Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан.
Юмжаагийн Цэдэнбал ᠶᠠᠭᠤᠮᠠᠵᠢᠭᠠ ᠶᠢᠨ ᠴᠡᠳᠡᠨᠪᠠᠯ | |
---|---|
Монгол Улс Улсын Ерөнхий сайд | |
Албан тушаал хашсан 1952 оны 1 дүгээр сарын 26 – 1974 оны 6 дугаар сарын 11 | |
Өмнөх | Хорлоогийн Чойбалсан |
Дараах | Жамбын Батмөнх |
Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1940–1954 | |
Дараах | Дашийн Дамба |
Монгол Улс МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга | |
Албан тушаал хашсан 1958–2007 | |
Өмнөх | Дашийн Дамба |
Дараах | Жамбын Батмөнх |
Монгол Улс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга | |
Албан тушаал хашсан 1974 оны 6 дугаар сарын 11 – 1984 оны 8 дугаар сарын 23 | |
Өмнөх | Сономын Лувсан |
Дараах | Нямын Жагварал |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 90px 1916 оны 9 сарын 17 Олноо Өргөгдсөн Монгол Улс Үнэн Зоригт Хан аймаг Зоригт ханы хошуу |
Нас барсан | 1991 оны 4 сарын 21 ЗХУ Москва хот |
Resting place | 90px rank |
Улс төрийн нам | МАХН |
Эхнэр, Нөхөр | Анастасия Филатова Цеденбал |
Хүүхэд | том хүү Владислав, хүү Зориг |
Эцэг, эх |
|
Алма матер | Сибирийн Санхүү, Эдийн засгийн дээд сургууль, Улаан-Үд хотын Санхүү, эдийн засгийн сургууль |
Мэргэжил | Улс төрч,нам, төр, цэргийн зүтгэлтэн |
Шагнал | |
Цэргийн алба | |
Харьяалал | Монгол |
Салбар | Монголын Ардын арми |
Алба хаасан жил | 1936-1984 |
Цол | Маршал |
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
Юмжаагийн Цэдэнбал буюу багын нэр Юмжавын Цэдэнпил нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд 1916 онд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбалын боловсролыг үргэлжлүүлэхээр ЗХУ-ын Эрхүү хот руу явуулжээ. 1929 оноос 9 жилийн турш тэрээр Улаан-Үд, Эрхүүд суралцаж 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Оросууд "Володя" гэж орос нэрээр дууддаг байжээ.
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллах хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 1940 оны МАХН-ын Х Их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол Улс Азийн буурай хоцрогдсон орны нэг байсан. Зөвлөлтийн заавраар социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орон байжээ. Ю.Цэдэнбал Монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан. Зөвлөлт Холбоот Улсын болон социалист орнуудын Их дээд, тусгай дунд сургуулиудад монголын олон мянган оюутан залуус сурч дээд боловсролтой болж байв. Үйлдвэрийн Дархан, Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв.
Ю.Цэдэнбал БНМАУ-ын тусгаар тогтнолыг баталгаажуулах, 1961 онд НҮБ-ын бүрэн эрхэт гишүүн болгоход анхаарч чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд БНМАУ дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай болсон. Ю.Цэдэнбал ЗХУ болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр БНМАУ-ын нийгэм эдийн засаг, соёлыг 1960-1980 онуудад эрчимтэй урагшлуулан хөгжүүлсэн гавьяатай.
Ю. Цэдэнбал Никита Хрущевыг залгамжлаад 1964 онд Леонид Ильич Брежневийг нэгдүгээр дарга болонгуут Зөвлөлтийн зээл тусламжийг Монгол руу илүү татаж чадсан.
1966 онд анх удаа Зөвлөлт холбоот улсын удирдагч Л.И.Брежнев манайд айлчлав. Энэ үед ЗХУ Монгол улс хоёрын хооронд 30 жилийн өмнө маршал Х.Чойбалсангийн үед байгуулсан гэрээний баримт бичгүүдийн хугацаа дуусч байв. Брежнев Цэдэнбал хоёр Хятадын зүгээс заналхийлсэн нөхцөл байдал бий болсон тохиолдолд хоёр тал хамтран тус хоёр орны аюулгүй байдал тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор бүхий л шаардлагатай түүний дотор цэргийн арга хэмжээ авах болно гэсэн баримт бичигт гарын үсэг зурсанд Брежневийн айлчлалын гол ач холбогдол нь байсан юм.
Брежневтэй байгуулсан гэрээгээр урьд БНХАУ-ын хилийн дагуу 100 гаруй мянган хүнтэй Зөвлөлтийн цэргийн ангийг байрлуулах асуудал тэр үед яригдсан байдаг. Хятадын байдал юунд ч хүрч болзошгүй аюултай байдалд хүрсэн тул Цэдэнбал ийнхүү Брежневээс Монголд байгаа цэргийнхээ тоог нэмэгдүүлэхийг гуйхаас өөр аргагүй байдалд хүрч байжээ. 1979 онд Хятадууд Вьетнам руу дайрч байх тэр үед орос цэргүүд манай урьд хилийн ойролцоо байрлаж, Монголчууд бидний аюулгүй байдлын баталгаа болж байсныг илэн далангүй ухуулж таниулж болохгүй улсын нууц байсан байна.
Түүнийг улсаа удирдаж байх үед Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан, Багануурт үйлдвэржилт явагдаж, орон сууцны хорооллууд босч, Монгол орны нарийвчилсан газрын зургууд хийгдэж, нүүрс, барилгын материал, жонш, газрын ховор элемент, өнгөт металлын шинэ орд газрууд нээгдэж байжээ.
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
Тэрээр БНМАУ-д маш олон бүтээн байгуулалтыг хийсэн хэдий ч аливаа улстөрчийн адилаар түүнийг алдаа дутагдал, завхрал тойроогүй:
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова Москвагаас Улаанбаатарт ирэн оролцож байжээ. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
2016 оны 9-р сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв.
БНМАУ-ын шагналууд
Гадны улс орнуудаас авсан шагналууд
Өмнөх Хорлоогийн Чойбалсан | Монгол Улсын Ерөнхий Сайд 1952-1974 | Дараах Жамбын Батмөнх |
Өмнөх Сономын Лувсан | Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга 1974-1984 | Дараах Нямын Жагварал |
This article uses material from the Wikipedia Монгол article Юмжаагийн Цэдэнбал, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.