Монгол Наадгай

Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадгай зүй ёсоор орно.

Хүн төрөлхтний түүхэнд Монголчуудын оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол тоглоом наадгай юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнээс цухас дурьдвал:

  1. Шагайн тоглоом
  2. Хөлөгт тоглоом
  3. Оньсон тоглоом
  4. Аман наадам
  5. Уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ
  6. Өрж эвлүүлдэг тоглоом
  7. Чамабалын хүрд
  8. Хуруу гараар наадах наадгай
  9. Шагайн тоглоом, Шүүрэх,булаалдах наадгай
  10. Тооцоолох наадгай
  11. Эвхэх,хайчлах наадгай
  12. Илбэ,мэрэг
  13. Мөсөн дээрх наадам
  14. Эрийн гурван наадам

зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадгай байдаг бөгөөд манай ард түмэн өсвөр үеэ сургаж хүмүүжүүлэх нэгэн чухал хэрэглүүр болгон ашигласаар ирсэн уламжлалтай билээ.

Манай ард түмэн хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна.

Монголчуудын өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадгайгаар нааддаг. Малчин түмний тоглоомын санг оньслох, эвлүүлэх, уран ээдрээ тайлах, шагайн наадгай, хөлөгт тоглоом, аман наадам голлон бүрдүүлдэг. Монголын үндэстэн ястнуудын өвөрмөц тоглоомууд ч олон бий.

Аман наадам - Монголын ард түмэн мянга мянган жил хуримтлуулсан ахуй амьдрал соёл хүмүүжлийн арга туршлага, эрдэм мэдлэгийн ихэнх нь малчин олны амьдрал туршлагаар баяжигдан уламжлагдаж ирсэн боловч нэгэн хэсэг нь хуучин цагийн ном сударт, зарим хэсэг нь ардын аман зохиолд ам дамжигдан үлдэж зарим нэг нь мартагддаг байна. Нэгэн нутагт боловсорсон сайн зүйлс эрдэм ухаан бүх ард түмний хүртээл болж чадахгүй байсан тул ард түмэн үүнийг эрт мэдэж, олсон ололт амжилт арга туршлага эрдэм мэдлэгийнхээ эрхэм дээжсийг нэг сонсмогц ой тойнд хоногшихуйц хэвшмэл хэллэг, толгой холбон айзам тааруулан шүлэглэсэн үгс болгон цээжлүүлэн үлдээдэг байжээ. Ийнхүү холбоо шүлгийн бадаг болгон хойч үедээ уламжлан үлдээдэг нэгэн сайхан арга бол ардын аман зохиолын нэгээхэн хэсэг нь болсон аман наадам буюу үгэн тоглоом гэж үзэж болно. Аман наадам нь монголын ард түмэн хойч үеэ сурган хүмүүжүүлж эрдэм мэдлэг олгох, хэл яриаг хөгжүүлэх, авиаг зөв тод дуудаж сургах явдалд онцгой ач холбогдол гүйцэтгэж, сурган хүмүүжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.

Хүүхдийг хэлд ррох үеэс нь эхлэн зугаа үг, түргэн хэллэг оньсого таалгах зэргээр тоглуулдаг бол хүүхдийг нилээд ухаан сууж аливаа учир зүйг ухааран ойлгох болсон үеэс эхэлж дунд хуруу олох, сүмбэр уул босгох цэц булаалдах дайралцаа үг, ес хэлэлцэх, цоллох зэрэг тоглоомоор тоглуулдаг.

Аман наадам нь үүсэл гарал, насны онцлог, наадах үйл ажиллагаа зэргээсээ хамааран

  1. Үгээр идэх дайралцаан тоглоом
  2. Ухаанаар уралдаж давах
  3. Ухаан задлах хошин бодлого
  4. Таалцах–таавар
  5. Дэмбээдэх
  6. Асуулт-хариулт
  7. Амьсгал уртасгах үг-Хул тоолох
  8. Ес хэлэлцэх
  9. Зугаа үг хэлэлцэх
  10. Оньсого
  11. Ертөнцийн гурав
  12. Зүйр цэцэн үг
  13. Хэл зүгшрүүлэх үг, жороо үг
  14. Хуруу олох,
  15. Оюун ухаан задлах гэx мэтээр олон төрөл болгон ангилж болно.

Аман наадам, үгэн тоглоом нь аль ч насны хүнд хамааралтай боловч тэр дундаас хүүхэд залуусын сонирхлыг бүр их татдаг нь ардын сурган хүмүүжүүлэх зүйн хэрэглүүр болж, тэдний ёс суртахууны хүмүүжил, танин мэдэхүйд нөлөөлдөгтэй холбоотой.

