Чад

Бүгд Найрамдах Чад Улс (Араб: جمهوريّة تشاد‎, Франц: République du Tchad ) нь далайд гарцгүй Төв Африкийн улс юм.

Тус улс нь умард талаараа Ливитэй, зүүн талаараа Судантай, өмнөд талдаа Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай, баруун талаараа Камерун, Нигер, Нигери улсуудтай хиллэдэг.

Бүгд Найрамдах Чад Улс
Чад улсын далбаа
Төрийн далбаа
Чад улсын Сүлд
Сүлд
Уриа: 
  • "Unité, Travail, Progrès" (Франц)
  • الاتحاد، العمل، التقدم (Араб)
  • "Эв нэгдэл, хөдөлмөр, дэвшил"
Төрийн дуулал: 
  • "La Tchadienne" (Франц)
  • نشيد تشاد الوطني (Араб)
  • "Чадын Дуулал"
Location of Чад
Нийслэл
ба томоохон хот
Н’Жамена
12°06′N 16°02′E / 12.100°N 16.033°E / 12.100; 16.033
Албан ёсны хэл
Угсаатны бүлгүүд
(2009 тооллого)
  • 26.6% Сара
  • 12.9% Арабууд
  • 8.5% Канембу
  • 7.2% Масалит
  • 6.9% Тубу
  • 4.8% Маса
  • 3.7% Бидийя
  • 3.7% Билала
  • 3.0% Маба
  • 2.6% Дажу
  • 2.5% Мунданг
  • 2.4% Габри
  • 2.4% Загава
  • 2.1% Фула
  • 2.0% Тупури
  • 1.6% Тама
  • 1.4% Каро
  • 1.3% Багрими
  • 1.0% Масмаже
  • 0.7% Гадаад
Шашин
(2020)
  • 55.1% Ислам
  • 41.1% Христ
  • 2.4% Шашингүй
  • 1.3% Анимизм
  • 0.1% Бусад
Ард түмний нэршилЧадчууд
Төр засагНэгдмэл бүгд найрамдах улс (удамшлын цэргийн дарангуйлал)
• Шилжилтийн Ерөнхийлөгч
Махамат Деби
• Ерөнхий сайд
Салех Кебзабо
• Дэд ерөнхийлөгч
Жимадум Тирайна
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Шилжилтийн Зөвлөл
Тусгаар тогтнол (Францаас)
• Колони байгуулагдав
9 сарын 5, 1900
• Өөртөө засах эрх
11 сарын 28, 1958
• Бүрэн эрхт улс
11 August 1960
Газар нутаг
• Нийт
1,284,000 км2 (20)
• Усны эзлэх талбай (%)
1.9
Хүн ам
• 2023 тооцоо
18,523,165 (66)
• Нягтаршил
8.6/км2
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$32.062 тэрбум (147)
• Нэг хүнд ноогдох
$1,789 (179)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$13.523 тэрбум (145)
• Нэг хүнд ноогдох
$755 (183)
ОТББИ (2018)37.5
дундаж
ХХИ (2021) 0.394
бага · 190
Мөнгөний нэгжТөв Африкийн франк (XAF)
Цагийн бүсUTC+1 (БАЦ)
Жолооны талбаруун
Утасны томьёо+235
Домэйн нэр.td

Хэдийгээр энэ улс нь 2003 оноос эхлэн газрын тос олборлон эдийн засаг нь хөгжлийн шатандаа орсон боловч дэлхийн улсуудын хамгийн буурай хөгжилтэй, ядуу орнуудын тоонд багтсаар байгаа юм. Хүний хөгжлийн илтгэцүүрт тус улс нь дэлхийн 188 орны 186-д жагсдаг.

