Умард Мөсөн Далай

Умард мөсөн далай нь Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст, Умард туйлын орчим байрлах Дэлхийн далайнууд дотор хамгийн жижиг, хамгийн гүехэнд тооцогдох, жилийн бүх улиралд мөсөөр хучигдан оршдог далай юм.

Дэлхийн далайнууд

Умард Мөсөн Далай
Арктикийн бүс

Умард мөсөн далай нь Еврази ба Хойд Америкаар хүрээлэгдэн орших ба усны температур, давсжилтын хэмжээ нь улирлаас хамаарна. Өөрөөр хэлбэл мөсний хайлалт ба усны хөлдөлтөөс хамаардаг байна. Бусад далайнуудтай харьцуулахад хамгийн бага давсжилттай, мөн хамгийн бага ууршилттай далай юм. Далайн усны давсжилтын хэмжээнд эх газраас цутгах их хэмжээний цэнгэг ус, Атлантын далай болон Номхон далайтай усаа чөлөөтэй солилцдоггүй зэрэг шалтгаан гол нөлөөтэй. Зуны улиралд далайн мөсөн бүрхүүлийн 50% нь хайлдаг байна.

Нэр

  • Монгол хэлэнд хойд, урд зүгт орших газар орны нэрийг хойд, урд хэмээн нэрлэдэг хэдий ч туйлын хойд, урд зүгт байгааг умард, өмнөд хэмээн нэрлэдэг. Тиймээс зарим тохиолдолд гадаад хэлнээс орчуулахдаа Хойд мөсөн далай хэмээн орчуулдаг боловч, уг ёсоор бол Умард мөсөн далай гэх нь зөв юм.
  • Хэдийгээр Олон Улсын Усзүйн байгууллагаас (International Hydrographic Organization, IHO) "Далай" гэж тодорхойлдог боловч зарим далай судлаачид Атлантын далайн нэг тэнгис буюу Арктикийн тэнгис гэж нэрлэх нь бий.

Газарзүй

Умард мөсөн далай нь АНУ-аас 1.5 дахин их буюу 14,056,000 км² талбайтай, эргийн нийт урт нь 45,389 км. Үндсэндээ бусад далайнуудаас бүрэн тусгаарлагдсан, Еврази, Хойд Америк, Гренланд, болон өөр хэд хэдэн арлуудаар хүрээлэгдэнэ. Норвегийн, Баренцын, Цагаан, Карийн, Лаптевийн, Зүүн-Сибирийн, Чукоткын, Гренландын, Бофортын, Баффины, Гудзоны зэрэг тэнгисүүдтэй. Номхон далайтай Берингийн хоолойгоор, Атлантын далайтай Гренландын тэнгис болон Лабрадорын тэнгисээр холбогдоно. Газарзүйн координат нь: 90°00′N 0°00′E

Умард Мөсөн Далай 
Умард мөсөн далайн усны гүн болон түүнийг тойрон орших хуурай газрын топозураг

Усан доор байрлах Ломоносовын нуруугаар, Умард мөсөн далайн сав нь хоёр сав газар болон хуваагдана. Эхнийх нь буюу Евразийн сав нь 4,000 - 4,500 метр гүн, хоёрдох нь болох Амеразийн сав нь 4,000 орчим метр гүнтэй. Умард мөсөн далайн дундаж гүн нь 1,038 метр, хамгийн их гүн нь Евразийн савд байрлах 5,450 метр юм.

Умард мөсөн далайн дийлэнхийг мөс бүрхэх бөгөөд, зуны улиралд уг мөс хайлан зайрмагтана. Умард мөсөн далайн хүйтэн агаар экватор зүг шилжих ба дунд өргөргийн орчим халуун агаартай нийлэн бороо, цас орох нөxцлийг бүрдүүлнэ.

Уур амьсгал

Умард мөсөн далай нь туйлын уур амьсгалтай бөгөөд өвлийн улирал нь харанхуй, хүйтэн, цэлмэг тэнгэртэй байна. Зуны улирал нь нартай, харьцангуй чийглэг, манантай байх ба цас болон бороо орно.

Гадаргуугийн температур нь жигд тогтвортой, 0 хэмээс арай доогуур байна. Жилийн 10 сард нь далайн ихэнх хэсэг цасаар хучигдсан байх ба хамгийн их цас 3 ба 4-р сард орно. Энэ үед мөсөн дээрхи цасны зузаан 20-50 см хүрнэ.

Байгалийн баялаг

Газрын тос, байгалийн хий, полиметаллын шороон орд, элс, хайрга зэрэг ашигт малтмал, загас, далайн хав, халим зэргийг агнаж болно.

Уг далайн төв хэсэг нь АНУ, Орос, Канад, Норвеги, Дани зэрэг улсуудын алиных нь ч харьяалалд багтахгүй байгаа бөгөөд Дэлхийн газрын тос, байгалийн хийн нээгдээгүй байгаа нөөцийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээнийхийг уг далайгаас илрүүлж болно гэж таамаглаж байна.


Амьтан ба ургамал

Умард Мөсөн Далай 
Цагаан баавгай

Онцлох амьтан нь халим болон далайн хав бөгөөд уг далайн экосистем нь маш хэврэг юм.

