Хөвсгөл Нуур

Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1645 метр өндөрт оршдог цэнгэг устай нуур.

Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн арван долоон эртний нуурын нэг юм. 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзлэхүүн 381 км³ байдаг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.

Хөвсгөл нуур
Хөвсгөл Нуур
Хөвсгөл Нуур
Хөвсгөл Нуур
Хиймэл дагуулаас авсан зураг
Байршил Хөвсгөл аймаг, Монгол улс
Солбицол 51°06′N 100°30′E / 51.100°N 100.500°E / 51.100; 100.500 100°30′E / 51.100°N 100.500°E / 51.100; 100.500
Онцлог Хавцлын нуур
Нуураас гарах Эгийн гол
Ус цуглуулах талбай 5300 км²
Ай савд багтдаг орон Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Урт 136 км
Өргөн 36.5 км
Талбай 2760 км²
Дундаж гүн 138 м
Хамгийн гүн цэг 267 м
Усны хэмжээ 380.7 км³
Хөвөөний түвшин 1,645 м
Хөлдөх хугацаа 12 сар - 5 сар
Нуурын арал Модон хүй, Хадан хүй, Далайн хүй (Хамгийн том арал), Бага хүй
Эргийн суурин Хатгал, Ханх
Хөвсгөл нуур is located in Mongolia
Хөвсгөл нуур
Хөвсгөл нуур

Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

Хөвсгөл нуурын хамгийн гүн хэсэгтээ 262 метр, урт нь 136 км, хамгийн өргөн хэсэг нь 36,5 км ажээ.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын гол чиглэлийн нэг юм. Эрт дээр үед хөвсгөл нуурыг Оюу-эрдэнэ хэмээн нэрлэдэг байжээ.

Нэрний тухай

Хөвсгөл гэдэг үг нь түрэг хэлээр Көп Су Кул буюу "Их Устай Нуур" гэсэн үг юм. Монголчууд уг нуурыг эрт дээр үеэс Ариг ус хэмээн нэрлэж байжээ. Хөвсгөл гэдэг үгийн язгуур нь түрэг гаралтай хэлнүүдийн олон, их гэсэн утгатай Көп, ус гэсэн утгатай Су, түрэг гаралтай хэлнүүдийн нуур гэсэн утгатай Кул гэсэн үг гэж зарим эрдэмтэд үздэг. Ингээд Көп-их, су-ус кул-нуур буюу их уст нуур гэсэн таамаг байдаг.

Газарзүйн онцлог

Хөвсгөл нуурын дэлгэмэл зураг

Хөвсгөл нуурын умард үзүүр нь Монголын ОХУ-тай хиллэх улсын хилээс 15 км байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулна.

Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой ч ингэх явцад нуурыг ихэд бохирдуулжээ. 30-40 машин нууранд живсэн хэмээх судалгаа байдаг.

Зургийн цомог

Ишлэл

Tags:

Хөвсгөл Нуур Нэрний тухайХөвсгөл Нуур Газарзүйн онцлогХөвсгөл Нуур Зургийн цомогХөвсгөл Нуур ИшлэлХөвсгөл НуурМонгол орны томоохон нууруудМонгол улсХөвсгөл

🔥 Trending searches on Wiki Монгол:

СонгуульЁс суртахуунДундад зуунУур амьсгалын өөрчлөлтМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедСарМэтгэлцээнМонголын улс төрРенчиний ЧойномМэдлэгНеолитКомпьютерЭлэгЦөсДартсНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньМонголчуудын Япон руу хийсэн довтолгооЗорголхайрхан уулДэлхийн улс орны жагсаалтАлтанзул цэцэгШатарСолонгосын дайнИрвэсМонголДашийн ДанзанваанчигБөөрний чулууЛодонгийн ТүдэвАвстралиГерман хэлАргальТүүхПарламентын засаглалын системМодернизмХишигтэнКарл МарксЕсүхэй баатарАзотАр элстэйн чуулганУстөрөгчЦахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлИмпрессионизмМонгол орны уулсДотоодын нийт бүтээгдэхүүнХарри ПоттэрЦиркМанжууд хятадыг эзэлсэн ньҮелэх системХүннү улсРомбМонголчууд Алтан улсыг дайлсан ньЛхүмбийн хэрэгУургийн бүтэцЖимсКүнзХорлоогийн ЧойбалсанЖоульТод бичигНохой зээхЭкологиVandeboМонгол хэлГандантэгчэнлин хийдЦахилгаан үүсгүүрАмьтанСэлэнгэ мөрөнАнхдугаар 5 жилийн төлөвлөгөөА бүлгийн стрептококкийн халдварХрист итгэлМонголын Ардчилсан ХолбооВитамин ААмин хүчилЧойжилын ЧимидТан улсМонгол ВикипедиаХиагтын гэрээЖавзандамба хутагтМонгол гуталЭсийн биологиГэрлийн хурд🡆 More