Монгол Морь

Монгол морь нь хагас зэрлэг, хамгийн эртний бөгөөд удамшлын бүтцэд нь хүний оролцоо огт ороогүй дэлхий дээрх цор ганц адуу юм.

Монгол морь

Монгол морь
Монгол Морь
Чухал үзүүлэлт
Гарал: Монгол Улс
Үндсэн үржүүлгийн газар: Монгол Улс
Тархалт: Монгол Улс, Өвөр Монгол
Мундааны өндөр: 130–145 см
Зүс: бүх зүс
Үндсэн хэрэглээ: Уралдаан, уналга, хөсөг, маx, сүү
Монгол Морь
Хонины хашаанаас уяатай монгол эмээлт морь
Монгол Морь
Усалгаанд орж буй адуун сүрэг
Монгол Морь
Монголын зэвсэгт хүчний морьт цэргүүд ёслолын ажиллагаанд оролцож байгаа нь
Монгол Морь
Наадмын хурдан морины уралдаан

Монголчууд эртнээс нааш морио эрхэмлэн дээдэлж, уналга, ачилга, дайн тулаанд ашиглаж ирсэн таван хошуу малын нэг учраас хөгжмийн зэмсгээ мориороо нэрлэн, төрийн сүлдэндээ хүртэл тахин шүтэж иржээ. Монголчууд дэлхийн түүхийг бичилцэж, дэлхийг байлдан дагуулж байсан бүх л үеийг чухам монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

2018 оны эцсийн мал тооллогын дүнгээр нийт 3,9 сая толгой адуу бүртгэгдсэн байгаа нь манай улсын хүн амын тооноос даруй 18 хувиар илүү байгаа юм. Эндээс нэг хүнд оногдох адууны тоогоор Монгол Улс дэлхийд нэгдүгээрт орохыг харж болно. Mонгол морь нь жижигхэн биетэй адуунд ордог.

Mонгол адуу нь жилийн дөрвөн улирлын турш (зуны улиралд дунджаар 30 °С-ээс өвлийн улиралд -40 °С хүртэлх гадны температурт) өөрсдөө өвс тэжээлээ олж идэн бэлчээрлэнэ. Гүүний сүүгээр монгол үндэстний ундаа болох айргийг хийх бол адууны махыг өвлийн идэшинд бас хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд монгол адууны махыг япон, солонгос зэрэг улсуудад гаргаж буйгаас гадна хятад руу удаан хугацаанд нийлүүлэх талаар гэрээ хэлцэл хийж байгаа нь дуулдах болсон. Түүнээс гадна аялал жуулчлалын салбарт оруулж буй адууны нөлөөг тоочилгүй орхиж болохгүй нь мэдээж.

Гадаад төрх

Харагдах байдлын хувьд жижиг давжаа бие, том толгойтой. Тиймээс ч заримдаа зэрлэг адуутай төстэй гэх нь бий. Дэл, сүүл нь маш урт учир адууны дэл, сүүлээр томсон бүтээгдэхүүн их хийх ба ялангуяа сүүлний үсийг дэлхий даяар хийлийн чавxдас хийхэд ашигладаг. Туурай нь ихээхэн бат бөх учраас маш цөөхөн тооны адуунд тах хэрэглэнэ.

Биеийн галбир

Монгол адуу нь арчилгаа шаарддаггүй, тэсвэртэй бөгөөд бартаат замд алхаа гишгээ найдвартай. Монголын ихэнх адуу сул чөлөөтэй бэлчээрлэх бөгөөд бүх адуугаа уналганд сургах ба нэгэнт сургасан адуу нь монгол хүний найдвартай унаа болдог.

Монгол эмээл нь модон хийц бүхий өндөр суудалтай учраас адууны явдалд үзүүлэх хүний нөлөө бараг байхгүй. Тиймээс ямар явдлаар явахаа үндсэндээ адуу өөрөө шийднэ гэсэн үг. Энэ нь нөгөө талаас адуучинд адууны нуруун дээрээс бусад ажлаа (жишээлбэл морь уургалах, мал туух, нум харвах гэх мэт) чөлөөтэй гүйцэтгэх боломжийг олгоно. Ихэнх тохиолдолд монгол адуу өөрсдөө жороолох учир явдалтай моринд ордог.

Уралдааны морьдыг хүүхдээр унуулан, нэг дор 35 километр хүртэлх зайг сунган давхиулна. Уралдааны морьдын бас нэг онцлог нь баяр наадмын өмнөх сунгаанд олон хоног бэлтгэгдэх учир хүүхэд нь унасан ч бусад уралдаж буй морьдыг даган барианд ортлоо давхих чадвартай байдаг.

Үржүүлгийн түүх

Адууг анх нийтийн тооллын өмнөх дөрөвдүгээр мянганд анх гэршүүлсэн хэмээн үздэг. Ингэхдээ өөр хоорондоо хамааралгүйгээр еврази тивийн өөр өөр бүсэд гэршүүлсэн байх ба европ болон дорнод азийн адууны үүлдрийн гарал нь өнөөг хүртэл мэдэгддэггүй бол монгол адуу нь тахиас гаралтай юм. Тиймээс монгол адууны гарал үүлдэр нь өнөөг хүртэл байдаг цорын ганц үүлдэр юм.

