Амарбаясгалант Хийд

Амарбаясгалант хийд нь Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын хөндийд орших Буддын шашны томоохон хийд юм.

Амарбаясгалант хийд
Амарбаясгалант Хийд
Хийдийн гол дуган
Товч мэдээлэл
БайрлалМонгол улс, Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сум
Байгуулсан ньНайралт төв
Байгуулагдсан1727-1736 он
Сэргээгдсэн1977 он
ХөлгөнИх хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, УрсгалШарын шашин-Гэлүгба
ШинэчилсэнСахил санваар-Гэлэн,Гэцэл
Хамба ламЛувсан Молом
Лам хуврагын тоо30
Амарбаясгалант Хийд
Амарбаясгалант хийд

Манжийн Найралт төв хааны зарлигаар Өндөр гэгээн Занабазарын дурсгалд зориулж, тухайн үед Их Хүрээ байрлаж асан газар тус хийдийн барилгуудыг бүтээжээ. 1727 онд барьж эхлэн 1736 онд дууссан.

Тус хийд нь зургаан гол аймаг, 6000 орчим ламтай, Дэжидлин, Сангай, Пунцаглин зэрэг нэртэй аймагтай, нэг аймаг 500 орчим хуврагтай байжээ. Мөн Мамба, Зурхай, Жүд, Ламрим, Цогчин, Чойр зэрэг сургууль, дацантай. Тэдгээрт бурхны шашны ном сургалт явуулж байлаа. Хамгийн гол хурал нь Өндөр гэгээн Занабазар, дөрөвдүгээр Богд Жибзундамба нарын чандрын өмнө тахил өргөх ёслол ажээ. Энэ хуралд хамгаас хүндтэй таван лам ээлжилж оролцох ба доод дэсийн лам нар энэ хуралд оролцох эрхгүй байжээ. Хийдэд жил бүрийн 6 сарын шинийн 15-нд Майдар эргэх, 6 сарын 27-нд цам бүжиглэх ёслол болдог байв. Хийд нь гадуураа давхар хэрмэн хашаатай бөгөөд хэрмийн дотор, гадар хоёр талаар хур борооны ус зайлуулах сувагтай байжээ.

1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр хийдийн барилга ихээхэн сүйтгэгдсэн бөгөөд 207 м урт, 175 м өргөнтэй хэрэм бүхий 40 гаруй сүм, дугантай байснаас өдгөө уг хэрэм дотор 28 сүм, дуган байна. 1943 онд хийдийг улсын хамгаалалтад авч, дахин сэргээх ажил 1988 онд эхэлж, бурхдын хөргийг Энэтхэгт бүтээлгэсэн юм.

Эшлэл

Цахим холбоос

Амарбаясгалант Хийд  Commons: Амарбаясгалант хийд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Tags:

Баруунбүрэн сумМонгол УлсСэлэнгэТөвөдийн Буддын шашинХийд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Химийн холбооОросХүчиллэг борооПрограм хангамжБөхөнПротонБат хаанУлс орнуудын хүн амын тооПольшХлорХүйтэн дайнАлтанзул цэцэгМонгол үндэстний хувцасC++Ихэр (орд)ТооБогд хаанДэд бүтэцИзотопБутанУкраинМонгол Ардын НамМонгол Улсын Засгийн ГазарМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалХорчины Шигүшидэй манлай баатарКолоничлолАристотельУлаанбаатарХабул ханЗанабазарЭнх ургийн гэрээСанжаасүрэнгийн ОюунЦусны цагаан эсҮелэх системМонгол гутлын угалзСайн ноён хан аймагБаянхонгор аймагӨнгөНүүрсИрвэсМонголын Ардчилсан НамШавжБуриад ястанСүхбаатар аймагДезоксирибонуклейн хүчилВолейболfnhr6ИмпортПрокси серверМиланБулган аймагРомео Жульетта хоёрТүүхМорины уралдаанАлтан Ордны улсын үйсэн дээрх бичигСоёлТод бичигБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоХайрВикипедиаСутай хайрханЭдийн засагЛигдэн хаанЛиберализмСолонгоМонгол-Францын харилцааХүний эрхУйгур улсГерманХэрэйдМонголын улс төрКонденсаторАмарсанааФотосинтезТиаминХатуу дискМанжийн эсрэг монголчуудын тэмцэлУргамлын тэжээл🡆 More