Ээдрээ тайлах наадам

Монгол ардын наадмын нэг нь зэдрээ тайлах наадам юм. Энэ нь сур, дээс, шидэмс, бүч, утас ззргээр уясан битүү гогцооноос чагт, товч, зуузай, бөгж, шагай, дөрөө зэргийг гаргаж авах арга ухааныг уралдаж олох журамтай. Одоогоор манай ард түмний дотор хадгалагдаж үлдсэн дөч шахам ийм наадам олдоод байна. Тздгээр нь малын уяа холбоо, чагт ногт, хүзүүвч, тушаа, чөдрийн уяа зангилаанаас уламжлан үүсчээ. Эхний ээдрээ тайлах наадам тугалын чагтыг гогцоонд хийх гаргах үйлдэлтэй байсан бол түүний битүү гогцоог өөр нэгэн битүү гогцоонд хийх арга замаар «Хонин холбоо», « Богцны уяа », «богцны цагирагтай түгжээ» зэрэг хэрэглээний гогцоот уяа гарахын зэрэгцээ тийм уяа түгжээг хийж сургахад туслах наадмууд гарч, тэдгээрээс Чамбалын түлхүүр гэдэг оюун түлхүүрийн салбар наадмууд гарчээ. Богцны, хонин холбоо маягийн түгжээнээс үндэслэн битүү гогцооноос зуузай авах», «Модон чагт гогцоонд оруулах гаргах. «Хайчны нэг бариулын цагирган гогцоог битуү гогцооноос гаргах», «Хайчны хос бариулаас гогцоо гаргах», «Хос хайч холбох салгах», «Хос дөрөө холбох салгах», «Айргийн бүлүүрийн нүх цзвэрлэх», «Уур нүдүүр холбох салгах» гэх мэт өөрсдийн хэрэглээний зүйлтэй шууд холбоотой наадмуудыг монголын малчид зохиож, улмаар ухаан задлах уран ээдрээтэй “Бүлүүрийн тавгаас бөгөж авах” “Буулганаас бөгж авах” “бөгж нийлүүлэх “ чөдөр гогцоо зэрэг олон наадам зохиож суүлдзэ бүр хийсвэрлэж «Давхар гогцоо», «Хоёр хүний холбоо салгах», Хоёр гарын холбооноос зуузай авах», «Хоёр тахны холбооноос зуузай авах», «Холбосон хоёр гараа битүу гогцооноос салгах», «Аргамжаанаас биеэ салгах». «Байж болшгүй тохиол» зэрэг олон сонин наадам зохиожээ.

Чамабалын хүрд

“ЧАМА” гэдэг нь шидэт буюу гайхамшигт гэсэн утгатай, “БАЛ” гэдэг нь үелээ буюу далан гэсэн утгатай хоёр үгээс бүтсэн Чамабалын хүрд буюу шидэт далангийн хүрд гэж нэрлэгдсэн олон зуун наадам байдаг нь монгол ардын наадмын нэгэн төрөл юм. Энэ төрлийн наадмаас ам дөрвөлжин хашаа хэлбэртэйг “УТКҮ”, дугуй хүрээнүүдээс бүтсэн хэлбэртэйг нь “ХҮННҮ” гэж ялгадаг байна. Монголчууд малын хашаа хороо, хээ угалзаас санаа аван олон сүлжээ, давтамж бүхий тойрог, дөрвөлжинг зохиомжилдог. Манай эртний өвөг болох Хүннү гүрний үед нууцыг эрж олох буюу түүнд хүрэх төөрөхгүй замыг эрж олох хашаа хороо, зураг тэмдгийг “Чамабалын хүрд“ гэдэг байжээ. Булган аймгийн Бүрэгхангай сумаас МЭӨ 200-аад оны үед хамаарах “Чамабалын хүрд” олдсон нь бий. Энэхүү тоглоомд нууцыг эрж олох, түүнд хүрэх замыг түвэггүй олох гол зорилготой.

Уткү

Хүннүгийн үед их билигшээдэг байсан дөрвөлжин хэлбэртэй наадмыг “уткү” гэсэн нь утсу (утас) гэсэн үг бөгөөд Хүннүгийн үед хилийн утас буюу дээсийг иймхүү нэрэлдэг байжээ. Энэ наадам нь ам дөрвөлжин хашаа юм, хашаа нь олон хаалгатай бөгөөд хэсэг яваад битүүрнэ. Хамгийн гадна хашаа нь буландаа нэг хаалгатай. Тэдгээрийн аль хаалгаар орж, хаагуур явж болохыг бодож олон жижиг төмөр хоргол гүйлгэн наадна.

Хүннү

Бидний  өвөг дээдэс нарыг онцгой эрхэмлэн хүндэлж, нарны нэрийг “Хүннү” гэдэг байсны дээр өөрийн гүрэн улсыг одооныхоор “Нар ну” гэсэнтэй адил “Хүн нү” (Нарны) гэж нэрлээд дугуй дүрсийг мөн “хүн” гэдэг байсан учраас давхар давхар дугуй хүрээнээс бүтээсэн чамабалын хүрдийг “Хүннү” гэжээ.

