В-эсүүд нь шингэний дархлааны (үүний нөгөө талд эсийн дархлааны хариу урвалыг Т-Эс хариуцдаг) хариу урвалд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.
В- эсийн үндсэн үйл ажиллагаа бол эсрэг төрөгчид хариу болгон эсрэг биеийг үүсгэх юм. Энэ үүргийг эсрэг төрөгч гаргагч эсүүд биелүүлж, үр дүнд нь эсрэг төрөгчийн харилцан үйлчлэлээр идэвхжсэний дараа санагч В-эс болж хөгждөг. В- эсүүд олдмол дархлааны тогтолцооны нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. "В" гэдэг энэ тодотгол нь, В- эс боловсордог шувууны Фабрициусын уутнаас гаралтай юм. Сүүгээр бойжигчдын хувьд өсвөр В-эс ясны чөмгөнд хэлбэрждэг тул Backronym гэж нэрлэгддэг байжээ.
Өсвөр В- эсүүд нь ихэнх сүүгээр бойжигчдын ясны чөмгөнд үүсдэг. Харин туулайн В-эс аппендикс саккулус ротундус хэмээх эрхтэнд хөгждөг. Өсвөр шатандаа байгаа ясны чөмөгний эсүүд IgМ ээр баяжсаны дараа дэлүү рүү шилжих ба тэдгээрийг шилжилтийн В-эсүүд гэдэг. Энэ эсүүдийн зарим нь бие гүйцсэн В лимфоцит болж ялгаран хөгждөг.
В- эс нь хэд хэдэн шатыг дамжин хөгжих бөгөөд шат бүрт эсрэг биеийг хариуцсан локусууд дээр агуулагдах геномд өөрчлөлт орж байдаг. Аливаа эсрэгбие хоёр ижил хүнд гинж, хоёр ижил хөнгөн гинжээс тогтох ба эдгээрийн генүүд нь V (хувьсамхай) хэсэг, C (тогтмол) хэсгийг бүрдүүлдэг. Хүнд гинжний V хэсэг нь V, D, J гэсэн гурван дэд хэсэгтэй байдаг. Эдгээр V, D, J дэд хэсгүүд нь VDJ рекомбинаци хэмээх үйл явцын дүнд санамсаргүйгээр хоршиж В- эс тус бүр давтагдашгүй нэг хувь иммуноглобулины домайныг үүсгэдэг. Хөнгөн гинжний V хэсэгт үүнтэй төстэй хоршилт явагдах ба ялгаа нь гэвэл үүнд V, J гэсэн хоёрхон дэд хэсэг оролцдог. В-эсийн хөгжлийн өөр өөр шатанд иммуноглобулин хэлбэржих үйл явцыг доор тодорхойлов.
Үе шат | Хүнд гинж | Хөнгөн гинж | Ig | IL-7 Хүлээн авуур? | CD19? |
Эхлэл B эс | Эхлэл уртаараа | Эхлэл уртаараа | - | Тийм | Үгүй |
Эрт Pro-В эс | D-J хоршил явагдана | Эхлэл уртаараа | - | Тийм | Үгүй |
Төгс Pro-В эс | V-DJ Хоршил явагдана | Эхлэл уртаараа | - | Тийм | Тийм |
Том Pre-В эс | VDJ бүрэн хоршсон | Эхлэл уртаараа | IgM Цитоплазмд | Тийм | Тийм |
Жижиг Pre-В эс | VDJ бүрэн хоршсон | V-J хоршил явагдана | IgM Цитоплазмд | Тийм | Тийм |
Өсвөр В-эс | VDJ бүрэн хоршсон | VJ бүрэн хоршсон | IgM гадаргууд | Үгүй | Тийм |
Боловсорсон В-эс | VDJ бүрэн хоршсон | VJ бүрэн хоршсон | IgM ба IgD гадаргууд | Үгүй | Тийм |
В эс боловсрох явцдаа аль нэг шатанд нь доголдол гарвал уг эс апоптозийн замаар үхэх ба энэ тохиолдлыг клони сөнөх гэж нэрлэдэг. В эс ясны чөмөгт тасралтгүй үүсч байдаг. Эсийн гадаргуу дээрх В эсийн хүлээн авуурууд биед орж ирээд байгаа тодорхой эсрэгтөрөгчтэй тохиолдоход тэр В эс олширч, анх эсийн гадаргуу дээр байсантай адил холбогдох хэсэг бүхий тэдгээрийн хүлээн авууруудыг чөлөөт хэлбэрээр гадагшлуулдаг. Ингэж идэвхжсэний дараа тухайн эс үржээд, түрүүчийнхтэй адил эсрэг төрөгчийг танигч В санагч эсүүд хэлбэрждэг. Энэ хадгалагдсан мэдээлэл нь, тэр эсрэг төрөгч ирээдүйд биед дайралт хийхэд түүнээс илүү хүчтэй, илүү үр дүнтэй хамгаалах олдмол дархлааны тогтолцоог бүрдүүлдэг.
