Эрхүү

Эрхүү (орос.

Иркутск) — ОХУ-ын Эрхүү муж болон Эрхүү дүүргийн засаг захиргааны төв, 2023 оны байдлаар 611 215 хүн амтай гэж ОХУ-ын Статистикий газар мэдээлж байсан. Сибирийн 6 дахь, ОХУ-ын 25 дахь том хот.

Эрхүү
Иркутск
Хот
Эрхүү
Flag of Эрхүү
Эрхүү Сүлд
Байршил: Эрхүү
Эрхүү is located in Орос
Эрхүү
Эрхүү
Эрхүүгийн байршил
Эрхүү is located in Эрхүү муж
Эрхүү
Эрхүү
Эрхүү (Эрхүү муж)
Солбицол: 52°17′N 104°17′E / 52.283°N 104.283°E / 52.283; 104.283 104°17′E / 52.283°N 104.283°E / 52.283; 104.283
УлсЭрхүү Орос
Холбооны субъектЭрхүү муж
Байгуулагдсан1661
Засаг захиргаа
  БиетЭрхүү хотын дум
  Хотын даргаРуслан Болотов
Газар нутаг
  Нийт277 км2 (107 миль2)
Өндөр
440 м (1,440 фут)
Хүн ам
 (2010 Тооллого)
  Нийт587,891
  Тооцоо 
(2018)
623,869 (+6.1%)
  Байр24-т (2010 онд)
  Нягтрал2,100/км2 (5,500/миль2)
  Харьяалагдах нэгжЭрхүү Хот
  Нийслэл ньЭрхүү муж, Эрхүү дүүрэг
  Хотын тойрогЭрхүү хотын тойрог
  Нийслэл ньЭрхүү хотын тойрог, Эрхүү хотын тойрог
Цагийн бүсUTC+8 ()
Шуудангийн код
664xxx
Залгах код(ууд)+7 3952
OKTMO ID25701000001
Баярын өдөр6 сарын эхний бямба өдөр
Вэб сайтadmirk.ru/%20admirk.ru

Дорно Сибирьт Ангар болон Иркут мөрөний бэлчир дээр Байгаль нуураас 66 км зайд оршино. 100 мянган оюутан сурдаг шинжлэх ухааны томоохон төв. Аж үйлдвэр- онгоцны үйлдвэр, усан цахилгаан станц, хүнсний үйлдвэрүүдтэй хот. Транссибирийн төмөр замын болон «Байкал» и «Сибирь» зэрэг Холбооны автозамын сүлжээний зангилаа газар. Энэ хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар 1971 онд байгуулагдаад өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулдаг байна. /хаяг. г.Иркутск, ул.Лапина 11./

Түүх

Эрхүү 
1865 оны Эрхүү
Эрхүү 
1918 оны Эрхүү

1661 онд казак цэрэг ардын түрүүч Яков Похабов өвөлжөө (өвлийн байшин) суурин барьж сууснаас эхлэн Эрхүү үүсжээ. 1686 онд хаант төрөөс суурин хэмээх өргөмж хүртсэн. 1760 онд Москватай холбогдох зам харгуй татагджээ. Хятадаас Монголын нутгаар цай, торго, мод, алт, арьс, үнэт эдийг Хиагт, Эрхүүгээр дамжин Оросын европын хэсэгт хүргэдэг байжээ.

1716, 1879 оны гал түймрээр тус хот ихээхэн сүйдсэн байна.

1720-иод онд Эрхүү хот нь Сибирийн засаг захиргааны /губерния/ бүрэлдэхүүн болох Эрхүү дүүргийн төв болжээ.

1720-иод оны дундуур Эрхүү хотын ойролцоох Үнэн алдартны шашны "Өргөмжлөл сүмд" /Вознесенский монастырь/ хятад, монгол хэлний орчуулагч-номлогч нарт зориулсан “Мунгал” сургуулийг нээжээ (1748 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан).

