Зүчи (Зочин гэсэн утгатай) (1180 оны орчим – 1227) нь Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан болон их хатан Бөртэ нарын дундаас төрсөн дөрвөн хүүгийн ахмад нь юм.
Тэрээр анх 1207 онд баруун гарын цэрэг удирдан ойн иргэн, киргиз, хорь түмэнд зэрэг байгаль нуураас баруун тийш орших улс аймгуудыг байлдан дагуулсан. Улмаар 1211-1217 оны орчимд Алтан улстай хийсэн аян дайнд оролцож явсан. 1218 онд Киргиз, Хорь Түмэдийн бослогыг дарсан. Улмаар 1219-1225 оны хооронд Хорезмыг дайлахад оролцжээ. Чингис хаан нутаг буцах болоход түүнд цэрэг таслан өгөөд Эрчис мөрнөөс баруун тийш бүх газрыг өгч, дайлуулах зарлиг буулгасан байдаг. Гэхдээ тэрбээр өвчиний учир 1225-1226 оны орчимд наснаас нөгчсөн.
Зүчи ᠵᠥᠴᠢ | |
---|---|
Зүчийн улсын Хан | |
Өмнөх | Чингис хаан |
Дараах | Орд (х.ш. 1204-1280) Бат (х.ш. 1205-1255) Бэрх, 1257-1267 онуудад Алтан Ордын хан |
Төрсөн | 1181 Монгол |
Нас нөгчсөн | 1227 (45–46 настай) Еврази |
Хатан | Сархан хатан Бэхтимиш хатан Ухаа үжин хатан Султан хатан |
Ургийн овог | Боржигон |
Улс гүрэн | Их Монгол Улс |
Аав | Чингис хаан Тэмүжин |
Ээж | Бөртэ Үжин |
Эцэг: Чингис хаан
Эх: Бөртэ хатан
Хатад:
Хэрэйдийн Нихтимиш үжин
Хонгирадын Сархан хатан: Хонгирадын Даритай ноёны охин.
Хонгирадын Ухаа үжин: Хонгирадын Элчи ноён охин.
Хөвгүүд:
Зүчи дор хаяж 14 хүү, нэг охинтой байв. Өөр эх сурвалжид Зүчийг 40 орчим хүүтэй байсан гэдэг.
Охин нь Алмаликийн захирагч Чарлүктэй гэрлэжээ.
Чингис хаан | Бөртэ үжин | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Сархан хатан | Нихтимиш үжин | Зүчи | Ухаа үжин | Султан хатан | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Орд | Шибан | Шинхур | Бат хан | Бэрх | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
This article uses material from the Wikipedia Монгол article Зүчи, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.