В эсийн мембраны хүлээн авуурууд түүний амьдралын туршид өөрчлөгдөн хувьсаж байдаг. TACI, BCMA , BAFF-R–ууд нь өсвөр ба боловсорсон В эсүүдэд аль алинд байдаг. Энэ гурван хүлээн авуур бүгд Belimumab–ээр дарангуйлагддаг. Эхний болон эсцийнхээс бусад В эсийн хөгжлийн бүх шатанд CD20 хүлээн авуур байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь эрт Pro-В эсээс санагч эс хүртэлх хөгжлийн шатыг багтаадаг, харин эхлэл B эс буюу плазмын эс багтдаггүй.
Залуу лимфоцитууд, Т эсүүд, өсвөр В эсүүд нь ясны чөмөгнөөс гарахын өмнө өөрийн эд эсэд үйлчилгээтэй эсэхээ дархлааны тогтолцоонд хянуулдаг. Ясны чөмгөнд (тунгалагийн төв эрхтэн) үндсэн тэвчил бүрэлддэг. Өсвөр В эсүүдээс өөрийн эсрэг төрөгчид хүчтэй холбогддог хүлээр авууртай В эс байвал цаашид боловсордоггүй. Хэрэв В эс өөрийн эд эсэд өндөр идэвхтэй бол дараах гурван зам байдаг.
Хүний бие сая сая В эсийг өдөр тутам бий болгож байх ба энэ олон эс нь цус болон тунгалагийн тогтолцоогоор эргэлдэн дархлааны тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Бүрэн идэвхжих хүртлээ эсрэг бие үүсгэдэггүй. Онцлог хүлээн авуур уураг В эс бүрийн гадаргууд байх ба энэ хүлээн авуур (B cell receptor (BCR)) нь тухайн нэг эсрэг төрөгчтэй холбогдоно. Энэ В эсийн хүлээн авуур бол мембрантай холбогдсон иммуноглобулин бөгөөд энэ нь бусад төрлийн лимфоцитээс В эсийг ялгах ялгаа болж өгдөг. Энэ хүлээн авуур уураг нь эзэн эсээ идэвхжихэд оролцдог. В эс эхний удаад түүний төрөл төстэй эсрэг төрөгчтэй тохиолдоход Т туслагч эсээс нэмэлт дохио хүлээн авдаг. Үүний улмаас В эсийн Плазмын болон Санагч В эс гэсэн хоёрын аль нэг болж ялгаран хөгждөг. Эдгээр эсийн аль нэг нь болж хөгжилгүй завсрын ялгаран хөгжих шатанд орж, хөгжлийн эхний шатны төвийн үйлчлэлээр В эсүүд иммуноглобулины генийхээ хувьсамхай хэсэгт их хэмжээний өөрчлөлтөд орж магадгүй өөр ангийн эсэд шилждэг. В эсийн бусад үйл ажиллагаанд эсрэг төрөгч таних, цитокин үүсгэх, тунгалагийн эд зохион байгуулах зэрэг ордог.
