Монгол Үхэр

Монгол үүлдрийн үхэр нь маш чийрэг бие цогцостой, хөнгөн бат бэх ясжилттай, өвчин эмгэгт өртөх нь ховор бөгөөд тэсвэртэй, соргог сэргэлэнгийн зэрэгцээ номхон дөлгөөн ааш зантай.

Сүрэглэх, хоорондоо ижилсэх , үрсэх, үр төлөө хамгаалах чадвар, зөн совин сайн хөгжсөн. Монгол үүлдэрийн үхрийн арьсны үст давхраа зузаан нягт, үсний булцуут уг нь торлог давхрыг хүртэл гүн суусан тул хүйтний улиралд урт өтгөн хялгас, хөөвөр ургаж биеийн дулааныг хадгална. Хүрэн улаан, бидэртэй хүрэн зүс зонхилох боловч ухаа ягаан, хар, бөөр алаг зүс нилээд тохиолдоно.

Монгол үүлдрийн үхэр толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, бусад үүлдрийн үхрийн дагз сэртэнтэй байхад монгол үхэрт байдаггүй онцлогтой. Гол төлөв хомбон, хагас саран хэлбэрийн шовх үзүүрт эвэртэй, хүзүү бүдүүн, омруу сайтай. Сэрвээ, ууц нуруу ялимгүй налуу хондлой нь сэрвээнээс 1-2 см өндөр байна. Харин бөгсөн талруугаа унжуу, хавчиг шувтан байх согог нилээд тааралдана. Гэдэс хэвлий сайтай, урд хөл богиновтор, зөв тавилттай хойд хөл цэх шулуун боловч боривоо хавирсан, майга юмуу суунги гишгэлттэй байх нь бий. Туурай нь бат бэх хомбон. Дэлэн хөх жижиг, ихэвчлэн “махан”, сахлаг үсээр хучигдсан, урд хойд хэлтэр нь өөр өөр хөгжилтэй.

Монгол үүлдэрийн үхрийн биеийн жин тухайн жилийн өвөлжилт, зуншлагын байдлаас хамааран харилцан адилгүй байдаг ч дунджаар ойт-хээрийн бүсэд нас гүйцсэн бух 360-400 кг, үнээ 280-320 кг, эр шүдлэн 200-230 кг, охин шүдлэн 180-200 кг, эр бяруу 140-170 кг, тугал эхээс төрөхдөө 16-18 кг, 6-7 сартайд 70-100 кг байна. Алтайн уулархаг нутаг, говийн бүсийн монгол үхэр арай бага жинтэй, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн үхэр бусад нутгийнхаас 15.0-20.0 хувь илүү жинтэй байна.

Монгол үхрийн биологи, аж ахуйн нэг онцлог шинж нь зун, намрын богинохон хугацаанд хурдан тэвээрч, тарга хүч аваад өвөл хавар турж эцэн онд орох боловч жилээс жилд бие нь өсөн томорч, хэвийн үржин төлжсөөр байдаг. Үхрийг бэлчээрээр оторлон таргалуулахад жингээ нас нийлсэн үхэр 30-45%, өсвөр үхэр 60-80%-иар нэмэгдүүлж тураг мах, өөхний гарц 52.0-57.0% -д хүрнэ. Монгол 5 настай 450 кг жинтэй шарны тураг мах 243.0 кг, дотор өөх 20.6 кг, шир 28.0 кг, 3 настай 368 кг жинтэй шарны тураг мах 182.0 кг, дотор өөх 18.4 кг, шир 25.2 кг эдгээрийн 1 кг махны илчлэг чанар 2300-2600 ккал байжээ.

Монгол үүлдэрийн үхэр махан ашиг шимийн шинжээрээ махны чиглэлийн төрөлжсөн абердин-ангус, галловей зэрэг үүлдрийн үхрийнхтэй ойролцоо болохыг М.Наваанчимэд, Д.Гончиг зэрэг эрдэмтэн судлаачид тодорхойлсон байдаг. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан.