Манай эриний өмнөх 2000 жилийн өмнө буюу одоогоос 4000 жилийн тэртээгээс Төв Азийн нүүдэлчид адууг уналгад ашиглаж байсан нь баримтаар нотлогдсон. Судалгаагаар монгол морь нь дэлхий дээрх хамгийн олон генетикийн төрөл зүйлтэй болох нь тогтоогдсон ба түүний дараа тува морь ордог аж. Энэ үүднээс нь харвал монгол морь нь маш эртний угсаа гаралтай, түүний үүлдэрт хүний оруулсан нөлөө хамгийн бага адуу юм.

Мөн орчин үеийн судалгааны дүнгээс харахад өнөөдөр дэлхий дээр байх морины олон үүлдрүүдээс нэлээд нь монгол адуунаас гаралтай болох нь тогтоогджээ. Жишээлбэл 10-р зууны дундуур Викингчүүд Исландад суурьшин амьдарч эхлэхдээ өөрсдийн олзолсон олзны монгол адуугаа тус аралд тэнгис гатлан аваачиж байсан нь өнөөгийн исланд адууны өвөг болсон байна.

Монголын соёл дахь монгол морины нөлөө

Монгол морь нь монголчуудын амьдралд маш чухал нөлөөтэй, дан ялангуяа малчдын өдөр тутмын уналганы унаа болон хэрэглэгддэг. Түүнээс гадна хурдан морины уралдаан нь бөхийн дараа орох хоёр дахь чухал уламжлалт спорт юм. Мөн түүнчлэн монгол морины дэлэн дээрээс Монголчууд түүхэндээ олон удаа мандан бадарч явсан ба оргил үедээ буюу 13-р зуунд дэлхийн талыг эзлэхэд чухал нөлөө үзүүлсэн "зэвсэг" байсан юм. 20-р зуунд ч мөн Зөвлөлт Холбоот Улсын хийсэн аугаа их эх орны дайны жилүүдэд Монголчуудаас Оросуудад нийлүүлж байсан тусламжийн хамгийн чухал нь байсан юм. Тийм ч учраас Монголчууд «Морьгүй хүн, далавчгүй шувуутай адил» хэмээн хэлцдэг.

Монголчууд морины тухай олон олон үлгэр домог, бүтээл туурвисан байдаг. Үүний дотор "Эрт урьдын цагт Болдоггүй бор өвгөн байж гэнэ. Өвгөн долоон бор хонь, нисдэг бор морь бас нисдэггүй борь морьтой юм гэнэ" хэмээн эхлэх үлгэрээс эхлээд «Хоёр сайн морь», «Хөхөө Намжил»ын нисдэг хул морь гээд л цааш үргэлжилнэ. Морины дэл нь адууны сүлд хийморь, хүч чадлыг агуулдаг хэмээн үздэг учраас азарганы дэлийг огт хөнддөггүй.

Мөн үзэх

Цахим холбоос

Монгол Морь  Commons: Mongolian horse – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Tags:

Монгол Морь Гадаад төрхМонгол Морь Биеийн галбирМонгол Морь Үржүүлгийн түүхМонгол Морь Монголын соёл дахь монгол морины нөлөөМонгол Морь Мөн үзэхМонгол Морь Цахим холбоосМонгол Морь ЭшлэлМонгол МорьПржевальскийн адуу

🔥 Trending searches on Wiki Монгол:

Энерги хадгалагдах хууль4 сарын 24КазахстанВэб сайтДэлхийн гайхамшгуудМанж-гоТэмбүүТүүхэн эх сурвалжҮйлдлийн системНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньЭнергиХүйсийн баримжааЕсөн эрдэнэАвга болон нагацАюушридар хаанМинжиддоржийн ХанддоржМонгол морьХүйтэн дайнМонгол Улсын аймгуудНирун улсУлс орнуудын хүн амын тооДэлхийн нэгдүгээр дайнКальциТүүхПротонЧингис хааны дөрвөн хүлэг баатарГрафик дизайнЧулуун зэвсгийн үеМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтБайгал нуурМөнгөн тэмдэгтийн жагсаалтБоржигинСарЧингис хааны дөрвөн нохойБавуугийн ЛхагвасүрэнЧингис хааны морьт хөшөөМонгол Улсын сумдДархан (хот)Чингис хаанЖоульМэдрэлийн системХөх Түрэгийн хаант улсТемпературТэмбүү/1Хоёр нутагтанХүннү улсЕгипетийн пирамидуудХөвчтөнАлтайн нурууГанЭсЦэрэг Онолтын Улиастайн бослогоЭкологиГомосексЧойжилын ЧимидТататунгаПалеолит2012 оны Улсын Их Хурлын сонгуульДархлаа судлалДолгорсүрэнгийн ДагвадоржТоргуудБогд хаанИмпрессионизмХарилцааКүнзийн сургаалСэлэнгэ мөрөнХойд АмерикМонгол Улсын Засгийн ГазарМонгол Улсын төрийн далбааВладимир Ильич ЛенинЦахилгаан гүйдэлМонгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалСоциализмКонденсаторСэргэн мандалтын үеДундговь аймагПрокси серверДээл🡆 More