Дундговь (монгол бичгээр ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ – думдагоби) нь Монгол улсын говийн бүсийн аймаг юм.
Дундговь аймаг нь Засаг захиргааны хувьд 15 сум, 68 багтай, 7469,0 мянган га нутаг дэвсгэртэй, газар нутгийн хэмжээгээр Монгол улсын нутаг дэвсгэрийн 4,5%-ийг эзэлдэг, аймгийн төв Мандалговь нь нийслэл Улаанбаатар хотоос 265 км-т байрладаг, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудтай хиллэдэг.
Дундговь аймаг ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1942 он |
Нийслэл | Мандалговь |
Газар нутаг | |
• Нийт | 74,690.32 км2 (28,838.09 миль2) |
Өндөр | 1,412 м (4,633 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 47,199 |
• Байр | 20 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)159 |
ISO 3166 код | MN-059 |
Улсын дугаар | ДУ_ |
Вэб сайт | dundgovi |
Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэйн дотор улсын хэмжээний судлагдсан хүрэн нүүрсний нөөцийн 58,0 хувь, гөлтгөнийн 32,3 хувь, эрдэс будгийн 53,4 хувь нь манай аймагт байна. Аймгийн төв болон бүх сумын төв эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, үүрэн телефоны сүлжээтэй. Нийслэлд ойр учир бага зардлаар говь тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэх боломжтой. Энэ утгаараа аялагчдын тоо жил бүр өсөж байна. Жилд нартай өдрийн тоо харьцангуй олон, салхины хурд их учир нар, салхины эрчим хүчийг ашиглах өргөн боломжтой.
Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар, хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд, эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан, эртний бэхлэлт, цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин.
Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай.
Аймгийнхаа ард иргэдийн ахуй амьдралын хэвшил, уламжлал, байгалийн онцлог давуу тал, нөөц бололцоотой уялдуулан улсдаа “Дуу хуурын өлгий нутаг” хэмээн алдаршсан дуу хуур, эртний түүхэнд мөртэй үзэсгэлэнт Дундговь нутгийн аялал жуулчлал, гүүний айраг, ингэний хоормог, мах, хүрэн нүүрсний үйлдвэрлэлийг аймгийн брэндээр тодорхойлон бүс нутгийн төдийгүй улсын хэмжээнд эдгээр брэнд бүтээгдэхүүний үйлчилгээг бий болгож улмаар зарим бүтээгдэхүүнийг экспортод гаргах бодлого барин ажиллаж байна.
Дундговь аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас 8 сум, Дорноговь аймгаас 3 сум, Төв аймгаас 7 сум тус тус шилжүүлэн 18 сумтайгаар одоогийн Өлзийт сумын нутаг Ембүү дэрсэнэ ус гэдэг газар Шарангад аймаг нэртэйгээр байгуулагджээ. 1942 онд аймгийн нэрийг Дундговь хэмээн өөрчилж аймгийн төв одоогийн оршин байгаа Зоогийн Хар овооны энгэрт суурьшсан байна.
Улсын бага хурлын тэргүүлэгчид тус аймгийг анх Шарангад нэртэйгээр байгуулах шийдвэр гаргаснаа төдхөн өөрчилж “Дундговь” хэмээн нэрлэхээр тогтоожээ. Энэ нь аливаа оноосон нэр хэн бүхэнд ойлгомжтой утга тодорхой байх шаардлагыг харгалзсаных аж. Шинээр байгуулагдаж буй аймгийн сумдын олонх нь Өмнөговь, Дорноговь аймгаас шилжиж байгаа говийн сум, энэ хоёр аймгийн нутгийн хойд хэсгээс таслагдаж буй говь тал, хээр талын заагт орших их говь ч биш, жинхэнэ хээр тал ч биш, цайдам хээр, говирхуу тал хосолсон нутагтай, ард түмэн нь говь нутгийнхны аж төрлийн хэвшилтэй зэргээс үүдэн дунд зэргийн говь гэсэн утгаар “Дундговь” гэж нэрлэсэн нь оносон хэрэг болжээ.
