Дундад Иргэн Улс

Дундад Иргэн Улс (товчоор ДИУ; Хятад: 中華民國 Жунхуа миньгуо) буюу Бүгд Найрамдах Хятад Улс — 1912-1949 онд Хятад орныг эрхшээсэн Бүгд Найрамдах Улс байв.

Дундад Иргэн Улс
中華民國
1912–1949
Бүгд Найрамдах Хятад улсын далбаа
Дундад Иргэн Улс
Дээд тал: Туг
(1912–1928)
Доод тал: Туг
(1928–1949)
Дундад Иргэн Улс
Дундад Иргэн Улс
Дээд: Үндэсний Сүлд
(1913–1928)
Доод тал: Сүлд
(1928–1949)
Төрийн дуулал: 
Янз бүр
  • "Таван үндэстний холбооны дуулал"
    (1912–1913)
  • "Өлзийтэй Үүлэнд зориулсан дуу"
    (1913–1915)
  • "Хятад Орчлон Ертөнцөд Баатарлаг Зогсож байна"
    (1915–1921)
  • "Өлзийт Үүлэнд зориулсан дуу" (Өөрчилсөн)
    (1921–1928)
  • "Бүгд Найрамдах Хятад Улсын төрийн дуулал"
Далбааны дуулал: 中華民國國旗歌
"Бүгд Найрамдах Хятад Улсын далбааны дуулал"
(1937–1949)
Үндэсний тамга:
中華民國之璽
"Бүгд Найрамдах Хятад Улсын үндэсний тамга"
(1929–1949)
Дундад Иргэн Улс
ДИУ-ын харьяа газар, харьяандаа байлгахыг оролдсон нутаг дэвсгэр  (орос.)
ДИУ-ын харьяа газар, харьяандаа
байлгахыг оролдсон нутаг дэвсгэр  (орос.)
НийслэлНаньжин (1912, 27-49)
Бээжин (1912-1927)
Чунчин (1937–1946)
Нийтлэг хэлхятад хэл
Төр засагЕрөнхийлөгчийн бүгд
найрамдах засаг
Ерөнхийлөгч 
• 1912
Сунь Ятсен (эхний)
• 1949
Ли Чунжэн (сүүлч)
Ерөнхий сайд 
• 1912
Тан Шаои (эхэн)
• 1949
Хө Инчинь (сүүлч)
Түүх 
1911-10-10
• Улс тунхагласан
1912-1-1 1912
• Нийслэл Наньжинд
1927-4-18
1937-7-7
• Тайваньд суусан
1949 он 1949
Хүн ам
• 1912 оны
432375000 хүн
Мөнгөний нэгжХятадын юань
Өмнө нь
Дараа нь
Дундад Иргэн Улс 1912:
Чин улс
Дундад Иргэн Улс 1916:
Хятадын эзэнт гүрэн
Дундад Иргэн Улс 1945:
Японы Тайвань & Пэнхү
1921:
Монгол
Дундад Иргэн Улс
1949:
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Дундад Иргэн Улс
Бүгд Найрамдах Хятад Улс (Тайвань) Дундад Иргэн Улс

Монгол Улсад энэ үед Гамин (Хятадын “хувьсгалт”) гэдэг нь Хятадын засгийн газар юм уу армийг хэлдэг байжээ.

Түүх

1912-1927: Бээжин

1911 оны 10 сарын 10-нд Үчангийн бослогоор эхэлсэн Шиньхайн хувьсгал газар авч 1912 оны 1 сарын 1-нд Дундад иргэн улс байгуулагдсанаа тунхаглажээ. Хувьсгал 2-р сарын 12-нд Чин улсын сүүлчийн хаан Пүиг буулгаснаар Хаант засгаас татгалзаж Бүгд найрамдах засагт шилжээд 3-р сард Үндсэн хуулиа баталсан ба хятад, манж, монгол, хотон, төвөд таван ардын эвийг бэлгэдэн таван өнгөт далбаатай болсон ч Төвөд, (ар) Халх Монгол орон ДИУ-тай зэрэг тусгаар тогтножээ.

