Монгол Улсын Төрийн Далбаа: монгол улс

Монгол Улсын төрийн далбаа нь Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль хүчин төгөлдөр болсон цагаас буюу 1992 оны 2 сарын 12-ноос хэрэглэгдэж эхэлсэн.

Үндсэн хуулийн 12-р зүйлийн 4 дэх хэсэгт: "Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна." гэж заажээ.

Монгол Улсын Төрийн далбаа

Монгол Улсын Төрийн Далбаа: Өнгө, хэмжээ, Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд, Монгол Улсын Төрийн Далбааны түүх

Далбааг таних тэмдэг: Төрийн далбаа хуурай газар ба тэнгисийн?
Талуудын харьцаа: 1:2
Албан ёсоор хэрэглэсэн: 1992 оны нэгдүгээр сарын 13
Монгол Улсын Төрийн Далбаа: Өнгө, хэмжээ, Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд, Монгол Улсын Төрийн Далбааны түүх
Монгол Улсын төрийн далбаа (1992-2011), 1:2

Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.  Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ” хэмээн заажээ.

Төрийн далбаан дээр дүрсэлсэн Соёмбо тэмдэг нь Анхдугаар богд Занабазар 1686 онд бүтээсэн 90 гаруй Соёмбо үсгийн бүх шинжийг агуулсан толгой үсэг юм. Түүний бэлгэдэл нь Монгол Улс эгнэгт мандан бадарч, Монголын ард түмэн эв найрамдалтай, шударга ёсыг сахин, гадаад, дотоодын дайснаг дарж, өнөр өтгөн болж, цэцэглэн хөгжих гүн утгыг агуулдаг байна.  

Монгол улсын төрийн далбааны өдрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан. 2009 оноос жил бүрийн 7 дугаар сарын 10-нд тэмдэглэж буй бөгөөд энэ өдөр алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулдаг болжээ. Харин 2010 оноос тухайн үеийн Монгол улсын Төрийн ёслолын албаны дарга А.Батсайханы гаргасан санаачилгаар уг өдөр 1991 оноос хойш хийгээгүй байсан Монгол Улсын Цэргийн ёслолын жагсаалыг сэргээж, төрийн далбаагаа нийслэлийн төв талбай буюу Д.Сүхбаатарын талбайд мандуулж хүндэтгэл үзүүлж цэргийн ёслолын жагсаал үйлддэг болсон түүхтэй.

Өнгө, хэмжээ

Монгол Улсын Төрийн ёслолын албанаас 2010 онд санаачилсаны дагуу Стандарт хэмжил зүйн газар 2012 оны 2 дугаар сарын 22-ноос MNS 6262:2011 стандарт (Монгол Улсын Төрийн далбаа. Ерөнхий шаардлага) (Mongolian State Flag. General requirements)- баталж мөрдөж эхэлсэн байна.

Систем Улаан Хөх Шар
RGB 218-32-49 0-102-178 255-211-0
CMYK 10-100-90-0 100-60-0-0 0-15-100-0

Стандартын 2.1-д заасан зориулалтаар төрийн далбааг үйлдэх, дүрслэх (оёх, зурах, сийлэх, хэвлэх,хатгах, наах, цоолборлох, барлах)-д иргэд, аж ахуйн нэгж, байгууллага энэхүү стандартыг заавал дагаж мөрдөнө гэжээ.

Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд

Монгол Улсын Төрийн далбааг

• Монгол Улсын Төрийн ордон

• Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө

• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын байр

• Монгол Улсаас гадаад орон, олон улсын байгууллагад суугаа дипломат болон худалдааны бүрэн эрхэт төлөөлөгч, консулын байранд байнга мандуулна.

Монгол Улсын Төрийн далбааг

• Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүхийн хуралдааны танхим

• Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Үндсэн хуулийн цэцийн албан тасалгаа

• Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, бүх шатны засаг даргын албан тасалгаа

• Монгол Улсаас гадаад улс, олон улсын байгууллагад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн болон худалдааны бүрэн эрхт төлөөлөгч, консулын албан тасалгаа

• Хилийн төлөөлөгч, хилийн анги, салбарын даргын албан тасалгаанд байнга байршуулна.

Монгол Улсын Төрийн Далбааны түүх

Монгол Улс одоогийн Төрийн далбааг 1992 оноос хэрэглэж эхэлсэн бөгөөд өмнө нь 1911, 1924, 1940, 1945, 1960 онд Төрийн далбаагаа шинэчилж байсан түүхтэй.

Монгол Улсын Төрийн Далбаа: Өнгө, хэмжээ, Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд, Монгол Улсын Төрийн Далбааны түүх 
Хүннүгийн алтан нар сартай сүлд, Тахилын хотгор
Монголын анхны төрт Хүннү гүрний туг далбааны талаар нарийвчлалтай баттай нотолгоо олдоогүй ч, одоогоор олдоод байгаа шинжлэх ухааны нотолгооноос үзэхэд хүннүчүүдийн сүлд нь наран, саран байсан ажээ. Мөн Кидан Улсын үеийн туг нь ланзан хэлбэрт дүрс болоод мөн наран, саран байсан гэх ба Хятадын болон Солонгосын зарим сударт "Ляо нүүдэлчдийн хийсэх өнгө нь сар, нар болно" хэмээсэн байдаг байна.

