Маркетинг

Маркетинг (Англи: marketing) нь Филип Котлерын тодорхойлолтоос үзвэл, Бүтээгдэхүүн болон үнэ цэнийг (өртөг, value) бий болгон бусадтай солилцох замаар хувь хүн буюу байгууллагууд хэрэгцээтэй буюу хүсч байгаа зүйлсээ олж авахын тулд явуулах нийгэм, бизнесийн үйл явц юм.

Бусад судлаачид, байгууллагын хувьд маркетингийг янз бүрээр тодорхойлдог боловч алийг нь ч авч үзсэн маркетинг нь худалдаа арилжаа, солилцоотой холбоотой.

Нийгэм эдийн засгийн ухаан болон макро эдийн засгийн ухаанд илүү өргөн хүрээнд "Хэрэглэгч болон нийлүүлэгчийн хоорондох солилцоо" гэж үздэг ч "Нийгэм дэх амьдралын түвшинг сайжруулах үйл ажиллагаа" гэж тодорхойлох нь ч бий.

Түүнчлэн, маркетингийн эцсийн зорилгын тухай Петр Дракерын "Сэйлинг (Арилжааны зар сурталчилгаа зэрэг үйл явц)-ийг үгүй болгох" гэсэн үзэл зонхилдог.

Өргөн тархсан ойлголт болох "Бараа үйлчилгээг худалдаалснаас олох ашгийг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэгчийн үйлдэл, сонирхлыг судлан дүн шинжилгээ хийх", "тэдгээр судалгаа, дүн шинжилгээний үр дүнд үндэслэн бараа бүтээгдэхүүний арилжааг явуулах үйл явц" гэх зэрэг утгаар хэрэглэгдэх боловч үнэндээ энэ нь маркетингийн нэг бүрэлдэхүүн ойлголт төдий бөгөөд ялангуяа эхнийхийг нь маркетингийн судалгаа хэмээн нэрлэдэг. Жишээ нь, судалгаатай холбоогүй зүйл болох арилжааны арга замыг боловсронгуй, үр ашигтай болгох замаар ашгийг нэмэгдүүлэх нь ч маркетинг юм. Маркетингийн хэлбэрүүд сэдвээс дэлгэрэнгүйг үзнэ үү.

Тухайн нөхцөл байдал, цаг үе, зах зээлээс хамааран үр ашигтай маркетингийн бодлого нь янз бүр байдаг. Орчин үед мэдээллийн технологийг маркетингад ашиглах шаардлага нэмэгдэж буй.

Маркетингийн 4P (4Пи)

Маркетингийн үндсэн 4P гэдэгт дараах ойлголтууд багтдаг:

Дээрх үндсэн 4Р дээр зөвхөн үйлчилгээний маркетингэд хамаарах дараах 3Р нэмэгдэж орсноор маркетингийн "7Р" бүрддэг.

  • Үйлчилгээ үзүүлж буй хүмүүс (People)
  • Үйл явц (Process)
  • Бодитоор илрэх шинж (Physical evidence)

Аливаа байгууллага эдгээр "4 үндсэн Р"-г хэрхэн амжилттайгаар удирдан зохион байгуулснаас тухайн байгууллагын амжилт хамаардаг. Маркетингийн 4Р-г удирдах ухааныг Маркетингийн хольц буюу "Marketing Mix" гэж нэрлэдэг.

Маркетингийн хольц

Маркетингийн хольц нь маркетингийн иж бүрдэл гэж нэрлэгддэг маркетингийн дөрвөн "Пи" гэсэн ойлголтыг хамардаг. Энэ нь англи хэлний "Пи" үсгээр эхэлсэн 4 ойлголтыг хамарсан тул "Маркетингийн 4 Пи" гэж нэрлэх нь түгээмэл байдаг. Үүнийг тайлбарлавал Product-Бүтээгдэхүүн, Price-Үнэ, Place-Хуваарилалт, Promotion-Идэвхжүүлэлт. Эдгээр бүх үйл явц нь маркетингийн үйл ажиллагааны хүрээг хамардаг байна. Эдгээр иж бүрдлүүдийг хэдийгээр тусад нь авч үздэг боловч хоорондоо нарийн уялдаа холбоотой харилцан хамааралтай ойлголт юм.

