Тажикистан

Төв Азийн 143 мянган км2 газрыг эзэлсэн дэлхийн 94-р том Тажикистан улс (бас Тажик ч гэнэ, тажикаар Тоҷикистон ) Дундад Азийнхаа Киргиз, Узбекистан болон төрөл хэлтний Афганистан, уулын цаадах Хятад гэсэн дөрвөн улсын нутгаар хүрээлүүлж, Вахан уулын жимээр таслагдан Пакистантай маш ойр оршдог.

Үндсэндээ уулархаг, ялангуяа дорнод хагаст нь Памирын нуруу сүндэрлэн бий.

Бүгд Найрамдах Тажикистан Улс
  • Ҷумҳурии Тоҷикистон (Тажик)
  • Республика Таджикистан (Орос)
Тажикистан улсын далбаа
Төрийн далбаа
Тажикистан улсын Сүлд
Сүлд
Уриа: Истиқлол, Озодӣ, Ватан (Тажик)
"Тусгаар тогтнол, Эрх чөлөө, Эх орон"
Төрийн дуулал: Суруди Миллӣ (Тажик)
"Төрийн дуулал"
 Тажикистан улсын байршил (ногоон)
 Тажикистан улсын байршил (ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Душанбе
38°33′N 68°48′E / 38.550°N 68.800°E / 38.550; 68.800
Албан ёсны хэл
Ярианы хэл
Угсаатны бүлгүүд
(2010)
Шашин
(2020)
  • 96.4% Ислам
    • 96% Ханафи Суннит
    • 0.4% Исмаили Шиит
  • 1.8% Христ
  • 1.5% Шашингүй
  • 0.3% Бусад
Ард түмний нэршил
  • Тажикистанчууд
  • Тажикууд
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (авторитар дарангуйлал)
• Ерөнхийлөгч
Эмомали Рахмон
• Ерөнхий Сайд
Кохир Расулзода
Хууль тогтоох байгууллагаДээд Хурал
• Дээд танхим
Үндэсний Хурал
• Доод танхим
Төлөөлөгчдийн Хурал
Үүсгэн байгуулалт
• Саманы улс
819
• Оросын эзэнт гүрэн эзэлсэн
6 сарын 18, 1868
• Тусгаар Туркестан улс
11 сарын 27, 1917
• Туркестаны Зөвлөлтийн Автономи
4 сарын 30, 1918
• Тажикийн Зөвлөлтийн автономи
1924 оны 10 сар
• Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Тажик Улс
12 сарын 5, 1929
• Бүрэн эрхт байдлаа тунхаглав
8 сарын 24, 1990
8 сарын 31, 1991
• ЗХУ-аас тусгаар тогтнов
9 сарын 9 1991
12 сарын 26, 1991
• Одоогийн үндсэн хууль
11 сарын 6, 1994
Газар нутаг
• Нийт
142,326 км2 (94)
• Усны эзлэх талбай
2575 км2
• Усны эзлэх талбай (%)
1.8
Хүн ам
• 2022 тооцоо
9,750,065 (94)
• Нягтаршил
48.6/км2 (155)
ДНБ (ХАЧТ)2023 тооцоо
• Нийт
$47.2 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$4,137
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$12.8 тэрбум
• Нэг хүнд ноогдох
$1,277
ОТББИ (2015)34
дундаж
ХХИ (2021) 0.685
дундаж · 122
Мөнгөний нэгжСомони (TJS)
Цагийн бүсUTC+5 (ТЖЦ)
Огнооны форматөө.сс.жжжж
Жолооны талбаруун
Утасны томьёо+992
Домэйн нэр.tj
  1. Орос хэл нь Тажикистаны Үндсэн хуульд зааснаар үндэстэн хоорондын албан ёсны хэлээр албан ёсны хэлний статустай.

Дэлхийд 99-р олон буюу 7.4 сая хүн амтайгаас нийслэл Душанбед 10 хувь оршин сууж байна. 84 хувийг өмнө зүгийн иран төрлийн хэлтэй тажик үндэстэн, 14 хувийг умар зүгийн түрэг төрлийн хэлтэй узбек үндэстэн бүрдүүлдэг. Аль аль нь ислам шашин шүтнэ.

