Мазаалай

Мазаалай (Ursus arctos gobiensis) Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл.

Монголын улаан номд орсон. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 169 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ.Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засаж ичнэ.

Мазаалай
Мазаалай
Ховордолтын зэрэглэл
Мазаалай
Нэн ховор (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Мазаалай
Латин нэр
Ursus arctos gobiensis
Соколов ба Орлов, 1992

Нутагшилт ба тоо толгой

Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу ба, Цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Харин одоогоор ердөө 51 үлдсэн байна. Мазаалайн дундаж наслалт 25-30 жил байдаг байна.

Хоол, тэжээл

Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иддэг.

Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог. Мазаалай баавгайн хүнс тэжээл ховордож одоо хэдхэн ширхэг мазаалaй баавгай дэлхий дээр үлдсэн байна.

Ховордож буй зарим шалтгаан

Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна. Мөн тэдний амьдралын орчин тойрны хулс, бутан шугуйг хадах түймэрдэх, хүн мал эзлэх зэрэг ажиллагаа нь мазаалайг үргээн дайжуулдаг бололтой.Мазаалай орооныхоо үед эрүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг байна.



Монгол Улсын Улаан ном, 1997 он

Tags:

МонголХүрэн баавгай

🔥 Trending searches on Wiki Монгол:

Дорнод аймагАлтайн нурууХагас дамжуулагчЖамухаМонгол цаг тоололХодоодКарл МарксАмперДэлхийн хоёрдугаар дайнЖангарМонгол бахархлын өдөрДүүрэгЧин улсНайман1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаХутула ханТөгрөгНүүр хуудасМонголчуудУзбекистанМонгол орны гол мөрдГерманТөгс-Очирын НамнансүрэнДавтамжХүнПарисын Хэлэлцээр (2015)ЭзлэхүүнБуддын шашинБадмаанямбуугийн Бат-ЭрдэнэАли-Гали үсэгӨэлүнБодисын төлөвДолгорсүрэнгийн ДагвадоржХалхБиохимиТив тивийн улс орнуудПотенциал энергиСалхины эрчим хүчНойр булчирхайДэлхийн агаар мандалТемпературӨвөрхангай аймагХавтгайТэмбүүХонконгАтомын цөмЁс зүйХүхрийн хүчилМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхЦэрэг Онолтын Улиастайн бослогоРомео Жульетта хоёрСудалгааНомхон далайБаянхонгор аймагАргын тоололХимийн холбооЦээрлэх ёсонЭртний ГрекНацагийн ЖанцанноровНатрийн гидроксидКубаПрокси серверТэнгисАмьсгалах процессДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Ромын эзэнт гүрэнМанзуширын хийдЧихрийн шижинМагниБатын ХурцЦусны цагаан эсЭтанолЕсүс ХристХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалӨмнөд АмерикСуурь машин🡆 More