Маркетинг цогцоороо

Маркетинг цогцоороо дараах байдлаар илэрхийлэгддэг. Дөрвөн үндсэн хэсэг байдаг нь:

  1. Ойлгох- Энэ нь зах зээлийн 5 үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг буюу 5C-ийг шинжлэх, ойлгохыг хэлдэг. Үүнд:
    • Хэрэглэгч (Customer)
    • Компани (Company)
    • Өрсөлдөгч (Competitors)
    • Түнш (Collaborators)
    • Мэдээлэл (Content)
  2. Сонгох-Дээрх 5C-ийг ойлгож, шинжилж судалсны үндсэн дээр Маркетингийн стратегийг тодорхойлдог. Ингэхдээ:
    • Зах зээлийг сегментчлээд
    • Зорилтот зах зээлээ тодорхойлж
    • Байрших буюу хуваарилах стратегиа сонгодог
  3. Үйлдэх-Дээрх бүгд дээр үндэслэсний дараа Маркетингийн холцыг (4P/SAVE) ашиглан:
    • Бүтээгдэхүүн буюу шийдэл санал болгож,
    • Байршил (хуваарилалт) буюу нэвтрэлтийг хийж,
    • Идэвхжүүлэлт буюу мэдлэгжүүлэх,
    • Үнэ/үнэ цэнийг бий болгох ажлуудыг хийдэг.
  4. Хянах-Хамгийн сүүлийн шатанд Харилцагчийн Үйлчилгээний Менежментийг хийдэг. Ингэхдээ:
    • Шинэ хэрэглэгчийг бий болгож,
    • Улмаар хэрэглэгчийг урт хугацаанд авч үлдсэн эсэхийг хянаж, судлах ажлуудыг энд хийдэг.

Мөн үзэх

Холбоос

Tags:

Маркетинг ийн 4P (4Пи)Маркетинг ийн хольцМаркетинг цогцоорооМаркетинг Мөн үзэхМаркетинг ХолбоосМаркетингАнгли хэлБүтээгдэхүүнФилип Котлер

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хагийн хар нуурДөрвөдМашинНогоон дарь эхХэрэйдАх дүү РайтОлон улсын харилцааМэдээллийн аюулгүй байдалЧулуун зэвсгийн үеБавуугийн ЛхагвасүрэнЭлсэлтийн Ерөнхий ШалгалтМонгол-Оросын 1912 оны гэрээМейозМарксизмЗудМонгол морьХабул ханТэмбүү/1Үр хөндөлтХүрэл зэвсгийн үеБайгальХятадын түүхОктябрийн хувьсгалБалар эртний үеМэлхий хадМонгол цаг тоололМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтУвс нуурГовьсүмбэр аймагАзотын хүчилРНМонголын спортЭлектронМонголын түүхУсны эргэлтЮмжаагийн ЦэдэнбалМонгол Улсын Үндсэн ХуульМакро эдийн засагМиланМуурЭртний ЕгипетМезолитАнхны долооМонгол улсын төрийн сүлдТод бичигИнтернэтТоргуудЭнзимНҮБ-ын Аюулгүйн ЗөвлөлПротонАлаг мэлхий өрөхИодХошуудfnhr6КомпьютерУураг (молекул)Арван хоёр жилПенициллинЧингис хааны дөрвөн хүлэг баатарМонголын үндэсний түүхийн музейМанжуудАж үйлдвэрХААН БанкКонусНаадамНаполеонХөвчтөнМонголын мөнгөн тэмдэгтНар хиртэлтГол мөрөнТонн1945 оны Монголын тусгаар тогтнолын бүх нийтийн санал асуулгаНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньСарВекторЗүрх1945 оны чөлөөлөх дайнБат бөхийн онолШударга ёс🡆 More