МЭӨ Согд, 819 оны Саман гээд Тажикистанд эрт дээрээс перс хэлтэн (тажикууд) амьдарч иржээ. XI зуунаас түрэгүүд нэвчиж, 1880-аад он болоход Оросын харьяанд орсон. 1924 онд тажикуудаар гол болгон Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүн дэх улс болоод өнөөгийн хил хязгаар тогтжээ. 1991 онд ЗХУ бутрахад тусгаар тогтносон бүрэн эрхт улсад дэвшээд Бүгд Найрамдах Тажикистан Улс (БНТажУ) болон өөрчлөн байгуулагдаж, тажик хэлээр улсын албан хэрэг бичдэг болов. Одоо ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлах бүгд найрамдах засагтай.

Эдийн хөгжлөөр тааруу, нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр (2011 онд 2000 ам.доллар) дэлхийд 159-р байрт жагсаж байгаа.

Нэр

Энэ улсыг монгол хэлнээ үндсэн хүн ам тажик үндэстнийх нь нэрээр нь энгийнээр «Тажик улс», товчоор «Тажик» хэмээнэ. Мөн тухайн улсад болон олон улсад хэрэглэгдэж буй -стан (улс орон гэсэн утга бүхий) дагаварыг залган «Тажикистан» гэнэ.

Газар зүй

Тажикистан 
Сансраас харсан зураг
Тажикистан 
Физик газар зүйн зураг
Тажикистан 
Памирын нуруу
Тажикистан 
Каракуль нуур

Тажик орон 143,100 хавтгай дөрвөлжин километр газар эзэлсэн Грекээс ялимгүй том буюу дэлхийн 95-р их нутаг дэвсгэртэй орон юм.

Байрлал

Хойд өргөргийн 36° — 41°, зүүн уртрагийн 67° — 75° дотор багтах ба Төв Азийн далайд гарцгүй орон билээ. Баруунаас зүүн зүгт 700 км, хойноос урагш 350 км сунасан. Өмнөд талаараа Афганистантай 1206 км, зүүн талаараа Хятад улстай 414 км, умард талаараа Киргизтэй 870 км, өрнөд талаараа Узбекистантай 1161 км газраар хиллэх ба хилийн нийт урт 3651 км болно.

Уул нуруу

Тажик орон 90 хувь уулархаг, талаас их хувь нь далайн түвшнээс дээш 3000 метрээс өндөрт оршдог. Нутгийн дорнод хагасыг Памирын нуруу эзлэх ба умард хэсэгт Тэнгэр уулын салбар нурууд болох, Туркетан, Алай, Зеравшан, Хиссарын нурууд хөндлөн чигт параллель тогтоцгоожээ. Алайн нуруунын ноён оргил нь Тандыкуль (5544 км) юм.

Памирын нуруунд Тажикийн хамгийн өндөр уул болох Исмаил Саманийн нэрэмжит оргил (7495 м) байхаас гадна Ибн Сины оргил (7134 м), Корженевскийн оргил, Тусгаар тогтнолын оргил (6974 м), Карл Марксын оргил сүндэрлэжээ.

Гол нуур

Тажикийн гол мөрд Амударья, Сырдарьягийн сав газарт хамаарна. Алайн нурууны арын Ферганын хөндийгөөр Сырдарья мөрөн урсаж Хужанд хот д.т.д. 320 м хүртэл нам доор газарт байдаг. Хөндийд Кайракумийн хиймэл нуур бий. Нурууны өвөрт байх Душанбегийн хажууд Нурекийн хиймэл нуур байна. Тажикийн хамгийн том нуур Каракуль (хар нуур) 380 км² талбайтай, ёроолдоо 236 м гүнд хүрдэг.

Памирт байх Федченкогийн мөсөн гол 77 км урт бөгөөд дэлхийд томоохонд тооцогдоно. Вахш зэрэг голыг нийлүүлсэн Панж гол нутгийн өмнөд хилээр урсаж Амударьяд цутгадаг.

