Нар, сар, МөнхГал / монгол/ нь өнгөрсөн, одоо, ирээдүй буюу 3 цагийн бэлэгдэл юм.
Соёмбо тэмдэг нь 17-р зууны сүүлд Занабазар монголчуудын нар, сар, галтай сүлдэд үндэслэн зохиосон сүлд юм. Анх хүннүчүүд нар, сартай сүлд хэрэглэж байсан ба хожим нь гал нэмэгдсэнээр монголчуудын гол сүлд болсон нар, сар, галтай сүлд бий болжээ.
Буддын шашин Монголд нэвтэрсэн үеэс төвөд номын эхэнд бирга тэмдэг тавьдаг заншлыг авч, номын эхэнд бирга гэдэг тусгай дүрс тавих болж улмаар нар, сар, гал гэх мэт өөрсдийн бэлгэ тэмдгийг нэмж баяжуулан хэрэглэх болжээ.
Хүннү монголчууд нар, сар, галын дүрстэй сүлдтэй байсан нь Их Монгол Улсын далбаан дээр ч дүрслэгдсэн байдаг. Хожим энэ сүлд соёмбод хэрэглэгдэх болжээ. Нар, сар, гал бүхий бэлгэдэл тэмдэг нь Монгол угсааны туг сүлд далбаанд хэрэглэгддэг.
"Соёмбо" хэмээх санскрит үг нь "Өөрөө гарсан гэгээн" гэдэг утгыг агуулдаг бөгөөд улс төр, гүн ухаан, шашны олон бэлгэдлийг агуулсан. Соёмбо нь ертөнцийн үүсэх эх сурвалж хэмээн дорно дахины гүн ухаанд үздэг хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлгэдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлжээ.
Улс төрийн бэлгэдэл нь:
Ийнхүү Соёмбо сүлд нь дорно дахины төр, улс үндэстний болон гүн ухааны бүх бэлгэдлийг өөртөө багтаасан тэмдэг юм.
Соёмбо дахь загасны бэлгэдэл нь Хятадын Даогийн шашнаас орсон бололтой бөгөөд хятадын гүн ухаанд гал, ус, төмөр, мод, хийнээс бүрдсэн ву шин буюу таван махбод гэсэн ойлголт байдаг нь буддын шашны таван махбод хэмээх ойлголттой ижил юм. Хос загасны бэлгэдлийг Хятадын уламжлалт шашинд инь ян гэж нэрлэдэг бөгөөд Монголын буддын шашинд арга билэг гэсэн нэрээр орсон бололтой.
Өнөө үед соёмбо тэмдгийг бэлгэдлийн чанартайгаар Монгол улсын төдийгүй бусад монгол өөртөө засах орнуудын туг далбаан дээр тусгаар тогтнол болон бүгд нийтээрээ монгол гэсэн бэлгэ тэмдэг болгон байршуулдаг. Засгийн газрын олон байгууллагын тамга тэмдэг, сүлд нь мөн соёмбыг агуулсан байдаг.
Мөн Соёмбо хэмээх хүний нэр болон соёмбоор нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн олон бий. Монгол улсын урд зүгийн үүд хаалга болсон Замын-Үүд боомтод соёмбын хөшөө бий.
This article uses material from the Wikipedia Монгол article Соёмбо тэмдэг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.