Монголчуудын бэлчээрийн сонгодог мал аж ахуй эрхэлж ирсэн арга барил, амьжиргааны соёлоос үзэхэд монгол үхрийн сүүлэг шинжийг тусгайлан анхаарч хөгжүүлээгүй бололтой. Монгол үнээ хавар төллөж тугалаа цатгах, өсөн торниход бүрэн хүрэлцэх сүү шимтэй юм. Бэлчээрийн маллагааны нөхцөлд тугалыг хагас эхлээр бойжуулан , үнээгээ сааж сүү шимийг хүртэх нь хамгийн тохиромжтой .Үнээний саалийн хугацаа дунджаар 180-210 хоног үргэлжилж 600-800 л сүүтэй байх бөгөөд үүний тал хувийг тугал нь хөхнө. Маллагаа, тэжээллэгийг сайжруулан хайдагшуулан саахад 1000-1300 л саам авч болно. Хавар эрт тугалласан үнээний саам урт, зун тугалласан үнээнийх богино бөгөөд намар орой бэлчээрийн ургамлын сөл тасарч, хүйтрэх үеэр сүү нь татарч ширгэдэг. Монгол үнээний сүү өтгөн, дунджаар тослог 4.3%, уураг 3.5%, чихэрлэг 4.8%, эрүүл дэлэнтэй үнээний сүүний цахилгаан дамжуулах байдал 4.0-4.4 Sm/см байна.

Дорнод , Сүхбаатар аймгийн үхэр сүргийн дотроос ашиг шим, үржлийн чанараар давуу хэсгийг шилж сонгон үржүүлсэн ажлын дүнд махлаг хэвшилтэй Дорнод монголын сүрэг бий болгожээ. Энэ нь нутгийн үхрээс биеийн жин, махны гарцаар давуу бөгөөд энэ чанар нь үр төлдөө дамжиж баттай удамших чадвартай, “сүрэг дотор” нь цэврээр үржүүлэх боломжтой болсон тул бусад нутгийн үхрийн ашиг шимийг нэмэгдүүлдэх чухал удмын сан юм. Энэ хэвшлийн доторхи мухар удмын үнээ 368 кг, үржлийн бух 550-600 кг, 18 сартай охин бяруу 263 кг, нэмрийн гунж 307 кг, дөнж 355 кг жин татаж байгаа нь нутгийн үхрийн дундаж үзүүлэлтээс 50-60 кг-аар илүү байна.

Хөвсгөлийн сарьдаг уулсаар хүрээлэгдсэн Дархадын хотгорын хойд тал, Хогорго, Тэнгис, Шаргын голоор нутагладаг дархад ястны үржүүлдэг хогорго үхэр нь өндөр уул, тайгын бэлчээр, экологийн өвөрмөц нөхцөлд сайн зохицсон бөгөөд улаан алаг , бөөр алаг зүс зонхилсон байдаг. Хогорго бүдүүн бух 420 кг, үнээ 325 кг, охин шүдлэн 275 кг, бяруу 165 кг дундаж жинтэй.


Төв Азийн өргөн уудам нутагт эрт дээр цагт амьдарч байсан Тур хэмээх зэрлэг үхрээс өнөөгийн Монгол, Халимаг, Киргиз, Тува, Буриад, Якут үхэр үүссэн ажээ. Бидний өвөг дээдэс шинэ чулуун зэвсгийн эцэс, хүрэл зэвсгийн эхэн үеэс зэрлэг үхрийг гаршуулсан бөгөөд Хүннү гүрний үе буюу одоогоос 2000 гаруй жилийн тэртээд бэлчээрийн сонгодог үхрийн аж ахуй хэлбэршин тогтсон байжээ. Манай орны байгаль, газар зvй, экологийн нєхцлєєс хамааран vхрийн тархалт єндєр уулын бvсэд 27.6, ойт хээрийн бvсэд 25.2, тал хээрийн бvсэд 28.8, их нуурын хотгор, Алтайн бvсэд 12.5, говийн бvсэд 5 хувийг эзлэн vржvvлж байна.

Монгол vvлдрийн vхэр нь жилийн 4 улиралд соргог бэлчээрээс олон янзын ургамлаар идээшилж тарга хvчээ богино хугацаанд нєхєн авдаг. Манай улс 2599.3 мян.толгой үхэртэй. Дөрвөн үхэр тутмын нэг нь сарлаг хайнаг, гурав нь нутгийн монгол үхэр юм. Сүүний болон сүү-махны хосолмол, махны чиглэлийн цэвэр, эрлийз үхэр 1-2 хувийг эзэлнэ. Бэлчээрийн 100 га талбайд тооцож үзэхэд өндөр уулын бүсэд 1027, ойт-хээрт 2633, тал-хээр, их нууруудын сав газарт 275, говийн бүс нутагт 34 толгой үхэр ноогддог. Далайн төвшнөөс 2000 м –ээс дээшхи уулархаг нутагт сарлаг зонхилон оршино. Манай улсад: 1. Монгол үхэр 2. Сүүний болон хосолмол ашиг шимт үүлдрийн үхэр

   - Талын улаан    - Хар тарлан үүлдэр:              o Оросын хар тарлан              o Германы хар тарлан     - Симментал үүлдэр:     - Алатау үүлдэр:  

3. Махны үүлдрийн үхэр

   - Сэлэнгэ үүлдэр:     - Халимаг үүлдэр:     - Дорнод талын махны хэвшлийн 

4. Сарлаг 3. Хайнаг зэрэг vхэр сvрэг бий.