Уур амьсгал

Тажик орны уур амьсгал газрын байцаас хамаарна. Нам доор газарт VII сард дунджаар +27°C, I сард +1°C байх бол Памирын нуруунд VII сард +7°C, I сард −18°C температуртай байна.

Гол мөрний хөндийн жилийн дундаж хур тунадас 500-600 мм бол уул нуруудад 1500 мм хүрнэ.

Хүн ам зүй

Он Хүн ам
1926 827,167
1939 1,485,091
1959 1,979,897
1979 3,806,220
2000 6,127,500
2010 7,564,502
Тажикистан 
Жимс худалдагч хархүү

Тажик улс 2010 онд 7,564,502 хүнтэй (дэлхийд 96-р олон) байв. 34 хувь нь 0–14 насны багачууд, 62% нь 15–64 насны хөдөлмөрийн чадвартан, 4 нь 65-ээс дээш өндөр настан юм. Жилийн дундаж өсөлт — 1.9%, бичиг үсэг тайлагдалт — 99.5%, дундаж наслалт — 65.3 жил, хүйсийн харьцаа — 0.99 эр/эм.

Хүн амын 84%-ийг тажик үндэстэн бүрдүүлэх ба узбек, киргиз, орос, татар, араб зэрэг үндэстэн угсаатан мөн амьдардаг.

Улсын албан ёсны хэл нь тажик хэл юм. Тажик хэл хэмээх нь үндсэндээ перс хэл бөгөөд кирилл үсгээр бичдэг. Тажикийн ард түмний 90% ислам (85% суннит, 5% шийт), 10% христ (үнэн алдартны шашин), цөөн хэсэгт бахай, заратуштр шашин шүтнэ.

Хот суурин

Тажик улсад одоогоор 18 хот байна. Үүнд:

Тажикистан 
Душанбе
2009 оны хүн амын тоогоор:

1. Душанбе (703,969 хүнтэй)
2. Хужанд (147,483)
3. Куляб
4. Кургантюбе
5. Канибадам

6. Истаравшан (56,874)
7. Вахдат
8. Турсанзаде
9. Исфара
10. Пенжикент (38,575 хүнтэй)

Түүх

Эртний улс

Тажикистан 
Саманы улс (819–999)

Нийтийн тооллын өмнөх 4-р мянганд энд хүрэл зэвсгийн үеийн соёл иргэншил оршин байжээ хэмээн архелогийн судалгаагаар тогтоожээ. Бичиг сударт тэмдэглэгдсэнээр Тажик орны зарим хэсэг НТӨ 6-р зуунд Ахемены улсын харьяанд байсан ба Македоны Александрын байлдан дагуулалтаар грек Бактрын улсын мэдэлд оров. Нутгийн умар хэсэг эртнээс эдүгээ хүртэл «Согд» хэмээх газар орон бөгөөд энд худалдаа наймаа, газар тариалан, шилэн болон модон эдийн дарх эртнээс хөгжсөн.

Дараа нь Кушан улсын (30–375) мэдэлд байж будда, несторын христ, зороастр, манихейзм зэрэг шашин дэлгэрчээ. Цагаан хүннү (408–670)-ийн үед арабууд ислам шашныг дэлгэрүүлсэн ба өрнө дорныг холбосон торгоны зам бий болсон байв.

Тажикистан 
I Мансур (961–976)

Хоёрдугаар мянган

Дараагийн зуунуудад араб, төвөд, перс, түрэг, монгол хаадын мэдэлд явсаар 14-р зуунд Төмөрийн улс, 16-р зуунд Бухарын хант улсын харьяа нутаг болов. Бухарын Эмират Улс, Хокандын хант улсын мэдэлд орж байв.

Орос, Зөвлөлт

Тажикистан 
19-р зууны тажик нутаг

Хаант Орос Дунд Азийг байлдан дагуулж 1870 оноос хөвөнгийн тариаланд ач холбогдол өгөв. 1910-1913, 1916 онд бослого гарсаныг дарсан. Оросын иргэний дайны үед тусгаар тогтнохыг санаархсан ч Зөвлөлтийн улаан цэрэг ялж Зөвлөлтийн төрийн бодлогоор элдэв зүйл шашныг хориглож, сүм хийдийг хааж, хамтралжуулах аян эхэлжээ.

