1921 оны Ардын хувьсгалын анхны долоо буюу Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Дарьзавын Лосол нар нь 1919 онд байгуулагдсан Консулын ба Зүүн хүрээний нууц бүлгэмүүдийн гишүүд байсан ба 1920 оны 7-р сард (Зөвлөлт Орос Улс) руу тусламж хүсэхээр эдгээр долоон хүн ээлж дараалан явцгааж байжээ.
Ардын хувьсгал ялсны дараа Ардын засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллацгаасан байна. 1923 онд нас барсан Д.Сүхбаатар, төр засгийн эрх мэдлийг гартаа авсан Х.Чойбалсан нараас бусад нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгджээ. Мөн зарим нь өвчнөөр нас барсан байна
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
This article uses material from the Wikipedia Монгол article Анхны долоо, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.