Гэрлийн Хурд

Гэрлийн хурд нь c үсгээр тэмдэглэгддэг физикийн тогтмол.

Хэмжээ нь яг 299,792,458 метр/секунд бөгөөд 300,000 километр/секунд гэсэн ойролцоо утгыг өргөнөөр ашигладаг (баруун талын хүснэгт ашиглан бусад нэгжүүд дахь утгыг харна уу). Энэ нь хурдыг нь сааруулах атом, молекул, бусад төрлийн матери оршин байхгүй вакуумд цахилгаан соронзон цацрагийн (радио долгион, үзэгдэх гэрэл, гамма долгион гэх мэт) тархах хурд юм.

Дэлхий нь 150 сая километр зайд нарыг тойрон эргэж, сар нь дэлхийг тойрдог.
Нарны гэрэл нь дэлхийд хүрэхэд 8 минут, 19 секунд зарцуулна.
Гэрлийн хурд өөр өөр нэгжүүдээр
метр/секунд 299,792,458 (яг)
километр/секунд 300,000
километр/цаг 1,079 сая
миль/секунд 186,000
миль/цаг 671 сая
одон орны нэгж/өдөр 173
Планкийн нэгж 1 (яг)
Гэрэл туулах хугацаа
Зай Хугацаа
нэг фут 1.0 нс
нэгметр 3.3 нс
нэг километр 3.3 μс
нэг миль (хууль ёсны) 5.4 μс
дэлхийн экваторын урт 134 мс
сарнаас дэлхий хүртэлх зай 1.3 с
наргаас дэлхий хүртэлх зай 8.3 мин
нэг парсек 3.26 жил
Өмнөд Хаалгын гялаанаас дэлхий хүртэлх зай 4.4 жил
Тэнгэрийн заадасаар 100,000 жил
Адаг чуулган галактикаас дэлхий хүртэлх зай 2.5 сая жил
Нэмэлт тэмдэглэл байхгүй тохиолдолд бүх утгыг ойролцоогоор тэмдэглэсэн болно.

Хүн төрөлхтний түүхийн явцад гэрэл нь агшин зуурд тархдаг, эсвэл ердөө л маш хурдан тархдаг эсэх нь мэдэгдэж байсангүй. 17-р зуунд Данийн одон орон судлаач Оле Рөмэр Бархасбадийн дагуул Иогийн үзэгдэх хөдөлгөөний судалгаа дээр үндэслэн гэрэл хязгаартай хурдаар тархдаг болохыг баталжээ. Үүнээс хойш олон зууны туршид улам нарийн хэмжилтүүдийг хийснээр 1975 онд гэрлийн хурдыг тэрбумны дөрөв нарийвчлалтайгаар 299,792,458 м/с болохыг тогтоожээ. 1983 онд СИ системд метрийг "1299,792,458 секундэд гэрлийн тарах хурд" хэмээн тодорхойлсон, иймд өнөө үед c-ийн м/с-ээрх тоон утга нь метрийн тодорхойлолт ёсоор тогтсон.

Харьцангуйн тусгай онолоор c нь орон зай-цаг хугацааны нэгдсэн бүтцэд орон зай, цаг хугацааг холбож өгдөг ба үүний квадрат нь масс-энергийн тэнцэтгэл дахь пропорцилональ тогтмол юм. (E = mc2). Ямар ч инерциал цогц системд цацаргагч, ажиглагч хоёрын харьцангуй хурдаас үл хамааран c нь бүхий л массгүй бөөм, холбогдох орнуудын, үүнд чөлөөт орон зай дахь цахилгаан соронзон цацрагийн хурд; мөн татах хүч, гравитацийн орны хурд хэмээн таамаглагдаж буй. Гэлийн хурд нь энерги, матери, мэдээлэл дамжих хамгийн дээд хурд, яагаад гэвэл "үүнээс хурдалбал шалтгаан-үр дагаврын зайлшгүй холбоог үгүй болгоно." Ийм төрлийн цогц системд "үр дагавар" нь "шалтгаан"-ийнхаа өмнө үзэгдэх болно. Ийм шалтгаан-үр дагаврын хуулийг зөрчсөн тохиолдол байхгүй тул парадокс үүсгэнэ. Гэрлийн хязгаартай хурд нь электроникийн төхөөрөмжүүдийн ажиллагааны хурдыг хязгаарладаг хүчин зүйл.

Шил, агаар зэрэг тунгалаг материалаар гэрлийн тархах жинхэнэ хурд нь c-ээс бага. c ба тухайн материалд гэрлийн тархах v хурдын харьцааг материалын n хугарлын илтгэгч гэнэ (n = c / v). Жишээ нь үзэгдэх гэрлийн хувьд шилний хугарлын илтгэгч нь 1.5 бөгөөд энэ нь үзэгдэх гэрэл c / 1.5 ≈ 200,000 км/с хурдтай тархдаг гэсэн үг. Үзэгдэх гэрлийн хувьдах агаарын хугарлын илтгэгч нь 1.0003, ийнхүү агаар дахь гэрлийн тархах хурд нь вакуумынхтай ижил.

Эшлэл

Цахим холбоос

Tags:

Метр/секунд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Улс орнуудын газар нутгийн хэмжээМонгол Ардын НамСүбэдэй баатарСэтгэл судлалХагас дамжуулагчБатмөнх Даян хаанУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтЗамын хөдөлгөөний тэмдэгШарын шашинМонгол морьДотоодын нийт бүтээгдэхүүнЗэврэлтЯлтын уулзалтЦардуулОтгонтэнгэрНьютоны хуулиудЗах зээлийн сегментчлэлАмин хүчилНамбарын ЭнхбаярЦэндийн ДамдинсүрэнЗХУ-ын задралЭдийн засгийн шинжлэх ухаанМассНийгмийн халамжХэнтий аймагГэр бүлХүнХүүхдийн эсрэг хүчирхийлэлВолейболКанадӨвөр МонголЯргуйАгаарын тээвэрГанхүүгийн ПүрэвбатУлсын Их ХуралУур амьсгалын өөрчлөлтЧарльз ДарвинАх дүү РайтСур харвааСудалгааХалхын голын дайнХорлоогийн ЧойбалсанДалайГарагБайгалийн шалгаралДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Химийн холбооМонгол цаг тоололДүрслэх геометрТарваган тахалТод бичигСэлэнгэ аймагЛев ТолстойАмьсгалах процессГүюг хаанАрд АюушБиологийн ангилалЭмчУрлагХолбоотны эвсэлАаруулЕгипетийн пирамидуудШинэ эргэлтийн бодлогоОйрадЦонжин болдогТромбоцитопениМонгол улсын төрийн сүлдМанай эринТемпературИррационал тооУхнаагийн ХүрэлсүхПрокси серверСоёл иргэншилРенчиний ЧойномНүүдэлчинХайлшЕгипет🡆 More