Хэнтий Аймаг: Монгол Улсын аймаг

Хэнтий (монгол бичгээр ᠬᠡᠨᠲᠡᠢ – хэнтэи) — Монгол Улсын аймаг.

Хэнтий аймаг
ᠬᠡᠨᠲᠡᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Puffy white clouds roll over lush green hills.
Flag of Хэнтий аймаг
Хэнтий аймаг Сүлд
Хэнтий Аймаг: Ерөнхий тойм, Газар орны тойм, Хүн амын тойм
Солбицол: 47°19′N 110°39′E / 47.317°N 110.650°E / 47.317; 110.650 110°39′E / 47.317°N 110.650°E / 47.317; 110.650
УлсХэнтий Аймаг: Ерөнхий тойм, Газар орны тойм, Хүн амын тойм Монгол
Байгуулагдсан1930 он (1930)
НийслэлЧингис
Газар нутаг
  Нийт80,325.08 км2 (31,013.69 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 79,634
Цагийн бүсUTC+8
Бүсийн дугаар+976 (0)156
ISO 3166 кодMN-039
Улсын дугаарХЭ_
Вэб сайтkhentii.mn

Ерөнхий тойм

Хэнтий аймаг 1923 онд байгуулагдсан. Газар нутгийн хэмжээ - 80,312 км² (21 аймгаас 9-р том). 2008 оны тооцоогоор хүн амын тоо - 73608 (21 аймгаас 14-р их). Засаг захиргааны төв - Чингис хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 18 сум, 5 тосгон 88 багтай. Хэнтийн нурууны нэрнээс аймгийн нэр өгөгджээ. Эзэн Чингис хааны төрж өссөн олон газар энэ аймгийн нутагт бий.

Газар орны тойм

Хэнтий аймаг Монгол орны дорно умар биед оршино. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Хойд талаараа Оросын Холбооны Улстай (Өвөр Байгалийн хязгаар) хил залгана. Улс дотор Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ гэх 6 аймаг, улсын нийслэлийн Багануур дүүрэгтэй хаяална.

Аймгийн баруун талаар Хэнтийн нурууны зүүн хошуу сунайна. Нуруунд төрийн тахилгат Бурхан Халдун уул байдаг. Нурууны араас Онон гол, өврөөс аймгийн урд талаар хөндлөн урсдаг Хэрлэн гол эх авдаг.

Хүн амын тойм

Хэнтий аймгийн хүн амын тоо 2000 онд 70,946 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам нь 65,811, суурин хүн ам нь 65,335 болж буурчээ. Энэ тоогоор бол Монгол улсын 13-р олон хүн амтай аймаг гэж үзэгдэнэ. 2007 оны үед хүн амын нягтрал 0.89 (21 аймгаас 14-р шигүү) байв. Хүн амын үнэмлэхүй олонх нь Монгол үндэстэн. 2000 оны тооллогын дүнгээр олонх Халх ястнаас (нийт хүн амын 86.5%) гадна Буриад ястан онцлохуйц олноор (6,223 буюу 8.8%) оршин суудаг гэжээ. 2010 онд гадаад улсын харьяат иргэн 580 хүн тоологдсон нь хүн амын 0.8% болж байгаа юм.

Засаг захиргааны хуваарь

Хэнтий Аймаг: Ерөнхий тойм, Газар орны тойм, Хүн амын тойм 
Сумдын газрын зураг

Хэнтий аймгийн нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд дээд түвшинд 17 сум, дэд түвшинд 83 багт хуваагддаг. Хүн ам олонтой 3 суурин газартай. Тухайлбал, Хэрлэн суманд харьяалагддаг аймгийн төв Чингис хот 17164, Бор-Өндөр сум буюу Бор-Өндөр тосгон 8080, Батноров суманд харьяалагдах Бэрх тосгон 2413 хүн амтай.