1821 онд Сперанскийн шийдвэрээр Сибирь хоёр хуваагдахад Дорно Сибирийн амбан захирагчийн газар Эрхүүд төвхнөж байв. XIX зуунд I Николай хааныг унагахаар тэмцсэн Декабристуудын бослого дарагдсанаар зураач, ноён, төрийн зүтгэлтэд буруутаж Сибирьт цөлөгдсөн. Тэдний ихэнх нь Эрхүүд төвлөж барилга байшин, уран бүтээлээ туурвин соёлыг түгээсэн нь өнөөдөр Эрхүүгийн содон үзэмж болон үлджээ. 1896 онд цахилгаанд холбогдож, 1897 онд төмөр зам бүрэн тавигдаж галт тэрэгний өртөөтэй болсон байна.

XX зуун гараад Оросын иргэний дайны хэдэн жилд Эрхүүд улаан-цагаан армийн хооронын тэмцэл, тулаан олон болжээ. 1920-иод оны дунд үеэс Зөвлөлт засаг тогтож улмаар 1937 оноос хойш Эрхүү мужийн засаг захиргааны төв болсон. 1950-1959 онд Ангар мөрөнд Эрхүүгийн усан сан баригдсан. 1920 онд энд цаазар аваачигдсан Александр Колчакийн хөшөөг 2004 онд дурсан босгожээ.

Эрхүү хот нь 1922-1930 онд Монгол-Буриадын автономит нутгийн, 1930 оноос Дорнод Сибирийн тойргийн, 1937 оноос Эрхүү хягзаарын төв байсан байна.

1958 онд Эрхүүгийн усан цахилгаан станц ашиглалтад орсон. Ихэвчлэн модон, нэг давхар хэвээр байсан хот 1960-1970-аад онд орон сууцууд барьж, аж үйлдвэрийн томоохон бүтээн байгуулалт өрнөсөн байна.

1990 оноос ЗХУ задран унаж, зах зээлийн эдийн засагт шилжсэний дараа хотын ихэнх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд буруу аргаар хувьчлагдаж шинэ нөхцөлд өөрчлөн байгуулалт хийж чадалгүй үүдээ барьж, дампуурсан байна.

Газар зүй

Эрхүү хот улсын нийслэл Москвагаас 5185 км, Байгал нуураас баруун хойш 72 км зайд Енисей мөрөнд цутгадаг Ангар мөрний эрэг дээр оршдог. Эрхүүгийн УЦС-ын хэсэгт мөрөн 580 м өргөн болдог. Хотын нэрийн анхдагч утга болсон Иркут гол хотын баруун урдаас ирж Ангар мөрөнд цутгадаг. Ангар хотыг зүүн эрэг, баруун эрэг гэж хоёр хуваана.

Уур амьсгал

Эрхүү зундаа халуун, өвөлдөө хүйтэн. VII сард дунджаар +18°C, ихдээ +37.2°C, I сард дунджаар −18°C, туйлдаа −49.7°C хүрнэ.

