Даралт

Даралт гэдэг нь материйн оршин буй орон зайндаа жижигрэхгүй байхыг эсэргүүцэх эсэргүүцлийн хэмжээс юм.

Даралт нь скаляр физикийн хэмжигдхүүн бөгөөд СИ системийн нэгж паскалиар хэмжинэ. Томьёонд тэмдэглэхдээ үсгээр тэмдэглэх бөгөөд энэ нь латин болон англи хэлний даралт (лат. pressio англ. pressure) гэсэн үгний эхний үсэг юм.

Физикийн тоо хэмжээ
Нэр Даралт
Томьёоны тэмдэглэгээ
Тоо хэмжээ- ба
нэгжийн систем
Нэгж Хэмжээс
СИ Па =Н2 =кг·м−1·сек−2 M·L−1·T−2
сгс ба = дин/см2 = г·см−1·сек−2 M·L−1·T−2
Даралт
Зурагт хүч нь талбайд босоо чиглэлд үйлчилж буйг дүрсэлжээ.

Даралт нь ихэнх тохиолдолд хүчийг гадаргуугийн талбайд харьцуулсан харьцаатай тэнцүү байдаг.

Өөрөөр хэлбэл хүчний вектор нь харьцуулсан гадаргуу дээр босоо чиглэлд А гадаргуугийн талбайгаар нөлөөлнө гэсэн үг юм. Уян налархайн онолын үүднээс харвал даралт нь хэвийн хүчдэл бөгөөд үүгээр механикийн хүчдэлийн онцгой тохиолдол болно.

Энгийн тодорхойлолт

Даралт бол талбайд үйлчлэх хүчний үр дүн юм. Даралтын хэмжээ харьцуулсан талбай А-д босоо чиглэлд үйлчлэх хүчний нийлбэр Даралт . Математикт:

    Даралт 
    Даралт  Даралт,
    Даралт  Хэвийн хүчдэл
    Даралт  Хүчний үйлчилж байгаа гадаргуугийн талбай.

Даралтыг тодорхой чиглэлд үйлчилдэг (хэдийгээр чиглэлтэйгээр хэрэглэдэг боловч) гэдэг нь буруу юм. Учир нь даралт нь чиглэлгүй скаляр хэмжигдхүүн. Харин даралтыг бүх чиглэлд үйлчилдэг гэж тодорхойлох нь илүү оновчтой. Үнэндээ бол энэ чиглэл нь ихэвчлэн тухайн сонирхсон хэсэгт даралтын улмаас бий болсон хүчний үйлчлэх чиглэлийг заадаг. Даралт нь нормал хүч Даралт -ний хавтгайд нөлөөлөх нөлөө болон векторын гадаргуугийн элемент Даралт  хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэх бөгөөд үүгээр энэ хоёр векторын пропорционал тогтмол болдог.

    Даралт .

Энд нормал вектор хавтгайд хүчтэй адил нэг чилэлд буюу өөрөөр хэлбэл гадагшаа чиглэлтэй байна.

Континуум механикийн тодорхойлолт

Даралт нь ерөнхийдөө хүчдэлийн тензорын (Даралт ) мөрөөр тодорхойлогдоно.

    Даралт .

Xүчдэлийн тензорыг зөвхөн даралтын хүчдэлд бичвэл, диагонал матриц болон багасах ба үүнийг нэгжийн тензор олонлог Даралт -р бичвэл:

    Даралт 

Энэ сөрөг олонлогийг даралт гэж нэрлэх ба механикийн хүчдэлийн онцгой тохиолдол болно.

Дурын материалд хүч нь Даралт  дурын хавтгайд (жижиг) нормал вектороор Даралт  өгөгдөхдөө:

    Даралт 

эндээс даралтын онцгой тохиолдолд бичвэл:

    Даралт 

Үүнээс харвал хүчний чиглэл нь үргэлж хавтгайн нормал юм. Механикийн хүчдэл нь физикийн хэмжигдхүүний даралттай яг адилхан хэмжээстэй, өөрөөр хэлбэл хүч болон хавтгай.

Даралт урсамтгай орчинд

Урсамтгай медиумд даралт нь статикийн болон динамикийн хэсгүүдээс бүрдэнэ. Статикийн болон динамик хэсгүүдийн аль алин нь нягтаас хамааралтай боловч гидростатикийн даралт нь шингэнд тогтмол нягттай болон гуурсын өндөртэй шугаман хамаарлаар өгсдөгөөрөө ялгаатай. Мөн түүнчлэн чөлөөт уналтын хурдатгал буюу гравитациас хамааралтай. Харин шингэний динамик хэсэг нь тухайн шингэний урсгалын хурдны квадратаар нэмэгдэнэ.

