Латин хэл (Латинаар lingua latīna) нь итали хэлнүүдийн нэг гэж тооцогддог.
Лаций болон Эртний Ромд эртний грек хэлний нэгэн адил хэрэглэж ирсэн хэл. Ромын байлдан дагуулалтаар латин хэл Газар дундын тэнгис, Европын ихэнх хэсэгт тархжээ. Каталан, франц, итали, португал, румын, испани зэрэг Роман овгийн хэлнүүд бүгд латин хэлнээс гаралтай бөгөөд өөр олон хэл, ялангуяа Европын хэлнүүд шинжлэх ухаан хөгжих явцад үгийн сангаа латин хэлнээс их баяжуулсан ажээ. XVII зууныг хүртэл латин хэл төв ба баруун Европын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний олон улсын хэлний үүрэг гүйцэтгэж байгаад аажмаар ярианы амьд хэлнүүдэд шахагджээ. Латин хэл нь өнөөдөр Ватиканд хэрэглэгдэж байгаа бөгөөд Ромын Ромын Католик шашны сүмийн албан ёсны хэл бөгөөд ёслол мөргөлийн үеэр хэрэглэдэг байна.
Латин хэл | |
---|---|
Өөрийн нэр | Lingua latina |
Тархалт | Эрт дээр үед Ромын эзэнт гүрэн г.м Европын өмнөд, өрнөд хэсэгт тархаж байлаа. 6-9-р зууны үеэс тус хэл нь Роман төрлийн хэлнүүд болж хувирсан. Орчин цагт Латин хэлийг мөхсөн хэл гэж үздэг. |
Хэлний ангилал | Энэтхэг-Европ
|
Бичиг үсэг | Латин үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Орчин цагт Ватикан |
Тохируулагч байгууллага | Эрт цагт Ромын зөв бичиг, уран уншлагын сургуулиуд. Одоо цагт "Латин хэлний сан" (латинаар "Opus Fundatum Latinitas"). |
Томьёолбор | |
ISO 639-1 | la |
ISO 639-2 | lat |
ISO 639-3 | lat |
Латин хэлт Ромын эзэнт гүрний хамгийн аугаа тэлэлт (Христийн тооллын 117 он) | |
Латин хэлнээс уламжлан залгасан өнөөгийн Роман төрлийн хэл тархсан газрын зураг |
Сонгодог латин хэл нь Цицерон (МЭӨ 106-43), Цезарь (МЭӨ 100-44) нарын зохиолуудад синтаксис, Вергилий (МЭӨ 70-19), Горац (МЭӨ 65-8) ба Овид (МЭӨ 43 - МЭ 18) нарын яруу найргийн зохиолуудад хамгийн тод илэрхийлэлтэй гардгийг хэлдэг байна.
Дундад зууны эсвэл Христийн шашинтай латин бол юуны түрүүнд шашны уншлагын текстүүд - дуулал, дуулах, залбирал хийхэд ашигладаг юм. 4-р зууны төгсгөлд Стридоны Иероним Библийг бүхэлд нь латин хэл рүү хөрвүүлсэн. Вулгата гэж нэрлэгддэг энэхүү орчуулга нь 16-р зуунд Трентийн Католик сүмд эх хувьтай дүйцүүлэн хүлээн зөвшөөрөгдсөн байв. Түүнээс хойш латин хэлийг эртний еврей, эртний грек хэлтэй хамт Библийн ариун хэлний нэг гэж үздэг болсон.
This article uses material from the Wikipedia Монгол article Латин хэл, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.