Хэнтий Аймаг: Ерөнхий тойм, Газар орны тойм, Хүн амын тойм 
Дадал сум, Дэлүүн Болдог
Сумын нэр Хүн ам (2008) Суурин
хүн ам
(2010)
Хүн ам (2022) Нутаг дэвсгэр (км²) Хүн амын нягтрал (хүн/км²)
Батноров* 2,833 2,693 5,717 4,968 0.54
Батширээт 2,092 2,086 2,380 7,018 0.30
Баян-Адрага 2,429 2,205 2,589 3,021 0.73
Баянхутаг 1,949 1,656 2,501 6,029 0.27
Баянмөнх 1,532 1,347 1,772 2,540 0.53
Баян-Овоо 1,765 1,581 2,005 3,381 0.47
Биндэр 3,784 3,455 4,179 5,386 0.64
Дадал 2,667 2,612 3,185 4,727 0.55
Дархан 1,899 1,549 2,124 4,455 0.35
Дэлгэрхаан 2,353 2,040 2,491 3,986 0.51
Галшар 2,074 1,807 2238 6,676 0.27
Жаргалтхаан 1,926 1,831 2,259 2,752 0.67
Хэрлэн ** 17,154 19,000 24,418 3,788 5.02
Мөрөн 1,934 1,326 1,948 2,196 0.60
Норовлин 2,341 2,254 2,887 5,334 0.42
Өмнөдэлгэр 5,148 5,156 5,893 10,877 0.47
Цэнхэрмандал 1,447 2,004 2,151 3,177 0.63
Бор-Өндөр - 8,661 8897 144 -
    * - Тоонд Бэрх тосгон багтаагүй.
    ** - Тоонд Чингис хот багтсан.

Цахим холбоос

Хэнтий Аймаг: Ерөнхий тойм, Газар орны тойм, Хүн амын тойм  Commons: Архангай аймаг – Викимедиа дуу дүрсний сан
  • khentii.mn - Хэнтий аймгийн засаг захиргааны газраас эрхлэн хөтөлдөг цахим сүлжээ
  • khentii.com - Хан Хэнтий нутаг минь сүлжээ

Эх сурвалж

Tags:

Хэнтий Аймаг Ерөнхий тоймХэнтий Аймаг Газар орны тоймХэнтий Аймаг Хүн амын тоймХэнтий Аймаг Засаг захиргааны хуваарьХэнтий Аймаг Цахим холбоосХэнтий Аймаг Эх сурвалжХэнтий АймагАймагМонгол УлсМонгол бичиг

🔥 Trending searches on Wiki Монгол:

КатализаторМанжууд хятадыг эзэлсэн ньГазрын зурагХристофер КолумбБаавгайМонголын Ардчилсан ХолбооСэргээгдэх эрчим хүчЧингис хааны сургаалМонгол Улсын гадаад харилцааБатмөнх Даян хаанДалайДалайн урсгалНүдБархасбадьБогд хаанЭлэгМонголын энхтайванИсландМонгол Улсын ЕрөнхийлөгчРомын эзэнт гүрэнӨөхний хүчлийн нийлэгжилтМонгол Улсын Ерөнхий СайдИсламМонгол улсын их дээд сургуулиудСудалгааНацагийн ЖанцанноровГолын халиуУсны эрчим хүчУхнаагийн ХүрэлсүхИзраилХалх дээл1990 оны Монголын ардчилсан хувьсгалДолоо хоногБорооМакро эдийн засагХар-Ус нуурын шагшуургаЕвроМорин хуурТелевизТомас Альва ЭдисонСүбэдэй баатарОрхон голАмин хүчилЮмжаагийн ЦэдэнбалПенициллинДүүрэгМонголын Нууц ТовчооМонгол орны томоохон нууруудАльберт ЭйнштейнЦагадайЭкосистемЦагаан сарЦусЖимсИранИнфляциАгаарын даралтНейронЧихрийн шижинАмарсанааЭнергиХар ХиданХүйтэн дайнХубилай хаанБуриадФотосинтезГар утасЭволюциНогоон дарь эхХовд аймагЗагалмайтны аян дайнМатематикМузейХовордсон зүйлБүжигТангуд улс🡆 More