Умард мөсөн далайд фитопланктон өргөн тархалттай бөгөөд эх газраас цутгах гол, Номхон далай болон Атлантын далайн ус фитопланктоны тэжээлийг зөөж авчирна. Зуны улиралд нар жаргадаггүй тул фитопланктон үржих тааламжтай нөхцөл болно.

Байгаль хамгаалал

Умард мөсөн далайн мөсөн бүрхүүл нимгэрэхийн зэрэгцээ улирлын чанартайгаар озоны давхрага цоорч байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байна.

Мөсөн бүрхүүл нимгэрч байгаа нь дэлхийн дулааралтай холбоотой гэж үзэж . Олонхи эрдэмтэд Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс хайлан, Хойд Атлантын далайд ихээхэн хэмжээний цэвэр ус нийлэн, Атлантын далайн урсгалыг (термохалайн эргэлт - thermohaline circulation) өөрчилж болзошгүй хэмээн таамагладаг байна. Энэ нь Дэлхийн цаг уурыг ихээхэн өөрчилж болзошгүй юм.

Умард мөсөн далай нь цацраг идэвхт бодисоор нилээдгүй бохирдож байгаагийн нэг жишээ нь Оросын цөмийн хаягдал юм. Учир нь умарт мөсөн далай дах Новосибирскийн болон Шинэ газрын арлууд нь ЗХУ-ын үед цөмийн туршилтын талбайнууд оршиж байсан ба ЗХУ нь баруун европын орнуудын атомын цахилгаан станцын цөмийн хаягдлыг өндөр төлбөртэйгээр тэндэх цөмийн хаягдлын агуулахуудад хадгалж байсантай холбоотой юм.

Эрх зүйн асуудал

Умарт мөсөн далай нь дэлхийн олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн дундын олон улсын бүс биш байдаг онцлогтой. Умарт мөсөн далайг түүнийг хүрээлж байгаа Дани, Исланди, Норвеги, АНУ, Канад, ОХУ зэрэг 6 улсын хоорондын тохиролцоо, хэлцлээр нөлөөллийн бүсүүдийг ялгаж үздэг боловч яг туйл орчмын төв хэсэг н маргаантай байдаг байна. Энэ далайн хувьд сүүлийн жилүүдэд ОХУ-ын бодлого хамгийн эрчимтэй байгаа бөгөөд умарт мөсөн далай дах цэргийн хүчээ улам бэхжүүлэн Арктикийн цэргийн хүчийг шинээр байгуулан сууришуулж байна.

Мөн үзэх

Дэлгэрүүлж унших

Гадагш холбоос

Умард Мөсөн Далай 
Wiktionary
Wiktionary: Умард мөсөн далай – Энэ үгийг тайлбар толиос харна уу
Умард Мөсөн Далай  Commons: Умард мөсөн далай – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Tags:

Умард Мөсөн Далай НэрУмард Мөсөн Далай ГазарзүйУмард Мөсөн Далай Уур амьсгалУмард Мөсөн Далай Байгалийн баялагУмард Мөсөн Далай Амьтан ба ургамалУмард Мөсөн Далай Байгаль хамгаалалУмард Мөсөн Далай Эрх зүйн асуудалУмард Мөсөн Далай Мөн үзэхУмард Мөсөн Далай Дэлгэрүүлж уншихУмард Мөсөн Далай Гадагш холбоосУмард Мөсөн Далай ЭшлэлУмард Мөсөн ДалайДалайДэлхийМөсУмард туйл

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хидан УлсАргальЭсийн бөөмИргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактОрхон аймагҮет хөлтөнУхнаагийн ХүрэлсүхЦахилгаан соронзонТуркСэлэнгэ мөрөнДашдоржийн НацагдоржДамдины СүхбаатарАнгли хэлМонголын намын жагсаалтНисэх онгоцМолдавВьетнамХорчины Шигүшидэй манлай баатарНогоон дарь эхЭргүнэ хунгийн домогМонголӨвгөн хуурч (уран зураг)Тунгалаг Тамир (кино)НаполеонКазахуудЧингис хаан2020 оны Улсын Их Хурлын сонгуульТулуйЦагаадайн УлсВаско да ГамаМонгол хоолАр МонголПрограмчлалын хэлСудалгааХүйсийн баримжааЖоульКальциЗавхан аймагСяньбиМиланУлаан бурханМонголын улс төрВолейболЮНЕСКОӨмнөд СолонгосНарАрдын хувьсгалАрабын Нэгдсэн Эмират УлсЦахиагийн ЭлбэгдоржБайгалийн гамшигГол мөрөнОлон улсын харилцааМона ЛизаЦөлжилтЦахилгаан гүйдэлӨвөрхангай аймагХүхэрМодӨвөр МонголЮань улсын хаадМодун шаньюйЗүүн Хойд АзиМонгол хэлний зөв бичгийн алдаа шалгагчАтрын аянДээлМонголын түүхэн он дараалалЦайрМонгол улс дэлхийн хоёрдугаар дайны үед4 сарын 24Хятадын түүхОдГалдан бошигт хаанМонгол орны уулсХатууЗэсДэлхийн хоёрдугаар дайнМонгол хаадГовьсүмбэр аймагТүшээт хан аймаг🡆 More