Чингис хаан 1206 онд Их Монголын тулгар төрийг байгуулж хүннүгийн үеэс уламжлагдан ирсэн есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их Цагаан тугийг босгон тахиснаас эхлэн манай өвөг дээдэс өнөөг хүртэл онгол.он шүтэн дээдэлж ирсэн билээ. Мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө бат бэх барьж байхыг бэлгэджээ. Энэ Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл Монголчуудын дунд төрийн далбаа нь хэвээр байсан аж. Монголчууд Чин улсын эрхшээлд орон ортол энэхүү далбаа нь Зүүнгар Улс болоод бусад Монголчуудын далбаа болон намирсан байдаг. Мөн Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүн болох Монголын төрт улсуудын далбааг олонтоо тайлбарласан байдаг. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн наран, саран нь одоог хүртэл Монгол төрийн далбааны соёмбод байдаг билээ.

Монгол Улсын Төрийн Далбаа: Өнгө, хэмжээ, Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд, Монгол Улсын Төрийн Далбааны түүх 
Богд хаант Монгол улсын далбаа 1911

1911 онд сэргээн тунхагласан Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ: “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхийг илэрхийлвэл зохимой” хэмээн шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгч байв.

Ийнхүү энэ үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав нэгийн харьцаатай (Төрийн ордонд юм уу албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105 x 280 см, дэвсгэр нь 70 x 210 см, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50 x 60 см, дэвсгэр нь 30 x 30 см хэмжээтэй байхаар заажээ) хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, “Э”, “БАМ” үсгийг тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил цагаан сарын Шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.

Монгол Улсын Төрийн Далбаа: Өнгө, хэмжээ, Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд, Монгол Улсын Төрийн Далбааны түүх 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1924-1940 он

1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ: “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.

Монгол Улсын Төрийн Далбаа: Өнгө, хэмжээ, Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газрууд, Монгол Улсын Төрийн Далбааны түүх 
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1940-1945 он

1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна.

1960 оны далбаа

Одоогоос 60 гаруй жилийн өмнө буюу 1960 оны Үндсэн хуулийн 91 дүгээр зүйлд улсын далбааны тухай заахдаа, “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээсэн байдаг.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбаа 1945-1992 он

Түүхэн далбаанууд


Жич: АНУ 6-р сарын 14, ОХУ 8-р сарын 22, Итали 1-р сарын 7, Аргентин 6-р сарын 20-нд Төрийн далбааны өдрөө бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол Европийн холбоо 5-р сарын 9-ний өдөр далбааныхаа өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг ажээ.

Эшлэл

Tags:

Монгол Улсын Төрийн Далбаа Өнгө, хэмжээМонгол Улсын Төрийн Далбаа Монгол улсын Төрийн далбааг байнга мандуулах болон байршуулах газруудМонгол Улсын Төрийн Далбаа ны түүхМонгол Улсын Төрийн Далбаа 1960 оны далбааМонгол Улсын Төрийн Далбаа Түүхэн далбаануудМонгол Улсын Төрийн Далбаа ЭшлэлМонгол Улсын Төрийн Далбаа2 сарын 12Монгол УлсТөрийн далбаа

🔥 Trending searches on Wiki Монгол:

Сур харвааОюутолгойЧингис хааны дөрвөн хүлэг баатарАвга болон нагацШинэ засгийн бодлогоТанин мэдэхүйн онолСамандын ЖавхланӨэлүнТахьФинландЖан Жак РуссоМонгол Улсын аймгуудВикипедиаГаутама БуддаАргын тоололЧин улсБогд хааны Засгийн газарДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Засгийн газрын төсөвДорно дахинМансууруулах бодисАгаарын чийгшилХүчилЧингис хааны морьт хөшөөСоёмбо тэмдэгХятадын түүхШударга ёсТуйлын туулайЗэлмэТод бичигГэрэлҮнэт зүйлОрхон-Руни бичигИх БританиХоргоАмарсанааАж үйлдвэрХүйтэн дайнМонгол Улсын ЕрөнхийлөгчАмбагай ханИммануэл КантНохойЭрдэнэт үйлдвэрСарГандантэгчэнлин хийдХүний Эрхийн Түгээмэл ТунхаглалЧулуун зэвсгийн үеОдхүүгийн ДөлгөөнШонхорКельвин1945 оны чөлөөлөх дайнДолгорсүрэнгийн ДагвадоржЭссеХагас дамжуулагчСайн ноён хан аймагЭдийн засагАрсланУлс төрГол мөрөнБурхан Халдун уулЯтгаУргамлын үндэсНээлттэй ба чөлөөт эхийн програм хангамжЧингис хааны дөрвөн нохойМанжуудМодМонгол Алтайн нурууДэлхийХар балгасИнч (нэгж)Монгол Улсын Ерөнхий СайдРенчиний ЧойномЭрдэнэс Тавантолгой ХКГорхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарМонгол ба Нэгдсэн Үндэстний БайгууллагаТитаникКатализаторДолоо хоногҮүл🡆 More