В эсүүд клони хэлбэрээр байдаг. Тухайн эсрэгбие түүний ялгаран хөгжсөн төрөл бүтээгдэхүүн нь аль нэгэн өгөгдсөн эсрэг төрөгчийн эсрэг өвөрмөц биологийн макромолекулаас тогтсон гадаргуугийн ижил бүтцүүдтэй (epitope) таньж холбогдож чаддаг, иймээс бүх В эс тухайн нэг эсээс хөгждөг. Клони үүсгэлт нь дархлааны санамж бүрэлдүүлэхэд оролцох чухал үйл нөлөөтэй байдаг. Өөр өөр эсрэгтөрөгчийг таних чадвартай 109 гаран клони байдаг учир иммуны хариу урвалын үйлчлэх хүрээ хангалттай олон төрөл байдаг. Ганцхан В эс ба өвөрмөц чанараараа ижил эсийн нэг клони нь түүний өвөрмөц эсрэг төрөгч орж ирэхэд олон ижил В эсийг үүсгэн хуваагддаг. Плазмын эсэд ялгаран хөгжсөн В эсийн ихэнх нь анх олшрохыг өдөөсөн эпитоптой ижил эсрэгбиеийг цусанд ялгаруулдаг. Харин цөөн хэсэг нь зөвхөн ижил эпитопийг таньж чадах санагч эс болж үлддэг. Ингэхдээ халдварын мөчлөг бүрт үлдэц санагч эсийн тоо өсдөг. Энэ өсөлт хүчтэй холбогдох чадвартай тухайн нэг эсрэгтөрөгчтэй холбогддог амьд үлдсэн В эсээс хамаарсан боловсорсон эс үүсэх эрчмээр тодорхойлогдоно. Энэ олшролын үр дүнд хоёрдогч дархлааны хариу урвал гэгдэх дархлааны хариу урвалын өвөрмөц чанар сайжирдаг. Анх удаагаа эсрэг төрөгчтэй тулгарч байгаа В эсүүдийг гэнэ В эсүүд гэнэ.
В эсийн Т эсээс ялгагдах ялгаа нь өөрийн эсрэг төрөгчийг хэрхэн яаж танихад оршдог. В эс түүний уугуул хэлбэрт өөрийн эсрэгтөрөгчийг таньдаг. Тэд цус болон тунгалагт уусмал байдалтай эсрэг төрөгчийг В эсийн хүлээн авуурууд буюу мембранд холбогдсон иммуноглобулинуудаараа таньдаг. Харин Т эс өөрийн эсрэг төрөгчөө бэлтгэгдсэн байдлаар нь таньдаг. Эсрэг төрөгч таниулагч эсийн МНС молекулууд Т эсийн хүлээн авууруудад танигдаж нэгэн пептидийн хэсэг үүсгэснийг Т эс таньдаг. лллллллллл
В эс антигенийг таних нь В эс идэвхжихэд (плазмын эсүүдэд эцсийн байдлаар хувирах, клонийн байдалтай олшрох) шаардлагатай нэг хүчин зүйл ба үүнээс өөр замаар бас идэвхждэг. Ямар нэгэн эсрэг биетэй тулгараагүй гэнэн В эс Т эсээс хамааралтай ба хамааралгүй замаар идэвхждэг.
Эхлээд өвчин үүсгэгч макрофаг, сэртэнт эс зэрэг эсрэгтөрөгч илчлэгч эсүүдээр залгигдаж, улмаар энэ үүсгэгчийн уургууд нь богино хэмжээний пептидүүд болон задраад МНС II ангийн уургуудтай холбогддог. Энэ бүрдлүүд нь эсийн мембраны гадаргуу дээр гарч ирдэг. Ингээд макрофаг идэвхжээд өвөрмөц олон дохиог илчлэгдсэн пептидийг таних Т эсрүү хүргэдэг. Улмаар Т эс аутокринүүдийг үсэхийг өдөөснөөр санагч болон үйлчлэгч Т эсийн ялгаран хөгжил, олшрол явагдана. Т туслагч эсүүд иммунологийн синапс хэмээх үзэгдлийн нөлөөгөөр өвөрмөц В эсүүдийг идэвхжүүлдэг. Идэвхжсэн В эсүүд нь улмаар өвчин үүсгэгчийг дарангуйлах үйлчлэлтэй эсрэгбиеийг өвчин үүсгэгчийг эзэн амьтнаас хавсаргын тогтолцоо, фагоцитууд цэвэрлэх хүртэл хугацаанд нийлэгжүүлнэ. Ихэнх эсрэгтөрөгч Т эсээс хамааралтай байдаг, эсрэгбие хамгийн ихээр үүсэхэд Т эсийн туслалцаа үлэмж хэрэгцээтэй байдаг. Т эсээс хамааралтай эсрэг төрөгчийн хамтаар, тэр эсрэгтөрөгчийн эхний дохио В эсийн хүлээн авууруудад холбогдож, хоёр дахь дохио давхар өдөөгдсөн Т эсээс ирдэг. Т эсээс хамааралт эсрэг биеүүд Th2 гэдэг тусгай төрлийн Т эсэд В эс дээр МНС II ангийн уургуудаар илчлэгддэг. В эс эсрэгбиеийг Анхдагч Th эсэд илчлэхэд, Т эс В эсийг идэвхжүүлэгч цитокинүүдийг гадагшлуулдаг. Энэ цитокинүүд В эсийг олширч, плазмын эсүүд болж ялгаран хөгжихөд голлох үүрэгтэй. IgG, IgA, IgE –руу изотип шилжих ба санагч эсийн үе шилжих нь Т эсээс хамааралтай эсрэг төрөгчийн хариу урвалын үед тохиолддог. Энэхүү изотип шилжихийг анги шилжих рекомбинаци гэдэг. Энэ шилжилт нэг удаа тохиолдсон бол тухайн В эс өмнөх изотип болох IgM, IgD-ээ цаашдаа удаан нийлэгжүүлэхгүй.