Дундад Иргэн Улс 
Юань Шикай, Сунь Ятсен хоёрын зурагт хуудас
Дундад Иргэн Улс 
Жанждын бүлэглэл. 1925 он

1911 оны 11 сарын 29-нд түр ерөнхийлөгч болсон Сунь Ятсен өмнөд-умардын тэмцлээс зайлсхийж Бээжинд суугаа Чингийн жанжин асан Юань Шикайд зай тавьж өгсөн бөгөөд Юань Шикай 2-р сарын 15-нд ДИУ-ын түр ерөнхийлөгч, 1913 онд ерөнхийлөгч, 1915 онд өөрийгөө «хаан» өргөмжилж олонд буруутгагдаад 1916 онд өвчнөөр өөд болжээ.

Сунь Ятсен гадаадад гарсан байж байгаад өмнөдийн цэргийн жанждын дэмжлэгээр Гуандунд ирж 1919 онд Гоминдан буюу Үндэсний намыг дахин байгуулж Бээжин дэх Бэйянгийн засгийн газрыг эсэргүүцэх болов. Бэйянгийнхан дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан ба Версалийн гэрээнд дорой байсныг нь эсэргүүцэн их жагсаал өрнөж байв.

Марксизмын нөлөөгөөр феодалист эрх баригчийг эсэргүүцсэн үзэл нэвтэрч 1920 онд Хятадын эв хамт нам (ХКН) байгуулагдсан.

1927-1937: Наньжин

Сунь овогт 1925 онд нас барахад Чан Кайши үйл хэргийг нь үргэлжлүүлэн 1926 онд умард нутаг руу цэрэг хөдөлгөв. 1928 онд Бэйянгийн засгийн газрыг унагаж Хятадыг нэг удирдлаганд оруулан нийслэлийг Наньжинд шилжүүлжээ.

Гоминдан нам капитализм, ардчилалд зорьсон ба Хятадын банк, бусад байгууллагууд үүсч 1932 онд баг тамирчдаа олимпод анх илгээжээ. Эхэндээ коммунистууд түүнд тусалж байсан боловч удалгүй Гоминдан (үндсэрхэг, хөрөнгөт ёс), Коммунист (ядуу ардын эрх, эв хамт ёс) хоёр хүчин үзэл таарахгүйн улмаас улсаа 1927-1936 онд иргэний дайны байдалтай байлгав.

Үндсэрхэг засгийн газар Наньжин хавийн дорнод газар бүрэн нөлөөтэй байсан ба баруун хойд нутагт Хамилийн бослого, Хятад-төвөдийн дайн болж, Зөвлөлт Шинжаанд халдаж байв. Дорно умард нутгийг Япон эзэлж Манж-гог үүсгэсэн байна.

1937-1945: Японтой дайтсан

Дундад Иргэн Улс 
Японд эзлэгдсэн (улаан) 1940 он

Манжуурыг эзэлсэн япончууд Цагаан хэрмийн ар, Хятадын дорнод эргээр ахиулан эзлэх болов. 1937 онд Бээжин, Шанхай, Наньжинг дараалан буулгасан ба япон хүний тоо хятадуудаас харьцангуй цөөн байсны улмаас Дотор газар луу цөм нэвтэрч чадалгүй тогтосхийж, Наньжинд Ван Жинвэйгээр толгойлуулсан тоглоомын байдалтай Хятадын засгийн газар байгуулжээ. Тус засгийн газар нэр хүнд муу, идэвхгүй байсан.

Германаас зэвсэг техник авсан ч ДИУ Японыг бодвол механикжисан анги нэгтгэлгүй байв. Үндсэрхэг, коммунист хүчнүүд тус тусдаа японтой байлдаж байсан цаг үеийг Чан ерөнхийлөгч «Япон - арьсны өвчин, коммунистууд - зүрхний өвчин» хэмээн оношилжээ.

Япон Дэлхийн хоёрдугаар дайнд бууж өгсөний дараа Гоминдан Чунчингаас Наньжинд буцан төвхнөсөн ба Тайвань (1895), Манжуур (1932) зэрэг алдагдсан газар ДИУ-д эргэн иржээ.

1945-1949: Дайны дараа

Дундад Иргэн Улс 
Иргэний дайн

Эх орноос нь японыг хөөхөд тусалсан Америк, Зөвлөлт хоёр дэмжиж буй үзлээрээ Хятадыг замнуулахын тулд Коммунист, Гоминдан хоёр намыг тус тусад нь дэмжиж хооронд нь дахин дайтуулсан. Хоёр хүчин 1945 онд энхийн гэрээ байгуулсан боловч 1946 оноос шууд дайтаж эхэлсэн. ХКН-ын Ардын чөлөөлөх цэрэг Японы олзолсон зэвсэг, ЗХУ-ын дэмжлэгтэйгээр улам бүр хүчирхэгжиж Шаньдунгийн хойгийг АНУ-ын хяналтаас салган авсан бол АНУ Гоминдан намын Үндэсний хувьсгалт цэрэгт нисэх хүчин, тэнгисийн цэргээр тусалж байлаа.