Оньсон тоглоом

Хүннү гүрний үед оньсон тоглоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийдэг байсан. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжсөн. Монгол гэр. Ор, ширээ, тавиур, айрагны бүлүүр хүртэл оньс байдаг.Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил , зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан,саруул уужим олон талын хүмүүжилтэй болгох үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Түүний нэг нь Монголчуудын хэдэн зууны турш үе дамжуулан өвлүүлэж, улам боловсронгуй болгон хөгжүүлж ирсэн оюуны үнэт бүтээл болох оньсон тоглоом юм Монголчууд шатаах дэлбэрэх бодис бүхий бортогуудыг чөдөр оньс нэртэй оньсон зэвсгээр харваж байсан түүхэн барим байдаг./Тулуй 1221 онд Хорезмын довгоонд 300 чөдөр оньс хэргэлсэн/ Мал аж ахуйн тоног хэрэглэл ногт, чөдөр, эмээл, хазаар,тэрэг,чарга энэ бүхэн уяа зангилаан оньслох урлаг ухаан, тоглоом болтлоо хөгжин хүмүүсийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг байж.

Монгол улсад оньсон тоглоомын хамгийн баялаг өв сантай хүн бол Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Шилдэг Зохион бүтээгч З. Түмэн- Өлзий юм.

З. Түмэн- Өлзий нь 1955 оноос эхлэн нийт 5000 орчим оньс зохион бүтээсэн ба Оюун Ухааны Олон улсын Музейг Улаанбаатар хотноо 1990 онд үүсгэн байгуулсан. Музейд Монголын болон олон улсын оньсон ба сэтгэхүй хөгжүүлэх 9000 орчим тоглоом наадгайнууд, 500 шахам шатар, хөлөгт тоглоом, 350 орчим уран зураг нийт 11000 үзмэртэй дэлхийд ховор музей гэгддэг. Оюун Ухааны Олон Улсын Музей нь монгол үндэстний болон дэлхийн хүн төрөлхтний соёл иргэншил, шинжлэх ухааны зарчмыг тоглоом наадмыг ашиглан хялбаршуулан ойлгуулах зорилготой шинжлэх ухаан танин мэдэхүйн музей юм.

Монголын ард түмэн өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн “Энх мэндийн эв долоо“, "Бага эв долоо", "Жигтэйхэн долоон хавтгай" зэрэг өрж эвлүүлдэг тоглоомоо баяжуулан хөгжүүлж хадгалсаар ардын тоглоом болгон эрт цагаас тоглож байсан бөгөөд хойч үедээ өвлүүлж улам боловсронгуй болгож "Долоодой", "Арга билгийн алтан түлхүүр", "Монгольская игра буюу Намсрай", "Тэмүүлэн" зэрэг эртний болон эдүгээ зохиогдсон өрж эвлүүлдэг тоглоомоор олон төрлийн тоглоом наадам зохиож хүүхдийн сэтгэн бодох чадвар, зохион бүтээх, өрж эвлүүлэх ухаанд сургах, дүрслэн урлах бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд ашигласаар ирсэн билээ.

Орчин үед өрж эвлүүлдэг тоглоомыг одоо хүртэл уламжлуулан хөгжүүлэхэд Н.Намжилдорж, Х.Дарамбазар, Ж.Дэмбэрэл, П.Баяраа нарын хүмүүс ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэдгээрээс Н.Намжилдорж өрж эвлүүлдэг тоглоомыг хүүхэд залуучуудад өвлүүлэх, сургаж хүмүүжүүлэхээс гадна ардын уламжлалт тоглоот наадмыг судалж цуглуулан эмхтгэн хэвлүүлсэн ба өөрөө шинээр “Долоодой" хэмээх тоглоом зохиож энэхүү тоглоомоороо БНМАУ-ын Гэгээрлийн яам, Монголын урчуудын эвлэлийн холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан бөгөөд 1966 онд "Монголын хөлөгт тоглоом" номдоо оруулсан байна. П.Баяраа 1991 онд "Намсрай" тоглоомыг зохиож, цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэсэн. Уг тоглоом "Монгольская игра" нэртэйгээр Орос улсад үйлдвэрлэгдэн интернетээр зарагдан нийтийн хүртээл болж байна.

Өрж эвлүүлэх тоглооом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар, хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж, улмаар аман яриа, уран хэллэгийн дадал чадвар олгох зэргээр хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын хүмүүжлийг олгодог зэрэг давуу талуудтай тоглоом юм.

Тэмүүлэн тоглоом

Aрдын уламжлалт өрж эвлүүлдэг Долоодой, Жигтэйхэн 7 хавтгай зэрэг тоглоомууд болон Коссын шоо, Мотессорын жааз, хөзөр, даалуу зэрэг тоглоомуудын бүхий л шинжийг агуулсан, тэдгээр тоглоомыг орлож чадахаар сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой, хүүхдийн сэтгэн бодох, дүрслэн урлах, математик сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой цогцолбор тоглоом юм.