Эрхүү
Уур амьсгалын диаграмм
123456789101112
 
 
12
 
-14
-24
 
 
9
 
-11
-23
 
 
13
 
0
-15
 
 
19
 
8
-5
 
 
33
 
17
2
 
 
62
 
23
8
 
 
120
 
25
11
 
 
83
 
22
9
 
 
50
 
16
3
 
 
30
 
8
-4
 
 
18
 
-3
-14
 
 
19
 
-11
-21
Температур °CТунадас мм
Эх сурвалж: wetterkontor.de
Эрхүү хотын уур амьсгалын хүснэгт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) −14.3 −10.6 −0.1 8.0 16.9 22.8 24.7 22.1 15.7 7.5 −2.9 −11.1 Ø 6.6
Мин. Температур (°C) −24.3 −22.8 −14.8 −5.3 1.9 7.6 11.0 9.1 2.7 −4.4 −13.7 −21.2 Ø −6.1
Тунадас (мм) 12 9 13 19 33 62 120 83 50 30 18 19 Σ 468
Нартай цаг (h/d) 3.0 4.9 6.7 7.4 8.6 8.8 7.8 7.0 6.1 4.9 3.1 2.0 Ø 5.9
Бороотой өдөр (d) 4 3 3 5 7 8 11 10 8 6 6 5 Σ 76
Агаарын чийгшил (%) 84 79 72 64 58 67 78 80 78 76 82 86 Ø 75.3
Т
е
м
п
е
р
а
т
у
р
−14.3
−24.3
−10.6
−22.8
−0.1
−14.8
8.0
−5.3
16.9
1.9
22.8
7.6
24.7
11.0
22.1
9.1
15.7
2.7
7.5
−4.4
−2.9
−13.7
−11.1
−21.2
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
12
9
13
19
33
62
120
83
50
30
18
19
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de


Зам тээвэр

Сибирийн төмөр зам, Сибирийн хурдны зам (M53, M55) Эрхүүгээр дайрна. Төмөр замаар Монгол улстай холбогдоно. Эрхүүгийн нисэх буудалд олон улсын нислэг үйлддэг.

Хүн ам зүй

Эрхүү 
Ангар мөрний эрэг хавийн зураг
Эрхүү 
Нисэх онгоцноос Эрхүүг харахад
Эрхүү 
1746 онд баригдаж гүйцсэн дуган
Эрхүү 
Нийтийн тээврийн троллейбус
1856-2013 оны Эрхүү хотын оршин суугчийн тоо
Он 1856 1897 1931 1967 2000 2013
Хүний тоо 24 100 51 000 113 200 420 000 593 700 606 137

Эрхүү хотод 2013 онд 606 мянган хүн оршин сууж байна. 2010 оны тооллогоос үндэслэвэл 91.8 хувь нь орос, 2.3 хувь буриад, 1.1% украйн, 0.8% татар ард байгаа ажээ.

Дээд боловсролын байгууллагууд

Эрхүү хотын Дээд боловсролын байгууллагуудад Монгол оюутан залуус 1911 оноос хойш суралцаж ирсэн. Ялангуяа 1950-1990 онд олноор суралцсан, өнөө үед сурах оюутны тоо буурсан боловч сурсан хэвээр байна.

Эрхүүгийн улсын их сургууль (орос. Иркутский государственный университет) нь 1918 онд байгуулагдсан. Боловсролын 4 дээд сургууль, 9 факультет, хоёр факультет бүхий Олон улсын бизнесийн сургууль, 2 салбар сургууль багтана. Их сургуулийн шинжлэх ухааны үйл ажиллагааг гурван судалгааны хүрээлэн, түүнчлэн одон орон судлалын ажиглалтын газар, Ботаникийн цэцэрлэг төлөөлдөг. Их сургууль нь 5 музейтэй. Тус их сургуульд 800 гаруй багш, 18 мянган оюутан сурч байна.

Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль (орос. Иркутский национальный исследовательский технический университет) нь 1930 онд Сибирийн уул уурхайн ээд сургууль гэж байгуулагдсан бөгөөд 1960 онд Эрхүүгийн Политехникийн дээд сургууль болж 1993 онд Их сургуулийн статустай болсон. Өнөөдөр 6 боловсролын дээд сургууль, 8 факультет, 1 салбараас бүрдэж байна. Боловсролын байгууллагад гурван мянга гаруй ажилтан ажилладаг бөгөөд 30 мянга гаруй оюутан суралцдаг.

Эрхүүгийн Улсын Анагаах Ухааны Их Сургууль (орос. Иркутский государственный медицинский университет) нь 1930 онд байгуулагдсан. 8 факультетаас бүрдэнэ. Тус их сургуульд 350 нэр дэвшигч, 100 шинжлэх ухааны доктор ажилладаг бөгөөд 4 мянга гаруй оюутан суралцдаг.