Сүрэглэх, хоорондоо ижилсэх , үрсэх, үр төлөө хамгаалах чадвар, зөн совин сайн хөгжсөн. Монгол үхрийн арьсны үст давхраа зузаан нягт, үсний булцуут уг нь торлог давхрыг хүртэл гүн суусан тул хүйтний улиралд урт өтгөн хялгас, хөөвөр ургаж биеийн дулааныг хадгална. Хүрэн улаан, бидэртэй хүрэн зүс зонхилох боловч ухаа ягаан, хар, бөөр алаг зүс нилээд тохиолдоно.

Монгол үхэр толгой жижиг, хөнгөн, дух өргөн, хоншоор нарийн, бусад үүлдрийн үхрийн дагз сэртэнтэй байхад монгол үхэрт байдаггүй онцлогтой. Гол төлөв хомбон, хагас саран хэлбэрийн шовх үзүүрт эвэртэй, хүзүү бүдүүн, омруу сайтай. Сэрвээ, ууц нуруу ялимгүй налуу хондлой нь сэрвээнээс 1-2 см өндөр байна. Харин бөгсөн талруугаа унжуу, хавчиг шувтан байх согог нилээд тааралдана. Гэдэс хэвлий сайтай, урд хөл богиновтор, зөв тавилттай хойд хөл цэх шулуун боловч боривоо хавирсан, майга юмуу суунги гишгэлттэй байх нь бий. Туурай нь бат бэх хомбон. Дэлэн хөх жижиг, ихэвчлэн “махан”, сахлаг үсээр хучигдсан, урд хойд хэлтэр нь өөр өөр хөгжилтэй. Монгол үхрийн биеийн жин тухайн жилийн өвөлжилт, зуншлагын байдлаас хамааран харилцан адилгүй байдаг ч дунджаар ойт-хээрийн бүсэд нас гүйцсэн бух 360-400 кг, үнээ 280-320 кг, эр шүдлэн 200-230 кг, охин шүдлэн 180-200 кг, эр бяруу 140-170 кг, тугал эхээс төрөхдөө 16-18 кг, 6-7 сартайд 70-100 кг байна. Алтайн уулархаг нутаг, говийн бүсийн монгол үхэр арай бага жинтэй, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн үхэр бусад нутгийнхаас 15.0-20.0 хувь илүү жинтэй байна.

Монгол үхрийн биологи, аж ахуйн нэг онцлог шинж нь зун, намрын богинохон хугацаанд хурдан тэвээрч, тарга хүч аваад өвөл хавар турж эцэн онд орох боловч жилээс жилд бие нь өсөн томорч, хэвийн үржин төлжсөөр байдаг. Үхрийг бэлчээрээр оторлон таргалуулахад жингээ нас нийлсэн үхэр 30-45%, өсвөр үхэр 60-80%-иар нэмэгдүүлж тураг мах, өөхний гарц 52.0-57.0% -д хүрнэ. Монгол 5 настай 450 кг жинтэй шарны тураг мах 243.0 кг, дотор өөх 20.6 кг, шир 28.0 кг, 3 настай 368 кг жинтэй шарны тураг мах 182.0 кг, дотор өөх 18.4 кг, шир 25.2 кг эдгээрийн 1 кг махны илчлэг чанар 2300-2600 ккал байжээ. Монгол үхэр махан ашиг шимийн шинжээрээ махны чиглэлийн төрөлжсөн абердин-ангус, галловей зэрэг үүлдрийн үхрийнхтэй ойролцоо болохыг М.Наваанчимэд, Д.Гончиг зэрэг эрдэмтэн судлаачид тодорхойлсон байдаг. Монгол үхрийн мах булчингийн эд, өөх алагласан бүтэцтэй, маш нарийн ширхэгтэй тул зөөлөн, шүүсэрхэг, амт үнэр нь гойд сайхан.