Тоглоомын сурган хүмүүжүүлэх ач холбогдол нь: хүүхдийн оюун ухаан сэтгэн бодох, дүрслэн урлах чадвар, IQ-г хөгжүүлэх, бага насны хүүхдийн хичээл сургалтыг сонирхолтой хөгжилтэй болгож сургалтын үйл ажиллагаанд тоглоомоор дамжуулан хүүхдийн математик сэтгэлгээ, дүрслэн урлах, зохион бүтээн авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалтын үйл ажиллагаанд дидактик материал болж сургалтын процест хүүхдэд сэтгэхүйн үйлдэл төлөвшүүлэхэд задлан шинжлэх, цэгцлэн нэгтгэж, оюун дүгнэлт гаргах ажиллагаанд тоглоомын хэлбэрээр ашиглах өргөн боломж олгодгоор онцлог чухал ач холбогдолтой юм. Үүнд:

  1. Өнгө дүрстэй танилцуулах
  2. Математик сэтгэлгээг хөгжүүлэх
  3. Дүрслэн урлах чадварыг хөгжүүлэх
  4. Сэтгэн бодох чадварыг төлөвшүүлэх
  5. Тооцоолон бодох арга ухаанд цэгцтэй сургах зэргээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг хөгжилтэй сонирхолтой болгодог.
Монгол Наадгай 
Монгол Наадгай 
Монгол Наадгай 

Намсрай тоглоом

Энэхүү өрж эвлүүлдэг Намсрай тоглоом нь 4 ижил адил талт гурвалжин , 2 ижил квадрат дүрс, 1 том, 4 ижил жижиг адил талт гонзгой дөрвөлжин зэрэг 3 янзын дүрс бүхий 11 ширхэг хэсгээс бүрдэнэ. Намсрай тоглоом нь сургуулийн өмнөх насны хүүхдэд тохирсон, энгийн геометрийн дүрс бүхий хялбархан хуваалттай, өөрийн гэсэн онцлог шинжтэй, хамгийн цөөн дүрс бүхий олон тооны хувилбартай, ямар нэгэн амьтан ялангуяа таван хошуу малыг янз бүрийн хөдөлгөөнтэй дүрсэлж болдог, олон дүрс хувилбар бүхий тоглоом юм. Уг тоглоомыг П.Баяраа 1991 онд зохиож цэцэрлэгийн багшийн сургуулийн оюутнуудад зааж сурган нийтийн хүртээл болгон, 1994 онд отгон хүү Намсрайн нэрээр нэрлэсэн. Энэ тоглоомоор бага насны хүүхдүүдэд тоглуулахдаа эхлээд өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий даалгаврыг өгч харж дуурайлган эвлүүлүүлэх, дараа нь өрсөн дүрсээс харж зурж будах, эцэст нь өөрсдөөр нь янз бүрийн дүрс, хээ санаачлан зохион бүтээлгэх зэргээр хүүхдийн нас, чадварт тохируулан олон арга барилаар ажлуулах боломжтой.

Монгол Наадгай 

Энэ тоглоом нь "Монгольская игра" нэрээр Дэлхийн өрж эвлүүлдэг /головоломика/ тоглоомын жагсаалтад оржээ.

Долоодой

                        "Өрж эвлүүлдэг тоглоом

Долоодой бол манай монголын уламжлалт өрж эвлүүлдэг тоглоомын нэг бөгөөд гурван кавдрат (тэг дөрвөлжин) хоёр тэнш өнцөгт (гонзгой дөрвөлжин) хоёр тэгш өнцөгт гурвалжин дүрсээс бүрдэнэ.Долоодойг 1961 онд Н.Намжилдорж зохиож БНМАУ-ын Гэгээрлийн яамнаас зохион явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд 3-р байр эзэлж байсан байна. Уг тоглоомыг 1966 онд өөрийн бичсэн"Монголын хөлөгт тоглоом"номонд анх хэвлэн гаргаж , түүнд утаа гарч байгаа эсгий гэр, хултай айраг барьсан хүн,гүйж яваа хүүхэд, хун ,морьтой хүн зэрэг тавиад дүрсийг эвлүүлж дүрсэлсэн 1990 оны Залуу зохион бүтээгч сэтгүүлд Х.Дарамбазар туулай,ишиг унага  зэрэг дүрсийг эвлүүлж гаргасан 2008 онд П.Баяраа "Өрж эвлүүлдэг тоглоом"зэрэг ном  товхимлуудад хэвлэгдэж байсан. Энэ тоглоомыг Фанер буюу мод картон цаасаар зурагт үзүүлсэнээр долоон хэсэгт хувааж хийн тэдгээрийг эвлүүлэн тоглож  хүүхэдийн сэтгэн бодох чадвар  IQ ,эвлүүлэх ухаанд сургах ач холбогдолтой

                 Энэ тоглоомоор хүүхдийг тоглуулахдаа нас, чадварын түвшнөөс хамаарч  :

1- Эхлээд өнгөөр ялган будсан янз бүрийн дүрс бүхий  даалгавры харж дуурайлган эвлүүлүүлэх.

