Монгол Үндэстний Хувцас

Монгол үндэсний хувцас нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй билээ.

Энэ хувцас нь монголчуудын амьдралын хэв маягийг мэдэхэд тусалдаг. Үндэсний хувцас нь тухайн хүрээлэн буй орчин, талаар морь унан давхих, гэрт байхад эсвэл баяр наадамд бүжиглэхээс хамааран өөр өөр байдаг. Уур амьсгал, орчин нөхцөл, жилийн улирлаас хамааран үндэсний хувцас нь олон төрөл байдаг. Зуны улиралд монголчууд тэрлэг, хавар, намрын улиралд хөвөнтэй дээл эсвэл хурган дээл, өвлийн улиралд хонины арьсаар хийсэн цагаан нэхий дээл өмсдөг.

Монгол үндэстний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг. Дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг байна. Бүсэлсэн бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг. Нүүдэлчид манчуурдаа хурц хутга, савх, шүдний чигчлүүр, хямсаа зэргийг багтаасан байдаг билээ. Тэд дээрх зүйлсээ хийхдээ үнэт метал болон чулуугаар чимэглэн хийдэг байна.

Тухайн өмссөн хувцсаар нь эзнийг нь тодорхойлох боломжтой. Эмэгтэй хүний өмсгөл нь гэрлэсэн эсэхийг нь илтгэдэг байна. Эртний хүмүүсийн хувьд тэдгээрийн өмсгөл нь ёс заншлыг нь энгийн хувцас байжээ. Хожим нь энэ өмсгөлөө хээ угалз, үнэт эдлэлээр чимэглэн илүү гоёмсог болгож эхэлсэн. Эдгээр хувцасны хээ угалз, гоёл чимэглэл нь эртний соёл уламжлалтайгаа салшгүй холбоотой байдаг. Эрт үед монголчуудын хувцас ихэвчлэн бор, хар хөх өнгөтэй байжээ. Монголчууд голдуу ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг. Монголчууд дээл хувцсаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг материалаар хийдаг ба үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн чулуугаар чимэглэдэг. Монголын бүх үндэстэн ястнууд нь өөр өөрийн гэсэн толгойн гоёлтой (тоорцог, юүдэн, зарантай г.м) ба энэ үеэс эхлэн олон төрлийн малгай болон гутал төрөл бүрээр хөгжсөөр ирсэн юм. Оёдолчин дээлийг хийхдээ захыг цавуудаж, дээлний их биеийг эсгээд хөвөн тавиад хавж оёдог.

Харин орчин үед дээлийг угсаа гарал эс тооцож ямар ч үед өмсөхөөр хийж улам л төрөлжин боловсронгуй болсоор иржээ.

Tags:

Монгол үндэстэнХувцас

🔥 Trending searches on Wiki Монгол:

БудХүхэрЭлэгЭнэтхэгийн соёлХүнсний нэмэлт бүтээгдэхүүнЧингис хааны дөрвөн нохойДундад зуунФосфорСоциал демократБөхөнХалх журам XYIII зууны үеийн монголын хууль цаазНийгэмХромосомМейозБуурын гэрээАзиМонгол цаг тоололТогтмол гүйдэлБаруун этгээдэд зорчсон тэмдэглэлЕвропын ХолбооЭрээн хотЗахчинТектоник хавтанЭрдэнэтПарисЕсөн эрдэнэБулган аймагКүнзМонгол орны томоохон нууруудАрдын хувьсгалМөнгөМонгол хувцасДолоо хоногЮмжаагийн ЦэдэнбалХумхааТайваньНойр булчирхайЗүчиСолонгоУрианхайВаршавын гэрээХурдны хэмжээДэд бүтэцМал аж ахуйГовьСоёл иргэншилКүнзийн сургаалӨөх тосны хүчлийн метаболизмЭнерги хадгалагдах хуульСүхбаатар аймагКомпьютерЭндотермик урвалМонгол Улсын Үндсэн ХуульМанжууд хятадыг эзэлсэн ньХөдөө аж ахуйСонгуульАрван хоёр цагАсуудал дэвшүүлсэн найруулалЖамухаЭкзистенциализмЦусны улаан эсТрансформаторСяньбиБөө мөргөлУсны эрчим хүчБархасбадьТүүхЭдийн засагШатарҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрМонгол үхэрРомео Жульетта хоёрМиссисипи мөрөнНил мөрөнИнтернэтВладимир Ильич ЛенинАрд Аюуш🡆 More