1924 онд Узбекийн ЗСБНУ-ын харьяанд Тажикийн автономит ЗСБНУ байгуулагдаж, 1929 онд зэрэг дэвшиж ЗСБН Тажик Улс хэмээн Зөвлөлтийн 15 бүгд найрамдах улсын нэг болж, хил зурагджээ. 1930-аад онд олон хүнийг улс төрийн хэргээр хилсээр ялласан. Оросууд 1926-1959 онд 1%-иас 13% болтол олноор нүүн ирж, төрийн гол албан тушаалд түлхүү ажилладаг болов. Зөвлөлт Тажикийн намын даргаар Бобожан Гафуров, Турсун Улжабаев, Жаббор Расулов, Рахмон Набиев нар ажилласан.

Тажикистан 
1990 он. Душанбе.

Тусгаар Тажик

Тажик улс ЗХУ-ыг бутардаг жил буюу 1991 оны 9 сарын 9-нд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан. 1992 онд НҮБ-ын гишүүнээр элсэв. Тажик хэлний эрх хэрэглээ дээшилж улсын хэл болов.

Тажикт 1992-1997 онд иргэний дайн дэгдэж 100000 хүн нас барсан ба 1992 онд ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон одоо хүртэл үргэлжлэн төр барьж байна. 1992 онд 58%, 1999 онд 98%, 2006 онд 79%-ийн санал авчээ.

Улс төр

Тажикистан 
Эмомали Рахмон

1994 оны 11 сарын 6-д батлагдсан үндсэн хуульд зааснаар тус улс ерөнхийлөгчийн эрх мэдэл давамгайлсан бүгд найрамдах засагтай.

Ерөнхийлөгч төр улс болон засгийн газрын тэргүүн болдог. 2003 оны 6 сарын 22-д бүх нийтийн зөвшөөрлөөр үндсэн хуулиндаа ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 7 жил болгон зассан. 1994 онд БНТажУ-ын ерөнхийлөгч болсон Эмомали Рахмон 1999, 2006, 2013 онд дахин сонгогдоод байгаа.

Хууль тогтоох эрх мэдэл 5 жилээр сонгогдох «Мажилиси Олии» (Дээд Хурал)-д оногдоно. 33 суудалтай «Мажилиси милли» (Улсын Хурал), 63 суудалтай «Мажилиси намояндагон» (Төлөөлөгчдийн Хурал) хоёр танхимаас бүрдэнэ.

Эмомали Рахмон даргатай Тажикистан Улсын Ардын Ардчилсан Нам олон жил дангаар шахуу төр барьж байгаа бол Тажикистан Улсын Коммунист Нам, Тажикистан Улсын Исламын Сэргэл Нам, Тажикистан Улсын Эдийн Засгийн Шинэчлэлийн Нам, Тажикистан Улсын Хөдөө Аж Ахуйн Нам зэрэг хүч сул хэдэн нам парламентат ганц хоёр суудал авсан байдаг.

Орон нутаг

Газрын зураг д/д Нутаг Төв Дотроо Талбай (км2) Хүн ам (2010)
Тажикистан 
1 Согд муж Хужанд 18 25400 2,233,500
2 Улсад шууд захирагдах нутаг Душанбе 13 28600 1,722,900
3 Душанбе хот Душанбе 4 100 724,800
4 Хатлон муж Курган-Тюбе 21 24800 2,677,300
5 Уулын Бадахшан өөртөө засах аймаг Хорог 7 64200 206,000
Нийлбэр 63 143100 7,564,500

Эдийн засаг

Тажикистан улс тусгаар тогтносноос хойш аажмаар зах зээлийн эдийн засагт шилжиж байна. Тажикистанд авилга их байгаа нь эдийн засагт чөдөр болж байгаа.

Тажикистан 
Хөнгөн цагааны үйлдвэр

Тажикистан улсын эдийн засаг олон улстай харьцуулахад сул байна. 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 8.5 тэрбум америк доллартай тэнцэж байв. Нэг хүнд ноогдох нь 2200 доллар. Жилийн эдийн засгийн өсөлт 7.4%-ийн өсөлттэй байсан. 54% үйлчилгээ, 23% хөдөө аж ахуй, 23% аж үйлдвэрийн салбарт бүтээгдэв.