Газар зүй

Чад 
Чад улсын газар нутгийн хойноос урагшлах тусам өөрчлөгдөж буй газар зүйн гурван өөр бүсүүд

Чад нь чадын ай сав газрын зүүн хэсэг болон чад нуурын ихэнх хэсэгт багтана. Чадын ай сав газар (чад нуурын хамт) нь тус улсын нийт газар нутгийн 90 %-ийг эзэлдэг. Чадын ай савын зүүн талаар Эннедийн тэгш өндөрлөг (1.450 м) ба Вадайн хязгаараар (1.320 м) өргөгдөх бол умард зүгт нь галт уулын гаралтай Тибестийн нуруу (3.415 м Эми Куси, сахарын цөлийн хамгийн өндөр цэг) мөн Эрдийн тэгш өндөрлөгүүд бий. Хойд бүс нутгийн төв хэсэгт энэ улсын хамгийн нам дор цэг болох Боделе хотгор оршдог.

Уур амьсгал

Чадын нутгийн хойд хэсгээр дэлхийн хамгийн том хуурай цөл болох Сахарын цөл сунан орших бол түүний урд хэсгээр нь уур амьсгал ба ургамлын бүс болох сахелиар үргэлжлэн, өмнө зүгт нутгийн захаар ойт хээрийн бүс хүртэл төрөл бүрийн байгалийн бүс нутагтай.

Энэ улс нь ерөнхийдөө зуны улиралд баруун африкийн борооны улирал, өвлийн улиралд харматтаны пассат салхины нөлөөнд байна. Нутаг дэвсгэрийн хойд талаар өдөр шөнийн эрс ялгаа бүхий температуртай, бараг хур тунадас буудаггүй (жилдээ 20-40 мм) цөлийн уур амьсгалтай байхад өмнө зүгт нь бараг л халуун орны болон хувьсамтгай чийглэг уур амьсгалтай байх ба энэ хэсгээрээ жилдээ 1000 мм гаран хур тунадас буудаг.

Ургамал, амьтны аймаг

Чадын ургамал, амьтны аймгийг ерөнхийд нь маш бага судлан, баримтжуулсан хэмээн үздэг. Чадын газар нутгийг био цаг уурын гурав, биогазар зүйн таван бүсэд хуваана. Био цаг уурын бүсүүдэд сахарын цөл, сахель, өмнийн халуун орны ойт хээрийн бүс орно. Биогазар зүйн бүсүүдийг Тибестийн уулархаг бүс нутаг, сахарын цөлийн өвөр хэсэг болох элсэн- ба чулуун манхан, чад нуурын эргэн тойрон болон түүний цутгалуудын ойт хээрийн бүс, суданы чийглэг ойт хээрийн бүс ба хуурай ойт хээрийн бүсүүд бүрдүүлнэ. Эдгээр төрөл бүрийн био цаг уурын болоод биогазар зүйн бүс нутгуудаас үүдэлтэйгээр сахель суданы их бүс нутагт ургамал, амьтны аймгийн хамгийн олон төрөл зүйлүүд бий. Жишээ нь 2011 онд тус улсын газар нутгийн 9 % хувь буюу 11.921.000 га талбайг ой бүрдүүлж байв (гэхдээ сүүлийн жилүүдэд хаяналтгүйгээр модыг тайрах, эсвэл хулгайгаар мод огтлох зэргээс шалтгаалан ихээхэн хэмжээгээр ойгоо устгаж үгүй хийж байгаа).

Чадын улсын нутаг дэвсгэрт 2007 он хүртэл хийсэн тооцоогоор нийт 4.318 төрөл зүйлийн ургамал, 722 төрөл зүйлийн амьтныг бүртгэн авсан байна. Үүний 71 төрөл зүйлийн ургамал, 4 хөхтөн, 1 хэвлийгээр явагч, 1 шувуу, 16 төрлийн загас зөвхөн тус улсын нутагт дэвсгэрт цөөн тоогоор тархсан байдаг буюу тус улсад л бүртгэгджээ.