Гидростатикийн даралт

    Үндсэн өгүүлэл: Гидростатикийн даралт

Гидростатикийн даралт нь шингэнтэй харьцаж буй бүх талбайд хүчээр үйлчлэх бөгөөд талбайн хэмжээтэй шууд хамааралтайгаар нөлөөлдөг. Харьцаж буй талбайн хэмжээ хэдий чинээ том байна төдий чинээ их хүчээр нөлөөлнө гэсэн үг. Даралтын энэ хэлбэр нь тэгэхээр уян налархай хүчдэлийн онцгой тохиолдол болох ба харин идеал шингэн (үрэлт байхгүй) болон хийд зөвхөн гидростатик даралтын нормал хүчдэл байдаг.

Гидростатикийн даралт Даралт  нь шингэний баганы өндөр Даралт  болон нягт Даралт -тай чөлөөт уналтын хурдатгалын нөлөөнд байгаа Даралт  гидростатикийн үндсэн тэгшитгэлийн онцгой тохиолдлыг бичвэл:

    Даралт 

Үүний Даралт  даралт нь шингэний баганы дээд хэсэгт байх даралт юм.

Гидродинамикийн даралт

    Даралт 

үүнд:

  • Даралт  нийт даралт
  • Даралт  гидростатикийн даралт
  • Даралт  урсах шингэний нягт.
  • Даралт  шингэний урсгалын хурд

Нэгжүүд

СИ систем дэх даралтын нэгж нь паскаль бөгөөд нэгжийн тэмдэглэгээ нь Па. Нэг паскаль нь нэг метр квадрат талбайд, нэг ньютон хүчээр үйлчлэх даралт юм:

Өндөр даралтанд СИ системд шилжүүлж болох барыг хэрэглэх бөгөөд 1 бар нь 100 000 Па = 1000 гПа эсвэл 100 кПа.

Инженерийн салбарт даралт болон механикийн хүчдэлийн нэгжээр Н/мм2 хэрэглэнэ:

    1 Н/мм2 = 1 МПа = 10 бар

Ихээр хэрэглэгдэх нэгжүүдийн шилжүүлэг

  Паскаль Бар Техникийн атмосфер Физикийн атмосфер Торр Фунтыг харьцуулах нь квадрат инч
≡ 1 Н2 ≡ 1 Мдин/см2 ≡ 1 кп/см2 ≡ pХНД ≡ 1 мм.м.у.б. ≡ 1 lbF/инч2
1 Па 1 1,0000 · 10−5 1,0197 · 10−5 9,8692 · 10−6 7,5006 · 10−3 1,4504 · 10−4
1 бар 1,0000 · 105 1 1,0197 · 100 9,8692 · 10−1 7,5006 · 102 1,4504 · 101
1 ат 9,8067 · 104 9,8067 · 10−1 1 9,6784 · 10−1 7,3556 · 102 1,4223 · 101
1 атм 1,0133 · 105 1,0133 · 100 1,0332 · 100 1 7,6000 · 102 1,4696 · 101
1 Торр 1,3332 · 102 1,3332 · 10−3 1,3595 · 10−3 1,3158 · 10−3 1 1,9337 · 10−2
1 psi 6,8948 · 103 6,8948 · 10−2 7,0307 · 10−2 6,8046 · 10−2 5,1715 · 101 1

Эх сурвалж

Tags:

Даралт Энгийн тодорхойлолтДаралт Континуум механикийн тодорхойлолтДаралт урсамтгай орчиндДаралт НэгжүүдДаралт Эх сурвалжДаралтАнгли хэлЛатин хэлОлон улсын нэгжийн системПаскаль (нэгж)

🔥 Trending searches on Wiki Монгол:

Арван хоёр жилПунцагийн ЦагаанХабул ханГэр бүлНуурПротестант урсгалЭндотермик урвалДээд палеолитЗэсБудРомын эзэнт гүрэнБитХойд АмерикСоронзНягтМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхАвстралиГанБайтаг Богдын хилийн мөргөлдөөнЦахиагийн ЭлбэгдоржУвс аймагАлтан ОрдУхнаагийн ХүрэлсүхИнтернэтОзоны давхаргаХүйтэн дайнУргамлын тэжээлГовьЮнителШвейцарХоолны давсБогд хаанМонгол наадгайШувууСэргэн мандалтын үеУураг (молекул)Хубилай хаанДундговь аймагНоён уулын булшЦагийн бүсМезолитАлканЮань улсын хаадМонгол Улсын Засгийн ГазарМанжуудДарлигин МонголБор гөрөөсЗүүн Өмнөд АзиМазаалайКальциВолейболAppleЁлын амМанжийн эсрэг монголчуудын тэмцэлМонгол циркХошуудТаж МахалТуйлын туулайИталиЭртний ЕгипетДезоксирибонуклейн хүчилАргальХонконгХур тунадасПржевальскийн нохой гүрвэлЦэргийн цолЖавзандамба хутагтАнглиДэлхийн долоон гайхамшигТод бичигИосиф СталинОрхон голБэгзийн ЯвуухуланОктябрийн хувьсгалМин улсЧернобылийн осол🡆 More