Инфляцийн түвшин 5%. Хөдөлмөрлөх хүчний 48% хөдөө аж ахуй, 41% үйлчилгээ, 12% аж үйлдвэрт ажиллаж байна. Тажикистаны иргэдийн 40-өөд хувь Орос зэрэг улсад очиж ажиллаж байна.

Хөвөн давуу, хөнгөн цагаан голлон экспортолдог. Хөвөн даавуу хөдөө аж ахуйн салбарын 60%-ийг бүрдүүлж байгаа ба салбарын ажиллах хүчний 75%, тариалангийн талбайн 45%-ийг эзэлж байна. Хөнгөн цагааныг төрийн өмчит компани олборлож байгаа ба Дунд Ази төдийгүй дэлхийд хөнгөн цагаан үйлдвэрлэлээр дээгүүр байрт бичигдэж байна.

Тажикистан улсад Афгантай холбогдсон хар тамхины наймаа гэх мэт далд эдийн засаг хөгжжээ.

Тажикистан 
Хүнсний захын жимсний худалдаа
Тажикистан 
Экспортын барааны бүтэц
ИранШвейцарХасагТуркТажикистан
ИранХасагОросХятадТажикистан

Тажикистаны Вахш, Панж голуудад усны эрчим хүчийг ашиглан цахилгаан гарган дотооддоо хэрэглэх болон гадаад улс руу экспортолж байна. Тажикистаны Нурек УЦС-ын далан дэлхийд хамгийн өндөр далан юм.

Тэмдэглэл

Зүүлт, тайлбар

Холбоос

This article uses material from the Wikipedia Монгол article Тажикистан, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.

Tags:

Тажикистан НэрТажикистан Газар зүйТажикистан Хүн ам зүйТажикистан ТүүхТажикистан Улс төрТажикистан Эдийн засагТажикистан ТэмдэглэлТажикистан Зүүлт, тайлбарТажикистан ХолбоосТажикистанАфганистанДундад АзиКиргизПакистанПамирын нурууТажик хэлТөв АзиУзбекистанУлсУлс орнуудын газар нутгийн хэмжээХятад

🔥 Trending searches on Wiki Монгол:

Монгол улс ОлимподИзобар процессПенициллинУмард СолонгосХүлэмжийн хийХаммурапи хааны хуульМонголын хөрөнгийн бирж дэх компаниудын жагсаалтАзотын хүчилБиомассАмбагай ханДе-фактоТуул голТүүхэн эх сурвалжОзоны давхаргаСургалтын хөтөлбөр13-р зуунУлаан бурхан1945 оны чөлөөлөх дайнИранОлноо өргөгдсөнСэтгэл судлалИрвэсШавжТив тивийн улс орнуудХоолны давсОрхон-Руни бичигЭлэгБохир усШударга ёсАвга болон нагацЦогт хунтайжийн хадны бичээсАлтанзул цэцэгДорнод аймагЦагаадайн УлсЦусны сийвэнСанжаасүрэнгийн ОюунХидан УлсХар-Ус нуурын шагшуургаАнхны тооБат хаанБаавгайМонголын Ардчилсан ХолбооЗорголхайрхан уулДалайн ванБайгалийн гамшигМонгол Алтайн нурууМонгол орны гол мөрдАжилгүйдэлЯдууралЭртний ГрекБурхан Халдун уулБөхөнМин улсХөнгөн цагаанБаримтАлун Гуа эхийн домогХурдХөдөлмөрийн зах зээлМонгол улсын их дээд сургуулиудГэр бүлХиймэл оюунТүүхРомын эзэнт гүрэнДэд бүтэцМонголын түүхБодисШинэ засгийн бодлогоУстөрөгчНаполеонМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсАрван хоёр цагМатематикДаралтБерлиний ханаЛувсанжамбын МөрдоржҮет хөлтөнЧацарганаУлсын утасны кодуудын жагсаалт🡆 More