилМонгол орны гол мөрдМөнгө (химийн элемент)КолоничлолЭволюциЦагаадайн УлсЭлектролит диссоциациИзотопТуужЧулууПунцагийн ЦагаанАмарсанааДууны хурдДундад Иргэн УлсХүлэгүМонгол улсын их дээд сургуулиудКальциНатурал тооУйгур улсДөрвөн Ойрадын холбооСарОрхон голЦусны улаан эсЭрдэнэтМонгол гуталЗохиомол тооСайн ноён хан аймагАзарганы ноцолдоон (уран зураг)ТэмээТуул голМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхХүйтэн дайнЭтиопМонголчууд Алтан улсыг дайлсан ньХархорумАммиакБулган аймагГитарМонгол орны тусгай хамгаалалттай газар нутагФизикЦахиагийн ЭлбэгдоржГерманИмпрессионизмИрландБаянхонгор аймагГэсэрМонгол үндэстний хувцасХөдөлгөөн (физик)Ёс суртахуунПунсалмаагийн ОчирбатЦагаан хэрэмНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудБерлиний ханаБуйр нуурБаавгайЖүгдэрдэмидийн ГүррагчааГанНүцгэн үртэнЛодонгийн ДандарБоржигинДонровын НамдагАлтЛиберализмОн дараалалГалогенДөрвөлжин булшСяньбиХувьсах хүчдэл🡆 More