Цусны Улаан Эс

Цусны улаан эс буюу эритроцит (грек.

erythros-улаан, kytos-эс)-ийн хамгийн гол үндсэн үүрэг бол хүчилтөрөгчийг уушги эсвэл заламгайнаас биеийн эд, эс рүү хүргэж дамжуулах юм.

Цусны Улаан Эс
3-н хэмжээст ултрадүрслэл бүхий цусны улаан эс

Сүүн тэжээлтний цусны улаан эс бөөмгүй, зээрэнцэг хэлбэртэй байдгаараа бусад нугалмайтан амьтдаас ялгарна. Цусны улаан эс нь хемоглобин агуулах ба түүн дээр хүчилтөрөгч холбогдож зөөвөрлөгддөг.

Хүний цусны улаан эс

Хүний цусны улаан эс 6–8 µm голчтой,бөөмгүй, үндсэн хэлбэр нь 2 талаасаа хотгор зээрэнцэг хэлбэртэй. Эритроцит нь нарийн хялгасан судсан дундуур өнгөрөхдөө хэлбэрээ өөрчлөх чадвартай.Ясны чөмгөнд үүсэн цусны эргэлтэнд оролцоно. Энэ үеийн эритроцитийг ретикулоцит гэх ба 24-48 цагийн дараа залуу ретикулоцит боловсорч гүйцсэн эритроцит болно.

Ерөнхий үзүүлэлт

  • Эмэгтэй хүний 1 мл цусанд 4-5 сая ширхэг, эрэгтэй хүнд 4,5-5,5 сая улаан эс агуулагддаг.
  • Амьдрах хугацаа: 120 хоног

Патологи

  • Эритроцитоза эсвэл Полицитемиа
    Цусны улаан эсийн тоо олшрох. Өндөр уулын бүсэд хүчилтөрөгчийн парциал даралт бага байдгаас тэр орчимд амьдардаг хүмүүст дасан зохицлын үүднээс үүсч болдог.
    Полицитемиа нь цусны вискозита чанарыг ихэсгэж, улмаар хялгасан судсан дахь цусны эргэлтийн хэвийн байдлыг алдагдуулдаг. Хематокритийн үзүүлэлтээр полицитемиа болсон эсэхийг тодорхойлно.
  • Цусны улаан эсийн тоон хэмжээ багасах нь ихэвчлэн анемиатай зэрэг илрэнэ.
  • Макроцит: Голч 9μм-ээс ихэссэн цусны улаан эс
  • Микроцит: Голч 6μм-ээс багассан цусны улаан эс

Tags:

Цусны Улаан Эс Хүний цусны улаан эсЦусны Улаан ЭсХүчилтөрөгчЭд (биологи)Эс

🔥 Trending searches on Wiki Монгол:

Тод бичигГазар зүйн солбицлын системАлгоритмРомбУур амьсгалШүлтийн металлЭрдэнэтХимийн тайлбарДүүрэгНүүр хуудасКапитализмДарьгангаНисэх онгоцНаадамМонголын Нууц Товчоо1945 оны чөлөөлөх дайнҮхэлБоловсролАмерикМонгол Улсын гадаад харилцааДөрвөн Ойрадын холбооМодун шаньюйМонгол орны уулсХөнгөн атлетикНатриХоргоГлюкозАнандын АмарЛитрМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсЭрдэнийн Бат-ҮүлАльберт ЭйнштейнБавуугийн ЛхагвасүрэнМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхСэтгэл судлалШуургаНарны аймагУмард СолонгосЗүүдАргентинНайдангийн ТүвшинбаярЗайсан толгойМикро эдийн засагМонакоИоны солилцооБатын ХурцПарисын олимп (2024 он)Эртний ГрекВладимир Ильич ЛенинДорноБурхан Халдун уулЦайрЭр бэлгийн эсАрдын хувьсгалМонгол үндэстний хувцасЮань УлсRokit BayАрсланХар тамхиИргэний нийгэмЭдийн засгийн шинжлэх ухаанИммануэл КантМутацЧехМазаалайУхаалаг гар утасДэлхийн нэгдүгээр дайнЭмиль ДюркгеймДаваадоржийн ГанболдЗудЧадСтатус-квоАвстрийн төрийн далбааУлс төрЦахилгаан цэнэгМонгол Улсын сумдШонхорДорноговь аймаг🡆 More