Харин анх нэрлэсэн Шарангад нь хаа хол түгэж олны мэдэх болоогүй, чухамдаа тэрүүхэн хавийнхан нь мэдэх төдий газар усны нэр бөгөөд өдгөө Луус, Хулд сумын заагт оршино.
Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.
Аймгийн нутаг дэвсгэрийг уур амьсгалын хувьд хуурай, сэрүүн, уулын хээрийн муж (Эрдэнэдалайн хойд хэсэг, Адаацаг, Дэлгэрцогт, Дэрэнгийн хойд хэсэг), нэн хуурай дулаавтар, цөлөрхөг хээрийн муж (/Дэлгэрхангай, Хулд, Луус, Гурвансайхан, Өндөршил сумын хойд хэсэг, Сайхан-Овоо, Сайнцагаан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан сумдын нутаг), нэн хуурай дулаан, цөлөрхөг хээрийн муж (Дэлгэрхангай, Хулд, Гурвансайхан сумдын урд хэсэг, Өлзийт сумын нутаг) гэж 3 хуваадаг. Агаарын температурын дундаж хэмжээ өвлийн сард – 16-19 хэм, зуны сард +17-21 хэм, жилд орох хур тундасны хэмжээ 95-150 мм.
Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.
Дундговь аймгийн хүн амын тоо болон Улсын хэмжээнд эзлэх байр жилийн эцсийн байдлаар. ("Статистикийн мэдээллийн нэгдсэн сан"-аас)
Дундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ.
Дундговь аймаг дуу хуурын өлгий нутаг гэгддэг.
Дундговь аймаг нь 2020 оны эцсийн байдлаар 14212 өрхийн 47.104 мянган хүн амтай. Аймгийн суурин хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0- 14 насны хүүхэд 30.3 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65, түүнээс дээш насны хүн ам 5.3 хувь эзэлж байна.
Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 55.2 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 2.9 пунктээр буурсан байна. Хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм.
Малын тоо 3,741,1. ДНБ-ний өсөлт 16,8%. Ажилгүйдлийн түвшин 4,9. Хэрэглээний үнийн индекс 107,4 хувьтай байна..
Дундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хөгжсөн. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна.
Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.
Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
1942 ондоо Зоогийн Хар овооны энгэрт 40-өөд гэртэй нүүж ирсэн. Аймгийн дарга нь аймгийн Бага Хурлын Дарга, амйгийн Хөдөлмөрчдын Бага Хурлын Дарга, амгийн Хөдөлмөрчдын Бага хурлын Тэрггүүлэгчдийн дарга, аймгийн Хөдөлмөрчдийн Хурлын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Дарга, 1990 оноос аймгийн Ардын Хурлын Тэргүүлэгчдийн дарга, 1992 оноос хойш аймгийн Засаг дарга гэж нэрлэж иржээ. Аймаг байгуулагдсанаас хойш өдгөө хүртэл дараах хүмүүс аймгийн засаг даргаар алба хашиж ирлээ.
"Говь сайхан нутаг"
(Дундговь аймгийн сүлд дуу)
Шүлэг: С. Батболд
Ая: Г. ЭрдэнэчулуунНаран төөнөх элчээрээ ээсэн
Саран толиорч гэрлээрээ гийгүүлсэн
Аагтай ургамалаа шимтэн налайсан
Арвин сүргүүд минь идээшилж бэлчсэнДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг ааОлон говийнхоо дунд нь ярайх
Оргилон жирэлзэх булаг нь хоржигнох
Олог сүртэй хадан халилууд
Уултай, талтай, устай говь миньДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг ааАдуу багширсан тал нутагтаа
Айраг бялхсан сөнтэй говь минь
Арвин баян эрдэнэсийн өлгий
Ажилсаг түмний одтой говиоДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг ааӨвөг дээдсийн минь өвлүүлж үлдээсэн
Өнөөгийн бидний нандин шүтээн
Үр ачдаа үлдээж орхих
Үүрд мөнхийн жаргалтай өргөөДундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг аа
This article uses material from the Wikipedia Монгол article Дундговь аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.