2- Дараа нь:өрсөн дүрсээс харж дуурайлган өрж өрсөн дүрсээ тойруулан  зурж будах.

3- Өөрсдөөр нь янз бүрийн дүрс, амьтан хээ санаачлан  өрж зохион бүтээлгэх, зурж будах

4- хүрээлэн зурж дүрсэлсэн  дүрс зургаас  харж  бүх дүрсийг ашиглан өрж эвлүүлэх сэтгэн бодох

   даалгавар гүйцэтгэх

5- Өөрөө санаачлан янз бүрийн сэдвээр дүрс эвлүүлэн зуран зэргээр бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх


Тоглоом түүний чухал зорилт бол хүүхдийн амьдралыг баяр хөгжөөнтэй, үр бүтээлтэй байлгах нөхцөлийг бүрэлдүүлж бие хүний хүмүүжлийн зорилтыг биелүүлэх явдал юм. Энэ зорилтыг биелүүлэхэд тоглоом шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстой.

Тоглоом бол өсөн торниж байгаа бие махбодын хэрэгцээ,нийгмийн гишүүн  хүнийг төлөвшүүлэх нөхцөл бүрдүүлдэг, хүүхдийн үйл ажиллгааны үндсэн хэлбэрийн нэг бөгөөд хүмүүжил төлөвшлийн хэрэгцээг хангах шаардлагтай. Монголчууд тоглоом наадмаар хүүхдийн тоглох үйл ажиллагааг эрт дээр үеэс эхлэн хүүхдийг хүмүүжүүлэх зорилтыг биелүүлэх хэрэглүүр болгон ашгилсаар иржээ.Тоглоом нь хүмүүсийн үйл ажиллагааны загвар,ард түмний оюун ухааны бүтээл юм.

- А. С. Макаренкийн хэлсэн нь: «Хүүхэд тоглоомд хорхойтой байдаг, түүнийг хангаж байх хэрэгтэй. Тэдэнд зөвхөн тоглох цаг гаргаж өгөх төдийгүй харин энэ тоглоомоор тэдний бүхий л амьдралыг дүүрэн хангах хэрэгтэй. Тэдний бүхий л амьдрал бол тоглоом мөн» гэжээ. Оюуны өндөр хөгжилтэй хүмүүс бусад хүмүүстэй зэрэгцэн суугаад ухаан шаардсан дасгал даалгавруудыг илүү сайн боддог гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Тухайлбал шинэ зүйл сурахтай холбоотой бүх үйл цоо шинэ баримт зарчмуудыг сэтгэн гаргах, түүнийгээ шинэ нөхцөл байдалд уялдуулан хэрэглэх гарт байгаа баримтыг нэгтгэн зүй тогтлыг илрүүлэх гэхи мэтийн оюуны үйлдлүүдийг нэрлэж болно. Эдгээр чадварууд сурах үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй.

Суралцагчийн хэр амжилттай сурсныг шалгалт авч тодорхойлдог. Шалгалтанд хэр амжилттай дүн үзүүүлэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалах боловч шалгалтанд үзүүлж байгаа дүн  IQ-ийн хооронд шууд хамааралтай байдаг гэж үздэг.IQ-inteligence qnotient буюу монголоор оюуны илтгэцүүр, оюун ухааны коэффициент гэсэн нэр томьёо ойлголтыг сэтгэлзүйн шинжлэх ухаанд анхлан Францын сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгч Альфред Бине оруулж ирсэн юм. Хүүхдийн бүтээлж сэтгэлгээ,сэтгэн бодох чадвар нь хувь хүний хөгжилд чухал нөлөөтөө болохыг тогтоогоод байгаа билээ.

Бусад өндөр хөгжилтэй улс оронд 80-аад оноос хойш гарч ирсэн бүтээлч сэтгэлийн чадавх буюу “EQ”(Еmotinl Qntoient) хэмээх ойлголт нь хүмүүсийн хоорондын харилцаа, ажил болон гэр бүлийн амьдрал гээд ер нь амьдралын бүхий л талбарт, амжилтын үүд хаалгыг нээж өгөх онцлогоороо анхаарлын төв болж эхэлжээ.

Зарим эрдэмтэд бүтээлч сэтгэлгээний чадавх буюу ЕQ-г,IQ-гээс илүү чухал гэж үздэг. Тиймээс ч компаниуд ажилд авахдаа бүтээлч сэтгэлийн чадавхыг нь шалгаж, сонины зарлалаар IQ нь биш, ЕQ нь өндөр хүмүүсийг хайх болсон байна.


