Шинэс нь Нарсныхан овгийн шилмүүст мод бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын сэрүүн бүсээс гаралтай.
Орос, Канадын ой тайгад ихээр ургадаг. Шинэс нь намар болоход навчаа гөвөх ба 15-45 м өндөртэй. Навч, шилмүүс нь 2-5 см урттай, 1 мм орчим нарийхан байна. Намар болоход шарлан унах бөгөөд өвөлдөө шилмүүсгүй нүцгэн байдаг. Шинэсний боргоцой нь жижигхэн, 1-9 см урт, ногоон ба хөх ягаандуу өнгөтэй. Тоос хүртэлтийн дараа 5-8 сарын дотор боловсорж гүйцэх ба хүрэн бор өнгөтэй болдог.Шинэс нь мөнх ногоон шилмүүст 40-50 м хүртэл өндөр ургадаг сүрлэг оройтой мод юм. Шинэс модыг түүний өндөг хэлбэрийн үзэсгэлэнт том, хатуу модлог 2,5-4,0 см урт, 2-3 см өргөн цилиндр хэлбэрийн боргоцой нь ихэд чимэглэдэг. Шинэс нь янз бүрийн өнгөтэй ургадаг ба бүдэг ногооноос улаан шаргал хурц улаан өнгөтэй байдаг. Энэхүү мод нь жавартай, сэрүүн орчинд маш тэсвэртэй бөгөөд заримдаа 200 гаруй жил насалдаг. Ногоон саарал, бор сааралдуу холтостой, шилмүүс нь 2-3 см урт, 1.5 мм өргөнтэй байна. Сибирийн шинэс нь маш сайн ургадаг тул ойн жирийн хөрсөнд ургасан 25 настай модны өндөр 13,0-14,5 м өргөн нь 18-27см байна. 40 настай модны өндөр 17-17,5 м өргөн 21-33 см ургадаг.
Шинэс | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Larix decidua намарын улиралд. | ||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||
| ||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||
12-15 орчим |
This article uses material from the Wikipedia Монгол article Шинэс, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.