Говьсүмбэр нь Монгол улсын аймаг юм.
1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай.
Говьсүмбэр аймаг ᠭᠣᠪᠢᠰᠦᠮᠪᠦᠷᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1994 он |
Нийслэл | Чойр |
Газар нутаг | |
• Нийт | 5,541.80 км2 (2,139.70 миль2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 18,042 |
• Байр | 21st |
Цагийн бүс | UTC+08:00 |
Бүсийн дугаар | +976 7054xxxx |
ISO 3166 код | MN-064 |
Улсын дугаар | ГС_ |
Вэб сайт | www |
1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.
1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.
Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:
Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдав.
Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг.
1926 онд Оросын эрдэмтэн Б.Б.Полынов, В.И.Ликовский нар / Өргөө- Чойр- Сайн ус- Бага үд / Улаанбаатар- Чойр- Сайншанд- Замын Үүд/ гэсэн маршрутаар анхны хөрсний судалгаа хийхдээ Чойрын ойролцоо Зараа булаг гэдэг газар буудаллаж тэнд хөрсний зүсэлт хийжээ /зүсэлт-425/. Зүсэлтийн координат нь 46036׀, 1080 25׀, 1300 м өндөртэй талын элсэн саарал хөрс тархсан байна гэж тодорхойлжээ. Энэ нь одоогийн хөрсний ангилалзүйгээр тал хөндийн элсэнцэр механик бүрэлдэхүүнтэй хүрэн хөрс тархсаныг тэмдэглэжээ. Энд хөрсний өнгөн хэсэгт 0.5-1.0см зузаантай хайрга, элсэн давхарга тархсаныг анх онцлон тэмдэглэж энэ нь хөрсийг угаагдал, хийсэлт, хэт халалтаас хамгаалдаг болохыг анх удаа онцлон тэмдэглэсэн байна. Оросын эрдэмтэн И.П.Герасимов, Е.М.Лавренко нарын Геоморфологийн мужлалтаар бидний судалгаа хийсэн Чойр орчмын нутаг нь Дорнод монголын бэсрэг уулст нутагт хамаарагдаж байна. Энд бэсрэг уулын ихэнх хэсгийг ухаа, гүвээ, толгод , хотос, хөндий , талархаг газар эзлэдэг онцлогтой. 1950 онд А.А.Юнатов Монгол орны бүс бүслүүрийн ангилалаар Хүрэн хөрстэй дундад халхын хээрийн тойрогт. 1954 онд ургамал газарзүйн мужлалтыг ургамлын аймгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж гаргахдаа Дундад халхийн хээрийн тойрогт тус тус хамааруулан ангилсан байна.
Академич Д.Доржготовын Монгол орны хөрс газарзүйн мужлалтаар хүрэн хөрстэй Хэрлэнгийн тойрог, хүрэн хөрстэй Халхын дундад талын тойргийн заагт хамаарагдаж байна. Эрдэмтэн Д.Дашийн Байгалийн бүс бүслүүрийн ангилалаар хээрийн бүсийн хуурай хээрийн дэд бүсэд хамрагдаж байна. Хээрийн бүсэд нийт нутгийн 34.2% хамрагдах бөгөөд түүний 14%-ийг хуурай хээрийн дэд бүс эзэлж байна. Оросын эрдэмтэн Е.А.Востокова, П.Д.Гунин нарын боловсруулсан Монгол орны ландшафт-экологийн мужлалтаар Төв Азийн их мужийн хангайн мужийн Мандалговийн тойрогт хамрагдах нам ухаа толгод, хотос газрууд, тэгшивтэр талыг хамарсан бүс нутагт хамрагдаж байна.Ãîâüñ¿ìáýð àéìãèéí íèéò íóòãèéí õºðñºí á¿ðõýâ÷èéã ò¿¿íèé ãàäàðãûí òàðõàëò, áàéðøèë, òîãòîöûã 1974 îíä Ä.Äîðæãîòîâ тодорхойлсон байна.
ÕÀÀÈÑ-ÝÒÕÑ Ýðäýìòýí áàãø Н.Эрдэнэцогт И.Сасаки, О.Баттулга, Ш.Оюунтуяа, О.Бүрэнжаргал, оюутан Б.Саяхүү нар 2007 онд Жанжан Чойр орчимд ухаа гүвээ, толгод, хотос хөндий, талархаг газраар тархсан хүрэн хөрстэй Дундад халхын хээрийн тойрогт хамаарагдаж байна. ХААИС-ийн эрдэмтэд, болон багш нарын баг Говьсүмбэр аймгийн байгалийн нөөц, ашиглалт УБ2013, Магистр Бүргэджанцангийн Саяхүү Говьсүмбэр аймгийн хөрсөн бүрхэвчийн үнэлгээний асуудал УБ2014, тус тус судлагдсан байна.
Шивээ-Овоогийн нүүрсний уурхай Чойр хотоос урагш орших 2,7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд уурхай юм. Энэ уурхай нь аймгийн төcвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, Монголдоо дээгүүрт тооцогдох том уурхай болно.
Аймгийн ард түмний шүтээн уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд байв. Бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг.
Загвар:Говьсүмбэр
This article uses material from the Wikipedia Монгол article Говьсүмбэр аймаг, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.