Rokit Bay: Монголын реппер, Жүжигчин

Rokit Bay хэмээх тайзны нэрээр алдаршсан Одонгийн Баярсайхан (1984 оны 5 сарын 10-нд Улаанбаатарт төрсөн) нь Монголын хип хоп урсгалын дуучин, уран бүтээлч юм.

Rokit Bay
Rokit Bay: Намтар, Нэрийн утга, Бүтээл
Ерөнхий мэдээлэл
Тайзны нэрRokit Bay
Жинхэнэ нэрБаярсайхан
Төрсөн өдөр1984-5-10 (нас 39 )
Төрсөн газарУлаанбаатар
Яс үндэсМонгол УлсМонгол Улс Монгол Улс
Ажил үйлДуучин
УрсгалHip hop

Намтар

Тэрбээр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд дөрөвдүгээр хороололын унаган хүү. Аав нь дөрвөн настай байхад өөд болж, ээж эмээ хоёртойгоо үлдсэн. Эмээ нь ганц хүүтэй байсан нь түүний аав байсан юм. Аав нь өнгөрсний дараа эмээгийн ганц хүү болж маш дотно өссөн. Тэрбээр Америкаас ирээд анхны уран бүтээлээ эмээдээ сонсгоход эмээ нь 80 гарсан хэрнээ хөгжмийн хэмнэлд толгойгоо дохичихсон сууж байсан гэдэг.

Баярсайхан “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийг төгссөн. Тэрбээр англи хэлний хичээлдээ маш дуртай байсан учраас бие дааж сураад, ангийнхнаасаа нэг түвшин илүү байсан. Мөн зургийн хичээл, биеийн тамирын хичээлдээ сонирхолтой сурагч байв.

Тэрбээр анх 2007 оны үед "Асуулт" форумд “Nevalast” гэж нэрээрээ алдаршсан бөгөөд тухайн үед түүний гол өрсөлдөгч нь “Realeyezzz” байсан юм. Тэр хоёр ихэвчлэн англи хэлээр дисслэдэг байсан.

Rokit Bay Америкт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр сурч, хажуугаар нь дуу хөгжмөө бичдэг байсан. Тэр тэнд таван жил амьдарсан. Гэр бүлийн хувьд 2024 оны байдлаар эхнэр охин хүүтэйгээ амьдарч байна.

Нэрийн утга

Rokit Bay гэдэг нэр бол гурван өөр утгатай үгийг нэг үгэнд багтаасан юм. Хамгийн гол утга нь Rock it Bay буюу доргиогоод өг Bay гэсэн утгатай. Түүнийг Америкт байхад нэрийн эхний үеэр нь Bay гэж дууддаг байсан. Дараачийн нэг утга нь Rocket Bay буюу Пуужин Баяраа. Пуужин гэсний учир нь эрсдэлтэй боловч амжилттай хөөрвөл хэний ч хүрээгүй газар очно гэсэн утгатай. Харин сүүлийн утга нь Raw kit Bay буюу оригнал дуугаралттай гэсэн үг.

Бүтээл

Тэрээр бүх дууныхаа үг аяыг өөрөө зохиож, миксингээ хийж, CD-ний cover дизайн, клипнийхээ эвлүүлгийг шаарлагатай бол хийдэг.

Студийн цомог

    Пуужин Баяраа, 2011 ' ''
  1. Аялал (Intro) '
  2. Хоосон зай '
  3. Нэг өдрийн хаан '
  4. Хөрөө '
  5. Микрофоны ард (Gee ба Тулгат) '
  6. Бид 2 '
  7. Бүгдээрээ (Skit) '
  8. Ээ дээ энэ эрчүүд үү '
  9. Хар хэл ам '
  10. Бусдын чадаагүйг чи чад '
  11. Дуу муутай хүн '
  12. Guy 666 '
  13. Аваад яв '
  14. Инээдтэй хүмүүс '
    Эвдэрхий хүмүүс, 2013 ' ''
  1. Эвдэрхий хүн '
  2. Сахилга сул '
  3. Big Fish '
  4. Хамааралтай байсан бол '
  5. 40 Reppers ft Оргил '
  6. Аз хамаагүй '
  7. Бэртэгчин '
  8. Чөтгөрийн PR '
  9. Харанхуй Ертөнцөөс '
  10. Түргэн Уур '
    Хариуцлага, 2016 ' ''
  1. Хэний хүүхэд вэ '
  2. Тасархай залуу '
  3. Диваажингийн нулимс ft UFO, Оргил '
  4. Ганцаардсан улс төрч '
  5. Эвшээсэн дагина '
  6. Аюултай бүс ft Anu, Mende '
  7. Бороо '
  8. Бор арьст Гаамп '
  9. 3.2.1 '
    ODYSSEY, 2024 coming soon!
  1. Жингүйдсэн пуужин' ''
  2. Аадар

Кино

Түүний дэлгэцийн анхны уран бүтээл бол Холливүүдийн өлгий нутаг болох Лос Анжелес хотод 2009 онд бүтээгдсэн “Маргаашгүй” уран сайхны кино юм. 17 настай хүүхдийн энгийн амьдралд гарч буй гэнэтийн өөрчлөлт түүнд хэрхэн нөлөөлж буйг харуулсан тус кинонд гол дүрийг бүтээжээ.

  • Маргаашгүй (2009)
  • Big fish (2012)
  • Алтан ус (2014)
  • Эцсийн зогсоол Э цэг (2014)
  • Оннц дүмд 1 2 3 4 (2017)

Видео тоглоом

  • Fragile (2020) '
  • Carnival Hunt (2024) '

Tags:

Rokit Bay НамтарRokit Bay Нэрийн утгаRokit Bay БүтээлRokit Bay

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХалимДөрвөн Ойрадын холбооАрхангай аймагДува сохорШударга ёсХимийн тайлбарСолонгоАмиа егүүтгэхАгаарын даралтМейозМонголын сонгуульЦусны сийвэнШохойн чулууБондМонгол улс ОлимподИсламХимийн урвалБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоЭсэн тайшШавжАварга хулсны баавгайРашаанМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үедӨмнөговь аймагСүрьеэЭмиль ДюркгеймЦайрПэлжидийн ГэндэнДэлхийн нэгдүгээр дайнГэрэгэХатуу дискЦагаан хэрэмӨгэдэй хаанДундговь аймагБөөрЭдип хаанДарьганга4 сарын 23Эрдэнэ Зуу хийдНаадамХорт хавдарЦөлжилтИсландХэнтий аймагУураг (молекул)Карл МарксМандухай сэцэн хатанЦагийн бүсБолгарХөрсний бохирдолКазахстанХөнгөн атлетикМонголын Ардчилсан ХолбооДалайн урсгалУхнаагийн ХүрэлсүхХар нуур (Завхан)Дэлхийн хоёрдугаар дайнАмерикНойр булчирхайДөрвөлжин бичигГэрэлБархасбадьХристофер КолумбЗарим амьтны насны нэрсGoogleЦахилгаан цэнэгЖоульСолийн ДанзанДавсны хүчилЦэндийн ДамдинсүрэнМонгол Улсын төрийн дуулалНуклейн хүчилМодун шаньюйУргамлын тэжээлНьютон (нэгж)ГэрЖавзандамба хутагт🡆 More