Монгол хувцас бол Монголчууд эрт үеэс нүүдэллэн аж төрөхөөс эхэлж, өмсөж эдэлж ирсэн дээл тэргүүтэй хувцас, эдлэл хэрэглэл юм.
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Монгол хувцас түүхийн он цагийн хэлхээнд хувьсан өөрчлөгдөж ирсэн.
Эртний монгол хувцас нь Монгол нутагт анхны төр улсыг байгуулсан Хүннү нарын хувцаснаас эхлэлтэй гэж үздэг.
Хүннү нар баруун зүүн тийш зөрдөг энгэртэй дээл, ээтэн хоншоортой гутал, агсарган бүс хэрэглэж байжээ.
Сяньбичууд Хүннү нартай ижил дээл өмсөж, Жужанууд өмнөхтэй адил энгэртэй, нарийн ханцуйтай дээл, урт түрийтэй гутал өмсдөг байжээ.
Түрэг угсаатны дээл нь урдуураа задгай, буруу зөрдөг энгэртэй байсны дээр гутал малгай зэрэг нь өөр байжээ.
Киданчуудын хувцас нь дундад эртний монгол хувцасны үүсгэл болж түүнд тулгуурласан монгол дээл хувцасны хэв маяг бүрэлдэн тогтсон гэдэг. Тэр үеэс эхлэн монгол угсаатан нь зөв энгэртэй, түрэг угсаатан нь буруу энгэртэй дээл өмсөх болжээ.
Эрт үед Монголын хаад, ихэс дээдэст зориулан торго дурданг урлаж, хээг нь алт мөнгөн утсаар хослуулан хатгаж, эрдэнийн чулуун шигтгээг суулгадаг байжээ.
Дэлхийн олон улс үндэстний хувцас хэрэглэл дотор “монголынх” гэж танигдах өмсгөл бол XIII зууны үеийн монгол хатадын богтаг малгай юм.
XIII зууны үед Монголчуудын дээл зөв ташуу энгэртэй, гутал нь ээтэн хоншоортой, толгойн өмсгөл нь алчуур, юүдэн болон хив малгай байжээ. Дээлнийхээ солгой талд оноо хийж, баруун талдаа 3, зүүн гар талдаа 1 товч хаддаг байв.
Монголын их хаад Мөнх, Хубилай нар тайлга ёслолын хувцасны дүрэм хуулийг тогтоосон бөгөөд монгол дээлний хэв маягийг хэвээр хадгалж чимэг зүүлтийг улам нэмжээ. Хубилай хааны хатан Чинбай хувцасны загвар хийцийг зохиож урладаг ухаалаг нэгэн байсан бөгөөд монгол хувцсанд түүний нөлөө их байсан. Чинбай хатны нэрнээс үүдэлтэйгээр “нямбай чимбай” гэдэг үг үүсчээ гэж үздэг.
Монгол эхнэрүүд өндөр оройтой “богтаг” хэмээх малгайны нарийн хоолойнд сүлжсэн гэзгээ хийж дугтуйлдаг байсан нь монголчуудын үс засалтын хувьд содон засалт байв. XIII зууны үеийн монголчууд дээл хувцсаа цэмбэ, арьсаар голдуу хийдэг байснаа торгомсог бөс, алтан саагаар хатгамалсан хоргой торгоор хийдэг болж, эрдэнийн чулуун шигтгээ бүхий хээ угалз, зээгт наамлаар чимэглэдэг байжээ.
Манж чин улс XVII зууны үеэс Хятад, Монгол зэрэг орныг эрхшээлдээ оруулснаар манж хувцасны зарим хэв маяг дэлгэрсэн.
1759 онд хувцасны хууль гаргаж монгол ван, гүнгүүдийн цол хэргэм, зэрэг дэвийн хувцасны маяг, хэрэглэх зүйлийг тусгайлан заасан байна. Монгол эрчүүд манж маягийн тав гэзэг тавьж, дөрвөлжин энгэртэй дээл өмсөх болсон ба дээлний ханцуй нь нударгатай болжээ. Монгол хүний дээл хувцасны нударга нь таван хошуу мал адил номхон байлгах гэсэн санаа байсан хэмээн хэлэлцдэг. Монголчууд нударгыг нь дээш эргүүлэн нугалж ембүү хэлбэрт оруулан хөх өнгөөр дэвсгэрлэн хэрэглэх болжээ. Нударга нь бээлийний үүрэг гүйцэтгэж хүйтнээс сэргийлнэ.
Манжийн үед шинээр бий болсон хувцас бол лам дээл хувцас бөгөөд эртний монгол дээлний энгэрийг өвлөн авсан байна.
Монгол хувцас нь үндэстэн ястан болоод нүүдэлчин Монголчуудын өнө эртнээс хэрэглэж ирсэн хувцас хэрэглэл байдаг.
Монгол дээлийг 1.Аймаг угсаатнаар 2.Түүхэн үе үечлэлээр 3.Хэрэглээний нөхцөл 4.Хийсэн түүхий эд 5.Угсаа язгуур зэргийг харгалзан ангилж нэрлэдэг.
Монгол хувцасыг хэдий үед өмсөж байснаас шалтгаалж Хүннү дээл гэж нэрлэдэг. Хүннү дээл нь лам захтай дээлтэй төстэй энгэртэй боловч захын углаасны гүн болоод дээлний хэлбэр хийц өөр байдаг. Орчин цагт Монголчуудын нийтлэг өмсдөг дээл нь манжийн 200 жилийн ноёрхлын үед Монголчууд өмсөж эдлэх болсон манж захтай дээл юм.
Монголчууд дээлийг хаана, хэзээ өмсөж эдлэхээс шалгаалж ангилж нэрлэдэг. Үүнд:
Монголчууд дээлийг хийж урласан түүхий эдээр дээлийг ангилж нэрлэдэг. Үүнд:
This article uses material from the Wikipedia Монгол article Монгол хувцас, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.