Хошууд

Хошууд бол Ойрадын нэгэн аймаг бөгөөд анхлан Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын цэргийн хошууч манлай ангийг бүрдүүлж байсан гэх аман түүхтэй юм.

XV зууны үед Хасарын угсааны Өрөгтөмөр ноён харъяат албатаа дагуулан Ойрадын Тогоон тайшид дагаар орсноор Хошууд аймаг үүсчээ. XVI зууны үед дөрвөн Ойрадын холбоог Хошуудын ноёд захирч байлаа. XVII зууны үед Хошуудын зарим хэсэг Хөх нуур, Ижил мөрний эрэгт очиж суужээ. XVII зууны үед Хошуудын ноёд Ойрадын төрийн дээд эрхийг Чорос аймгийнханд алдсан боловч Хөх нуур, Төвөдийг захирсан Хошуудын хант улсыг байгуулж, оршин тогтносоор байжээ. XVIII зууны үед Хошуудын хант улс Зүүнгарын хаант улсын цэрэгт цохигдож мөхсөн бөгөөд Манжийн Чин улс Төвөдөөс Зүүнгарын цэргийг хөөн гаргаснаар Хөх нуур, Төвөдийн газар нутаг Манжийн Чин улсын захиргаанд оржээ. Түүний дараа Хошууд, Төвөдүүд Манжийн эсрэг бослого гаргасан боловч дарагджээ. XX зууны үед Хошуудууд Хятадын ДИУ болон БНХАУ-ын захиргаанд орсон юм. Хошуудууд одоо үед Хөх нуур, Төвөд, Алшаа, Эзний гол зэрэг газарт голлон нутаглах бөгөөд Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Халимаг Улс, БНХАУ-ын Шинжаан-Уйгурын автономит нутаг, Монгол Улсын Ховд аймагт цөөн тоогоор оршин суудаг.

Literature

Tags:

Алшаа аймагБүгд Найрамдах Халимаг УлсЗүүнгарын хаант улсИжил мөрөнМанж Чин улсМонгол УлсОросын Холбооны УлсТогоон тайшТөвөдХасарХовд аймагХошуудын хант улсХятадХөх нуурЦоросШинжаан

🔥 Trending searches on Wiki Монгол:

Есөн эрдэнэЗанабазарГомосексГэрэл зурагТүрэгВинсент ван ГогАлтай Таван БогдАмперМонгол овог аймгуудын жагсаалтАли-Гали үсэгБатмөнх Даян хаанБатын ХурцМакро эдийн засагХятадын түүхИончлолын энергиХовд аймагМорин хуурЭрдэнэтКоминтернМандухай сэцэн хатанНүүрсПенициллинСэтгэл судлалЧингис хааны сургаалГарагИммануэл КантХөрсний бохирдолКельвинАгаарын даралтЗэсУур амьсгалын өөрчлөлтВена (анатоми)ЛиберализмХристофер КолумбНамбарын ЭнхбаярАвлигаДорноговь аймагБулган аймагАмбагай ханДууМонгол гуталБор гөрөөс9 сарын 10УрианхайТөрШээсний шинжилгээХөрсХөвсгөл нуурБуган чулуун хөшөөМонгол Улсын ЕрөнхийлөгчЭкспортТөгс-Очирын Намнансүрэн4 сарын 23ЗаанДуурьХимийн элементТоорил ханБогд хааны ордон музейСэргэн мандалтын үеУлсын цолтой бөхчүүдийн эрэмбэХэнтий аймагСтратегийн ордуудЗахчинНүүрс усЯпонМонгол Улсын Их СургуульТулуйИл Хаант УлсПунсалмаагийн ОчирбатRokit BayМонголАжилгүйдэлМитозГалт уулСүхбаатар аймагМандухай сэцэн хатан (кино)Монгол улсын их дээд сургуулиудЭргүнэ хунгийн домог🡆 More