Олон эсрэг төрөгч Т эсээс үл хамааралтай байдаг. Эдгээр эсрэгтөрөгч В эсийг идэвхжүүлэх хоёр дахийг хоёуланг нь хүргэдэг. Сэрээ булчирхайг нь авсан хулгана Т эсээс хамааралгүй эсрэгтөрөгчид хариу үйлдэл үзүүлж чаддаг. Олон нян давхардсан карбогидратын эпитоптой байдаг нь В эсэд байх эсрэгтөрөгчийг хүлээн авах авуурууд IgM тэй хэрж холбогдсоноор В эсийг өдөөдөг. Т эсийн оролцоо байхгүй үед IgM ийн нийлэгжлээр хариу урвал үзүүлдэг. Хавсарсан Вакцинууд нь эдгээр гадны молекулуудын эсрэг хүчтэй дархлааны хариу урвалыг бий болгодог. Хоёр төрлийн Т эсээс хамааралгүй идэвхжил байдаг. Эхнийх нь эсээс хамааралт, удаах хэлбэр нь Т эсээс хамааралгүй идэвхжил юм.
Nature Immunology сэтгүүлийн 2006 оны аравдугаар сарын дугаарт загас, хоёр нутагтантай төстэй эртний сээр нуруутны В эсийн талаар төрөлхийн дархлааны тогтолцоотой хамтарсан үйл ажиллагаа бүхий фагоцитозын боломжийн талаар нийтэлжээ. Энэ өгүүллийн зохиогчид эртний фагоцитоз явуулагч В эсүүд макрофаг болон лимфоцитын завсрын үүргийг гүйцэтгэдэг гэдэг таамаглал дэвшүүлжээ. Хүний B эсүүд нь эсрэг биеүүдтэй холбогдсон өвчин үүсгэгчийг эндоцитозийн замаар залгиурддаг боловч В эсээр илчлэгдсэн МНС II анги Th2 боломжит туслалцааг авах замаар энэ үйлдэл явагдаж В эсийн олшролтыг өдөөдөг. Энэ бол МНС II –ийн илчлэлтийн хүчээр явагдах ба өвчин үүсгэгчийн ажиллагааг бууруулахад тийм ч чухал арга биш.
B эс гэдгийн B нь Bursa of Fabricius гэдгээс гаралтай, энэ нь шувууны эрхтэн ба тэр эрхтэнд B эсүүд боловсордог. Ихэнх хөхтөн амьтны чөмөгт гүйцэд боловсроогүй B эсүүдийг тодорхойлсон, B эс гэдэг үгийг үргэлжлүүлэн ашигласан хэдий ч цусны бусад эс нь чөмөг дэх ялгаран хөгжөөгүй үүсэл эсүүдээс бий болсон байдаг. Bone (яс) ба Bursa (уут) гэдэг хоёр үг нь хоёулаа B үсгээр эхэлдэг.
Үе мөчний артрит, чонон хөрвөс зэрэг олон аутоиммуны өвчин нь B эсийн нийлэгжүүлсэн эсрэг биеийн оролцоотойгоор үүсдэг.
This article uses material from the Wikipedia Монгол article В эс, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.