Батмөнх (1464-1517) буюу Даян хаан нь 1470/1480-1517 оны хооронд Монгол улсыг удирдаж байсан Монголын хаан юм.
Тэрбээр Боржигин овгийн Баянмөнх жононгийн урианхайн Шихэр тайху нарын хөвүүн болж мэндэлжээ.
Даян хаан Батмөнх | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1470/1480–1517 (1504?/1517/1543?) |
Хаан суусан | 1470/1480 |
Бүтэн нэр | Батмөнх |
Төрсөн огноо | 1464 |
Өнгөрсөн огноо | 1517 (1543?) |
Өмнөх | Мандуул хаан |
Удаах | Барсболд Сайн Алаг хаан |
Их хатан | Мандухай сэцэн хатан |
Хатан | Хүсэй Жимсгэнэ |
Хүүхэд | Төрболд Улсболд Барсболд Сайн Алаг хаан Төрөлт гүнж Алчболд Арсболд Очирболд Арболд Гэрэболд Убсанж Чин тайж Гэрэтү тайж Гэрсэнз |
Эцэг | Баянмөнх жонон |
Эх | Шихэр тайху хатан |
Улс | Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Батмөнх нь 1464 онд Баянмөнх жононгийн ганц хүү болон мэндэлжээ. Түүний эх нь Урианхайн Шихэр тайху. Ойрадын Исмэл тайш зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэн тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэн авсан боловч, хоол унд муутай байлгаснаас бэтэг өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангадын Төмөрхадаг гэдэг хүн олж мэдэн, гуйж үзээд бүтээгүй тул Багайгаас булаан авч, өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаар болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. 1480 (1470) онд түүнийг 7 настай байхад Мандуул хааны бага хатан Мандухай түүнтэй гэрлэж, Батмөнхийг Монголын их хааны ширээнд суулгав.
Түүний хаанчлалын эхний жилүүдэд Мандухай сэцэн хатан гол үүргийг гүйцэтгэжээ. Мандухай хатан Даян хааныг дагуулан авч явж, Ойрадуудыг дайлж нэгтэгсэнээр Баруун, Зүүн Монголчууд дахин нэгдсэн. 1483 онд Даян хаан Тогочи Шигүшид цэрэг өгч Исмайл тайшруу илгээн түүнийг устган эх Шихэр тайхуг олж авсан. 1490-ээд оны үед Ойрад болон Баруун түмнийг довтлон эзэлснээр Монгол орон нэгдэж эхэлсэн. Удтал Баруун түмэн толгойлох эзэнгүй байсан учир, Даян хаан 2-р хүү Улсболдоо баруун гурван түмний захирагчаар томилж явуулахад нь Харчины Ибрай тайш барьж алсан байна. Үүнд хилэгнэсэн Батмөнх баруун гурван түмнийг дайлаар мордож, Ибрайг ялжээ.
Батмөнх Мин улстай сайн харилцааг хадгалах замаар дотоод асуудлуудаа шийдэх бодлого баримталж байв. Тэрээр чөлөөт худалдааны гэрээ хийх элч илгээсэн ч Мингийн хаан элчийг нь алсан тул цэрэг хөдөлгөж байсан аж.
Хэдэн жилийн дараа баруун түмнийг нэгтгэж чадсанаар Даян хаан цолд өргөмжлөгдсөн байна. Монголын эх сурвалжуудад түүний хаанчлалын жилүүдэд Монголд энх амгалан байдал тогтсон гэдэг.
Тэр Монголыг дахин зохион байгуулалтад оруулж «Зургаан түмэн» болгожээ
Батмөнх 1517 онд нас барж, хөвгүүн Барсболд нь хэсэг хугацаанд төрийн эрхийг барьсны дараа Батмөнхийн ахмад хөвгүүн Улсболдын хүү Боди их хаан болжээ. Үүнээс хойш Бодийн угсааныхан Монголын их хаан суурийг үе улиран залгамжлах болсон билээ.
Даян хаан нь 3 хатантай.
Тэр өөрийн 11 хүүдээ харъяат аймгуудаа хуваарилж олгосон нь бөгөөд отгон хүү Гэрсэнзд Халх түмний 7 хошуу ногдсон нь Халх 7 хошууны эхлэл болжээ.
Даян хаан өөрийн 11 хүүдээ дараах аймгуудий хувьдан өгсөн.
Үүнд:
Өмнөх Мандуул хаан | Монголын Их Хаан 1480-1517 | Дараах Барсболд Сайн Алаг хаан |
This article uses material from the Wikipedia Монгол article Батмөнх Даян хаан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.