Бүтээлч сэтгэлгээний чадавхын хөгжил буюу EQ -г, IQ-гээс яагаад илүү чухал гэж үздэгийн шалтгаан нь:

Хүн толгой сайтай байна гэдэг нь эцэг эх болон нийгэмдээ тустай байна гэсэн үг биш. Тэрхүн ухаанаа, нийгэмд хохирол учруулсан ч хамаагүй хялбар аргаар мөнгө олоход ч хэрэглэж болох нгүү дээ.

Харин бүтээлч сэтгэлгээний чадавх буюу “EQ”(Еmotinl Qntoient) бүтээлч сэтгэлийн чадавх сайтай хүн ажил болон хувийн амьдралдаа амжилт олдог.Еэр бүлтэйгээ аз жаргалтай сайхан амьдардаг.Хэрхэн ярилцах,хэнд юу гэж хэлэхээ болон ямарч асуудлыг яаж шийдэхээ бодож төлөвлөн сайн зохицуулдаг . Нийгмийн харилцаа нь маш сайн байдаг гэж үздэг байна

Суралцагч оюун ухаан муутайдаа биш харин тэвчээртэй ном үзэн сууж сураагүйгээсээ болж шалгалтанд муу дүн үзүүлж болно. Манайд хүний тэвчээр, шаргуу зан оюуны чадвараас үл хамаарсан.мэдлэг боловсролтой хамааралтай даалгавараар шалгаж хувь хүний сэтгэн бодох,бүтээлч сэтгэлгээний чадвар зэрэг чанарыг шалгадаггүй. Энэ нь халууны шилээр хүний биеийн өндөр, жин, даралтыг хэмжиж болдоггүйтэй адил юм. Хүүхдийн оюуны чадвар, тэвчээртэй шаргуу зан, сэтгэлээр унадаггүй өөдрөг байдал гэсэн 3 чанарыг энэхүү өрж эвлүүлдэг тоглоомоор зэрэг олгох боломжтой гэдгийг манай өвөг дээдсүүд ухааран ойлгож эрт цагаас их ба бага Эвт долоо ,Жигтэйхэн 7 хавтгай,Долойдоо зэрэг эвлүүлэх тоглоом наадам зохион хүүхдийг бага наснаас нь тоглуулж хөгжүүлж ирсэн уламжлалтай билээ

Хүний эрдэм сурахын эх нь бодож сэтгэх сэтгэлгээ ажээ. Түүнийг манай ухаант өвөг дээдэс эрхэмлэн ойлгож хүүхэд багачууд ,хойч үеэ нас бие сэтгэл зүйд тохируулан оюун ухааны билэг авьяас,сэтгэн бодох,ухаарах чадварыг суулгадаг өвөрмөц сургалтын олон арга хэрэглэн хөгжүүлж хэрэглэсээр ирсэн юм. Түүний нэг бага насны хүүхдийг хөгжүүлэх өрж эвлүүлдэг тоглоом билээ. Энэхүү өрж эвлүүлдэг тоглоом нь хүний бодож сэтгэх чадвар ,эргэцүүлэн ухаарах чанар,эвлүүлэх ухаан түүний авхаалж самбааны сорилт, тэднийг хөгжүүлэх дасгалын үүргийг гүйцэтгэсээр иржээ. Ардын уламжлалт энэ арга ухаан, өнөө цагт ч хүүхэд залуусын оюун ухаан, сэтгэх чадварыг сайжруулж , орчин үеийн оюуны ухааны чадвар  IQ-ийн түвшин буюу “EQ”(Еmotinl Qntoient)  бүтээлч сэтгэлийн чадавхын эх үндсийг тавьж өгсөн юм.


“Оюун ухааны чадавхи (IQ) бол өмнөхөөсөө өвлөж, өөрөө өргөжүүлж, дараагийнхдаа дамжуулдаг, өсдөг, өргөждөг, сэлбэгддэг,сэргээгддэг,

төрмөл бөгөөд таримал баялаг мөн”.

Л.Түдэв (Хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, эрдэмтэн-зохиолч)


Бага насны хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх чухал хэрэглүүр бол тоглоом юм. Тоглоомын тухай хүн бүр сайн мэддэг энгийн нэг зүйл мэт боловч тэдгээр нь маш өргөн утга агуулгатай, олон нэр төрөлтэй, ихээхэн ач холбогдолтой болохыг тэр бүр мэддэггүй.

Хүн сайн сайхан амьдрахын тулд эрүүл аж төрөх, боловсрол зайлшгүй эзэмших ёстой байдаг шиг, хүүхэд тоглоомынхоо тусламжтай юмс үзэгдлийг мэдэрчдүүгээрээ дамжуулан хүрээлэн байгаа орчинтойгоо танилцаж эхэлдэг. Томчууд бидний зааж сургаагүй, хийж үзүүлээгүй, хэлж зөвлөөгүй бүхнийг хүүхэд тоглоомноосоо хүртэж хүлээн авч, хөгжиж төлөвшиж байдаг.

Өнөөгийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа хичээлээс гадуурх ажлын хэлбэрээр явагдаж байна.