Байгаль нуурын улсын их сургууль (орос. Байкальский государственный университет) нь 1930 онд байгуулагдсан. Энэ нь 1 боловсролын институт, 12 факультетээс бүрддэг бөгөөд мөн 4 салбартай.

Эрхүүгийн зам тээврийн улсын их сургууль (орос. Иркутский государственный университет путей сообщения) нь 1932 онд Дорнод Сибирийн тээврийн инженерүүдийн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. 1934 оноос хойш Новосибирскийн Төмөр замын тээврийн инженерүүдийн дээд сургуулийн салбар. 1975 оноос - Эрхүүгийн Төмөр замын тээврийн Дээд сургууль, 2002 оноос -өнөөгийн Эрхүүгийн зам тээврийн улсын Их сургууль болсон. Тус Их сургууль 1 дээд сургууль, 5 факультет бөгөөд Дорнод Сибирьт болон Улаанбаатарт 11 салбартай.

А.А.Ежевскийн нэрэмжит Эрхүү улсын хөдөө аж ахуйн их сургууль (орос. Иркутский государственный аграрный университет имени А.А.Ежевского) нь 1934 онд Эрхүүгийн Хөдөө аж ахуйн дээд сургууль нэртэйгээр анх байгуулагдсан. 4 Дэээд сургууль, 4 факультетээс бүрддэг бөгөөд Чита хотод салбартай.

Ах дүү хот

Эрхүү дараах хотуудтай ах дүүгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлжээ:

  • Эрхүү  Сербийн Нови-Сад
  • Эрхүү  Германы Пфорцхайм
  • Эрхүү  Францын Эвьян-ле-Бен
  • Эрхүү  Шведийн Стрёмсөнд
  • Эрхүү  Италийн Порденоне
  • Эрхүү  Францын Гренобль
  • Эрхүү  Францын Дижон

Цахим холбоос

Эрхүү  Commons: Эрхүү хот – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт, тайлбар

Tags:

Эрхүү ТүүхЭрхүү Газар зүйЭрхүү Уур амьсгалЭрхүү Зам тээвэрЭрхүү Хүн ам зүйЭрхүү Дээд боловсролын байгууллагуудЭрхүү Ах дүү хотЭрхүү Цахим холбоосЭрхүү Зүүлт, тайлбарЭрхүүОХУОрос хэлЭрхүү муж

🔥 Trending searches on Wiki Монгол:

Гүн ухаанАммиакАрван хоёр цагЭнзимЧингис хааны сургаалВавилониТуйлын туулайСудасны хатууралГүржШинэсБавуугийн ЛхагвасүрэнДаралтТөв аймагТүнхэлТамгагүй төрХөнгөн аж үйлдвэрМонголын цахилгаан станцын жагсаалтА бүлгийн стрептококкийн халдварМонизмБархасбадь1990 оны Монголын ардчилсан хувьсгалИрвэсАрхангай аймагГенМеталл биш элементГэрэлИх БританиСэлэнгэ аймагАлтай Таван БогдИнтернэтШинэ засгийн бодлогоГазар зүйн солбицлын системДөрвөлжин булшИндонезМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтНҮБ-ын Ерөнхий АссамблейМагниДархлалын олдмол хомсдолУргамлын амьдралын хэлбэрЮмжаагийн ЦэдэнбалМейозБөртэ ЧиноХөвчтөнНойр булчирхайХятадМеталлПакистанВолейболРомБөөрөлжүүтийн цахилгаан станцАнхны долооГурвалжинПенициллинЗаанМонголын түүхКирилл үсэгНьютон (нэгж)БаавгайТуул голХалиун бугаНүүр хуудасҮндэсний бөхЦагаан зээрОлимпын наадамЯмааХөвсгөл нуурПалеолитАлканДолоо хоногНуурНамбарын ЭнхбаярНайдангийн ТүвшинбаярШатарЭдийн засгийн шинжлэх ухаанВатт (нэгж)Ухаалаг гар утасЛиберализм🡆 More