Хүн ам

Чад 
Хүн амын өсөлтийн хүснэгт дэх оршин суугчдын тоо саяар

Чад улсын хүн ам бүрэн колоничлогдсон үеэс (1910-1912 оны хооронд) өнөөг хүрэх хугацаанд бараг арван дөрөв дахин нэмэгджээ. 1930 онд Францын колони байх үедээ 973.600 хүн амтай байв. 1961 онд 2,675 сая хүн тоологдсон байсан аж. 2009 оны хүн амын тооллогоор 11.039.873 хүн тоологдсон байдаг ч бодитоор бол 10.941.682 хүн амтай гарчээ. Учир нь Сила болон Тибестийн хүн амыг багцаагаар 98.161 хэмээн нэмж гаргасан тоо юм. Тухайн үед бүртгэгдсэн хүн амын 5.452.483 нь эрэгтэй, 5.587.390 (50,6 %) нь эмэгтэйчүүд байв. Энэхүү тоологдсон 10.941.682 хүн амын 10.666.833 нь Чад улсын харьяат хэмээн бүртгэгдсэн байна. Үлдсэн 274.849 хүний ихэнх нь хөрш улсуудаас дүрвэн ирэгсэд байсны дотор Судан (215.912 хүн), Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (35.946), Нигери (6174) зэрэг улсуудын иргэд байв. Ойролцоогоор 3800 орчим оршин суугчид л Африкаас гаралтай бус улсууд байсан байна. 2015 он хүртэл Чадын хүн ам 13,2 сая болон өссөн байна. НҮБ-ын урьдчилсан тооцоогоор тус улсын хүн ам 2050 он гэхэд 35 сая гаран болно гэсэн тооцоог хийжээ.

Түүх

Өнөөгийн Чад улсын нутаг дэвсгэрт хүн суурьшин амьдрах болсон нь бүр балар эртний үеэс эхэлнэ. МЭӨ хоёрдугаар зуунаас энд төмөр зэвсгийн үе эхэлсэн байдаг.

Төв Африкийн хаанчлал

Цахим холбоос

Чад 
Wiktionary
Wiktionary: Чад – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Чад  Commons: Чад – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Чад Газар зүйЧад Ургамал, амьтны аймагЧад Хүн амЧад ТүүхЧад Цахим холбоосЧад ЭшлэлЧадАраб хэлДалайд гарцгүй улсКамерунЛивиНигерНигериОУАЗ-н тэмдэгтийн жагсаалтСуданТөв АфрикТөв Африкийн Бүгд Найрамдах УлсФранц хэл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Эртний ЕгипетБатбилэгийн МөнхбаатарСанчирМонгол-Оросын 1921 оны гэрээТранспирациЛодонгийн ДандарПалеолитАзотВакцинДашдоржийн НацагдоржМезолитДууФранцДоржсүрэнгийн СумъяаХайлшМарзан ШаравНар хиртэлтАСЕАНХаммурапи хааны хуульШинэ засгийн бодлогоЦээрлэх ёсонАж үйлдвэрШинэ эргэлтийн бодлогоГүюг хаанУвс нуурАлтан улсДэлхийн хоёрдугаар дайнМорин хуурын үүслийн тухай домогУлаан лоольСоциал демократКүнзийн сургаалХүйсийн эрх тэгш байдалНойр булчирхайСур харвааМандухай сэцэн хатанГенетикХабул ханНеолитХөх хотЧингис хааны дөрвөн хүлэг баатарГэр бүлМонгол хоолНацагийн ЖанцанноровХимийн элементГенЗохиомжАнандын АмарХүйсийн баримжааАзи-Европын уулзалтЕвропын ХолбооМонголын түүхэн он дараалалХолбоотны эвсэлДэлхийн агаар мандалМонгол зурагТөмсМэргидЗанабазарХунДэд бүтэцМодТод бичигХөгжимУлс орнуудын хүн амын тооБНМАУ-аас ЗХУ-д үзүүлсэн тусламжМэдээллийн технологиЦэрэг Онолтын Улиастайн бослогоТунгалаг Тамир (кино)Жамбын ДашдондогАвлигаЗорголхайрхан уулЖамбын БатмөнхТоргуудМөлхөгчНомхон далайӨвөр МонголНирун улс🡆 More