Ардын чөлөөлөх цэрэг 1949 оны 1 сард Жанчхүүгийн бэхлэлтийг эзэлж Бэйпин (өнөөгийн Бээжин), 4-р сард Наньжин, намар Гуанжоу, Чунчин, Чөндүг эзэлсэн бөгөөд 10 сарын 1-нд Мао дарга БНХАУ байгуулагдсаныг тунхаглаж Бээжинг нийслэл болгожээ.

Чан Кайши Наньжингаас гараад хэдэн хотод суусны эцэст Тайвань арал руу дутаан сууж 12 сарын 7-нд Тайбэйг түр нийслэлээр зарласан ба улсынхаа нэрийг хятад хэлээр хэвээр хадгалан явжээ. Хятадын иргэний дайны уршгаар 1927-1949 оны хооронд 2-3 сая хүн амь үрэгдсэн гэдэг.

Хятадын шинэ улс буюу БНХАУ Тайванийг өөртөө нэгтгэж чадаагүй бөгөөд одоо хүртэл Тайваньд ДИУ-аас шилжин суусан төр оршсоор байгаа билээ.

Гадаад улстай зөрчилдөөн

Дундад Иргэн Улс 
Умардын цэргийн эрхтэн (1912-1927)

Монгол Улс

  1. Таван замын байлдаан
  2. Гурван замын байлдаан
  3. Нийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн нь
  4. Улаан хадны байлдаан
  5. Байтаг Богдын хилийн мөргөлдөөн

Япон Улс

  1. Хятад-Японы хоёрдугаар дайн

Зөвлөлт Холбоот Улс

  1. Дорнод хятадын төмөр замын зэвсэгт мөргөлдөөн
  2. Шинжаан ЗХУ-ын довтолгоо[permanent dead link]

Тэмдэглэл

Өмнөх
Чин улс
Дундад иргэн улс
1912-1949
Дараах
БНХАУ
БНХУ

Эшлэл

Tags:

Дундад Иргэн Улс ТүүхДундад Иргэн Улс Гадаад улстай зөрчилдөөнДундад Иргэн Улс ТэмдэглэлДундад Иргэн Улс ЭшлэлДундад Иргэн УлсБүгд Найрамдах УлсХятадХятад хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Эйфелийн цамхагЯмааАнглиХөрсЗөвлөлт Холбоот УлсТулуйӨрнө дахины философиУлаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн жагсаалтБаян-Өлгий аймагКулоны хуульЧин улсБүгд Найрамдах Халимаг УлсМеханик хөдөлгөөнНеолитХүлэгүЯдууралСудалгааСар хиртэлтВ эсГригорийн тоололЗэсЭрдэнэтГарагМэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах аргаШувууЗүүнгарын Хаант УлсБавуугийн ЛхагвасүрэнВаанчигийн ГомбосүрэнИх Монгол УлсМонгол дахь Их ХэлмэгдүүлэлтШонхорМонгол орны томоохон нууруудДээлДулдуйтын ДанзанравжааЭкологиТөгрөгИзобар процессДархлалын олдмол хомсдолМанжуудМонгол ардын аман зохиолСяньбиБогд хаанМанжийн эсрэг монголчуудын тэмцэлҮйл үгАлун Гуа эхийн домогДундад зуунАвстралиРезисторЭргүнэ хунгийн домогУлс орнуудын газар нутгийн хэмжээНью-Йорк хотИх наядБөөрТивБүгд Найрамдах Монгол Ард УлсГалдан бошигт хаанБутан11 сарын 11Чарльз ДарвинХархорумНуклейн хүчилМонгол УлсЭлектронГол мөрөнЧингис хааны сургаалШар шувууУвс аймагШарын шашинЦөсСтратегийн ордуудУулЦээрлэх ёсонТэмбүү/1Их Юань улсын нэвтэрхий хуульХиагтын гэрээГурвалжинМузейХүхэрИнсулин🡆 More