“Монголын цэцэрлэг,бага сургуулиудад “коссын шоо”,“монтессорын жааз” зэрэг аль дээр үеийн тоглоом өнөөг хуртэл нэвтрээгүй, полимино, комбинаторика зэрэг эвлуулэх ухааны хичээл бага байтугай дунд сургуульд ч заадаггуй . Эдгээр хичээлийн суурь үндсийг олгох тоглоом наадмыг манай ард түмэн олон зуун жил хүүхэд багачуудаа сургаж хүмүүжүүлэх ажилд ашиглаж хөгжүүлж ирсэн өрж эвлүүлдэг долойдой эв долоо жигтэйхэн долоон хавтгай болон оньс,уяа зангилаа, оньсого, зугаатай бодлого, үгэн тоглоом,хөлөгт тоглоом гэх мэтийн олон арван тоглоом байдаг нь одоо мартагдахад хүрээд байна

Монголын уламжлалт өрж эвлүүлдэг тоглоомоос сэдэвлэн бүтээсэн энэхүү тоглоом танай хүүхдийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөхөөс гадна сэтгэн бодох чадвар, хөгжүүлээд зогсохгүй тэвчээртэй шаргуу зан, бүтээлч сэтгэлгээний чадвар зэрэг чанарыг хөгжүүлэх боломж бүрдүүлэх болно Иймээс та хүүхдэдээ доорхи материалыг бүдүүлж өгч эв дүйгээ олох хүртэл дэмжин туслах шаардлагтай үүнд: Материал хэрэглэл

1-        А4 хэмжээний дөрвөлжин шугамтай дэвтэр

2-        Будгийн 6 буюу 12 өнгийн орос харандаа

3-        Балын харандаа М:МТ:/зөөлөн буюу дунд зэргийн балтай/

                Эв дүй олох хүртэл дэмжин туслах

1 -       дүрсийг тойруулан зурах арга барил

2-        дүрс дотор багтаан будах хялбар арга барил

3-        Харандааг зөв барих эв дүй зэрэгт анхаарлаа хандуулан эхний 6-9 даалгавар гүйцэтгэхэд зөвлөн тусалж урам зориг хайрлах шаардлагатай .


Билиг оюунаа хурцлан хөгжүүлэхийн хамт, бүтээлчээр сэтгэх урлагт шамдан суралцах хэрэгтэй . Н.Энхбаяр (Монгол улсын 3-дахь ерөнхишөгч)

                   "Намсрай" буюу “Монгольская игра” Тоглоомын түүх

Багш болхоор ирсэн оюутан охидын танхимд

Үүсэж гарах болсон үндэс суурийг дурдвал :

Дарханд хийсэн дадлагын оюутан багшийн  

Тэмээ сэдвийг үзэх, зураг заах аргын хичээлд

Дарханы багачууд харж үзээгүй, таньж мэдэхгүй

Хүнд хэцүүхэн хичээл заах тэрхэн мөчид

Хариуцаж явсан багш миний санаанд

Багачуудад тэмээг яаж таниулж ойлгуулаж

Багш ,хүүхдэд хялбар аргаар дүрсэлж ойлгуулах арга

Монгол түмний уламжлалт өрж эвлүүлэх тоглоомоор

Магад нэг арга олдох байх гэсэн санаа төржээ.

Багачууд хүүхдүүд таньж мэдэх дүрсээр

Бас тэгээд тэмээг хийхэд хялбар

Тийм хуваалтаар хуваасан тоглоом

Төрүүлж гаргах шаардлага гарлаа.

Багагүй хугацаа өнгөрсний дараа

Багшийн сургуулийн хичээлийн танхимд

Баяраа багшийн хуваалт бүхий

Багачууд хүүхдийн таньж мэдэх

Гурвалжин ,дөрвөлжин дүрсээс бүтсэн

Өнөөх тэмээг янз бүрээр дүрсэлж болдог

Ан амьтан мал ,машин техник эвлүүлж болдог

Арван нэгэн хуваалт бүхий тоглоомоор

Янз бүрийн амьтан эвлүүлж дүрслэх

Зураг заах аргын хичээлийн даалгаварт

Оюун бодлоо оюутнууд уралдуулж

Олон дүрс зохиож заах арга боловсруулж гарлаа,

Оюутнууд дадлагат тэвдэхээ болилоо,

Өнөөх тоглоомыг оросын багш нар аваад явжээ.

Улс орондоо хэрэгтэй гээд судалж шинжилж үзээд

Сургалт хүмүүжлийн ач холбогдолтой гээд

Судалж дэлгэрүүлж үйлдвэрлэж ашиглаж

Таваас 10 насны хүүхдийг хөгжүүлэхэд тохирно гэж

Сургалт хүмүүжлийн ажилдаа ашиглаж

Дэлхийд нэртэй Танграм, Пифагорийн зэрэг

Оюун ухаан хөгжүүлэх эвлүүлдэг тоглоомтой

Энэ зэрэгцэх тоглоом гэж үнэлэн хэрэглэж

Энтернээтээр бичиж сургалт анд ашиглаж

Үйлдвэрлэн ,зарж борлуулж ашиглаж байна.