Монголчуудын бэлчээрийн сонгодог мал аж ахуй эрхэлж ирсэн арга барил, амьжиргааны соёлоос үзэхэд монгол үхрийн сүүлэг шинжийг тусгайлан анхаарч хөгжүүлээгүй бололтой. Монгол үнээ хавар төллөж тугалаа цатгах, өсөн торниход бүрэн хүрэлцэх сүү шимтэй юм. Бэлчээрийн маллагааны нөхцөлд тугалыг хагас эхлээр бойжуулан , үнээгээ сааж сүү шимийг хүртэх нь хамгийн тохиромжтой .Үнээний саалийн хугацаа дунджаар 180-210 хоног үргэлжилж 600-800 л сүүтэй байх бөгөөд үүний тал хувийг тугал нь хөхнө. Маллагаа, тэжээллэгийг сайжруулан хайдагшуулан саахад 1000-1300 л саам авч болно. Хавар эрт тугалласан үнээний саам урт, зун тугалласан үнээнийх богино бөгөөд намар орой бэлчээрийн ургамлын сөл тасарч, хүйтрэх үеэр сүү нь татарч ширгэдэг. Монгол үнээний сүү өтгөн, дунджаар тослог 4.3%, уураг 3.5%, чихэрлэг 4.8%, эрүүл дэлэнтэй үнээний сүүний цахилгаан дамжуулах байдал 4.0-4.4 Sm/см байна.

Дорнод , Сүхбаатар аймгийн үхэр сүргийн дотроос ашиг шим, үржлийн чанараар давуу хэсгийг шилж сонгон үржүүлсэн ажлын дүнд махлаг хэвшилтэй Дорнод монголын сүрэг бий болгожээ. Энэ нь нутгийн үхрээс биеийн жин, махны гарцаар давуу бөгөөд энэ чанар нь үр төлдөө дамжиж баттай удамших чадвартай, “сүрэг дотор” нь цэврээр үржүүлэх боломжтой болсон тул бусад нутгийн үхрийн ашиг шимийг нэмэгдүүлдэх чухал удмын сан юм. Энэ хэвшлийн доторхи мухар удмын үнээ 368 кг, үржлийн бух 550-600 кг, 18 сартай охин бяруу 263 кг, нэмрийн гунж 307 кг, дөнж 355 кг жин татаж байгаа нь нутгийн үхрийн дундаж үзүүлэлтээс 50-60 кг-аар илүү байна.

Хөвсгөлийн сарьдаг уулсаар хүрээлэгдсэн Дархадын хотгорын хойд тал, Хогорго, Тэнгис, Шаргын голоор нутагладаг дархад ястны үржүүлдэг хогорго үхэр нь өндөр уул, тайгын бэлчээр, экологийн өвөрмөц нөхцөлд сайн зохицсон бөгөөд улаан алаг , бөөр алаг зүс зонхилсон байдаг. Хогорго бүдүүн бух 420 кг, үнээ 325 кг, охин шүдлэн 275 кг, бяруу 165 кг дундаж жинтэй.

Tags:

Үхэр

🔥 Trending searches on Wiki Монгол:

Одон оронПунсалмаагийн ОчирбатХүчиллэг борооАтлантын далайХунӨмнөговь аймагМонгол түүхэн бичиг үсгүүдЕвропын орнуудын жагсаалтЗөвлөлт Холбоот УлсХатанбаатар МагсаржавГэр бүлМонголын Ардчилсан ХолбооБорооОктябрийн хувьсгалТарвагаКирилл үсэгЦардуулЦахилгаан соронзонДундад зуунФосфорДарлигин МонголГалт уулЧулуун зэвсгийн үеЗүрхВаско да ГамаЗэсТөвөдДуурьХоол боловсруулалтМонгол Улсын ЕрөнхийлөгчЕсүхэй баатарХүлэмжийн хийАх дүү РайтАгаар мандалАмарбаясгалант хийдОёдлын машинҮйлдлийн системТэмбүүДэд бүтэцАгаарын даралтАвогадрын тогтмолНарны аймагЭдийн засагБат хаанЭрдэнэтЗамын хөдөлгөөний тэмдэгНэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсуудМеталлАдууХодоодГальваникийн техникЭлектролит диссоциациБромСарСүбэдэй баатарКонденсаторАмерикШарын шашинБайгальЕвропМутацХүчдэлУвс аймагДезоксирибонуклейн хүчилГалдан бошигт хаанЧин улсЦахилгаан хэлхээУргамлын тэжээлИспаниДууОрхон аймагХөвсгөл аймагМанжийн эсрэг монголчуудын тэмцэлЦөсЭр бэлгийн эсДархан (хот)Цельсийн градусМонголын сонгууль🡆 More