Тэр нэгэн тоглоом “Монгольская игра” нэрээр

Тив дэлхийн сансар огторгуйн орон зайд

Интернет хэмээх их орон зайд жигүүр хийж

Монголоор овоглон үр ашгаа өгч байна


Хуучин чулуун зэвсгийн дээд  үед  үүссэн тоглоомууд:  (40 000- 12 000 жилийн өмнө)

- Энэ үед галыг өөрсдөө мод үрж ноцоох, цахиур чулууг хавсарч цохих зэргээр хэрэгцээтэй цагтаа асааж ашиглах агуйг засаж оромж сууц болгох гадна түр оромж хийх болсон. Нохойг гаршуулж анч ноходтой болж, Тэмээг ачлаг тээвэрт ашиглаж Үхэр, Адууг гаршуулж эхэлсэнтэй холбогдон  хойч үедээ зааж сургах  хөлөгт  тоглоомууд бий болжээ.

  1- Амьтны мөрнөөс сэдсэн нүх ухаж чулуугаар тоглодог тоглоом

  2- Ургамал болон ангийн арьс сүлжих элдэх боловсруулах тоглоомууд

  3- Хэл яриа хөгжүүлэх аман тоглоомууд тоглоом

  4- Эр зориг тэвчээр шалгах хөгжүүлэх тоглоом- Чамабалын хүрд

  5- чулуун тоглоомууд: Чулуу атгах, Чулуу таах, Чулуу нуух

  6- Ан амьтны мөрнөөс үүдэлтэй Хөлөгт тоглом -Тэмээн таваг , баавгайн савар

  7- Чулуу дүүгүүрдэх

Дүүгүүр

Дүүгүүр бол маш эрт цагийн зэвсэг юм. Хожим нь бод мал тууж хөөхөд хэрэглэж байв. Бас хүүхдүүд дүүгүүр хийж чулуу дүүгүүрдэн тоглодог. Нимгэн гунзгай чулуугаар дүүгүүрдвэл тэр нь нисэхдээ шуугин шүнгэнэх сонин дуу гаргадаг. Дүүгүүрийг хийхэд амархан бөгөөд нарийхан сур, дээс эсвэл бөхөөхөн даавууны өөдөс олж аваад нэг үзүүрт нь хуруу багтах гогцоо хийж дунд талд нь чулуу хавчих илгэн эсвэл хөмөн хавчуур бэхлээд түүндээ чулуугаа тогтоож толгой дээгүүрээ хэдэнтээ эргүүлэн дүүгүүрийнхээ оосрын нэг үзүүрийг чөлөөлөхөд эрчилсэн чулуу нисэж оддог юм.

Tags:

Монгол Наадгай Ээдрээ тайлах наадамМонгол Наадгай Чамабалын хүрдМонгол Наадгай Оньсон тоглоомМонгол Наадгай Тэмүүлэн тоглоомМонгол Наадгай Намсрай тоглоомМонгол Наадгай

🔥 Trending searches on Wiki Монгол:

АзотНАТОБатмөнхийн СарантуяаМонгол улс ОлимподХөх Түрэгийн хаант улсБаян-Өлгий аймагНянХачигБельгиЭсэн тайшХятадОёдлын машинДогсомын БодооЗүчиКонденсаторӨгэдэй хаанКатализаторДэлхийн хүн амМонголчууд Алтан улсыг дайлсан ньМонгол ардын аман зохиолМандухай сэцэн хатанИх БританиХэнтий аймагБогд хаанМонгол-Оросын 1912 оны гэрээШударга ёсЧадраабалын ЛодойдамбаЦахилгаан соронзонМонгол орны гол мөрдУсХуульНатриКомпьютерын сүлжээСтатус-квоИнсулинМорин хуурХоол боловсруулалтКатоликТамгагүй төрНатрийн гидроксидМонгол УлсЦагаан идээХабул ханХиймэл оюунКарл ЛиннейМонголын сонгуульНохойНийгмийн институтХойд Цэнхэрийн агуйБөртэ үжинЯпонДарьгангаМонгол, ОХУ, БНХАУ-ын Улсын хилийн уулзвар цэгүүдМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаПрокси серверРНБатмөнх Даян хаанМонголын хаадын төр барьсан жилийн жагсаалтХөдөлгөөн (физик)Хөгжмийн зэмсэгУрлагМалайзАж үйлдвэрийн хувьсгалАлимСагсан бөмбөгКирилл монгол бичгийн дүрэмЭлектронОрчин үеийн Монголын түүхМенежментПалеолитБайгалийн шалгаралКомпьютерИспани хэлДорнод аймагМеханик хөдөлгөөнАлтан ОрдБэгзийн ЯвуухуланВаско да ГамаОмын хууль🡆 More