Арабын Нэгдсэн Эмират Улс

Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) нь Ойрх Дорнод буюу Баруун Азид орших Арабын хойг дахь 7 орны холбоо улс юм.

7 улс буюу эмират нь Абу-Даби, Ажман, Дубай, Фужайра, Рас ал-Хайма, Шаржа, Умм ал-Кувейн юм.

Арабын Нэгдсэн Эмират Улс
الإمارات العربية المتحدة (Араб)
al-ʾImārāt al-ʿArabiyya l-Muttaḥida
Арабын Нэгдсэн Эмират улсын далбаа
Далбаа
Арабын Нэгдсэн Эмират улсын Сүлд
Сүлд
Уриа: الله الوطن الرئيس
Бурхан, Үндэстэн, Ерөнхийлөгч
Төрийн дуулал: عيشي بلادي
"Īšiy Bilādī"
"Миний улс мөнх оршиг"
 Арабын Нэгдсэн Эмират Улс улсын байршил (ногоон) Арабын хойг
 Арабын Нэгдсэн Эмират Улс улсын байршил (ногоон)

Арабын хойг

Арабын Нэгдсэн Эмират Улс
НийслэлАбу-Даби
24°28′N 54°22′E / 24.467°N 54.367°E / 24.467; 54.367
Томоохон хотДубай
25°15′N 55°18′E / 25.250°N 55.300°E / 25.250; 55.300
Албан ёсны хэлАраб хэл
Нийтлэг хэлБулангийн араб хэл, Англи хэл
Угсаатны бүлгүүд
(2015)
  • 59.4% Өмнөд Ази
    • 38.2% Энэтхэгчүүд
    • 9.5% Бангладешчууд
    • 9.4% Пакистанчууд
    • 2.3% бусад
  • 11.6% Эмиратын Арабууд
  • 10.2% Египетчүүд
  • 6.1% Филиппинчүүд
  • 12.8% бусад
Ард түмний нэршилЭмиратчууд
Төр засагХолбооны Лалын парламентын сонгомол хагас-үндсэн хуульт хаант засаг
• Ерөнхийлөгч
Мухаммад ибн Заид аль Нахайян
• Ерөнхий Сайд
Мохаммед ибн Рашид аль Мактум
• Дэд Ерөнхийлөгч
Мохаммед ибн Рашид аль Мактум ба Мансур ибн Заид аль Нахайян
Хууль тогтоох байгууллага
  • Холбооны Дээд Зөвлөл
  • Холбооны Үндэсний Зөвлөл
Түүх
• Персийн булангийн резиденцийн Британийн протекторат
1820 болон 1892
• Тусгаар тогтнол
12 сарын 2, 1971
• НҮБ-д элсэв
12 сарын 9, 1971
• Рас ал-Хайма нэгдэв
2 сарын 10, 1972
Газар нутаг
• Нийт
83,600 км2 (114)
• Усны эзлэх талбай (%)
бага
Хүн ам
• 2020 тооцоо
9,282,410 (92)
• 2005 тооллого
4,106,427
• Нягтаршил
121/км2 (110)
ДНБ (ХАЧТ)2020 тооцоо
• Нийт
$779.234 тэрбум (34)
• Нэг хүнд ноогдох
$78,255 (6)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$501.354 тэрбум (32)
• Нэг хүнд ноогдох
$50,349 (21)
ОТББИ (2018)26.0
бага
ХХИ (2021) 0.911
маш өндөр · 26th
Мөнгөний нэгжАНЭУ дирхам (AED)
Цагийн бүсUTC+04:00 (GST)
Утасны томьёо+971
Домэйн нэр
  • .ae
  • امارات.

Түүх

Оманы булангийн баруун хойд эрэг болон Персийн булангийн өмнөд эргийн дагуу байрлах багаахан шейх омгууд 17-р зуунд Исламын шашин дэлгэрсэн Арабын халифтын бүрэлдэхүүнд орсон. Энэ үед Дубай, Шаржа, Эль-Фужайра хотууд үүсжээ. Халифтын хүч сулрахын хэрээр шейхүүд бүх эрх мэдлийг өөртөө авч байсан. Х-ХI зуунд Арабын хойгийн дорнод хэсэг карматовын бүрэлдэхүүнд орж, харин түүнийг задрахад Оманы эрхшээлд орсон байна. 15-р зууны сүүлчээр тус бүсэд Европын нөлөө ихээр орж ирсэн юм. Португал нь Бахрейн болон Жульфар мөн Ормузын хоолойд хяналт тогтоон тус хойгт бэхлэгдэж чадсанаараа барууны гүрнүүдээс анхдагч нь болжээ. Гол төлөв худалдаа эрхэлдэг Арабын вант улсын хүн ам 18-р зуунаас Их Британитай тэмцэлдэж эхэлсэн. Их британийн усан онгоцууд Персийн булангийн боомтуудын хооронд ачаа зөөвөрлөхөд голлож байсан нь нутгийн иргэдийг амьдрах гол эх үүсвэрээс нь салгасан. Энэ нь "Ост-Индийн компани" болон Арабын нутгийн иргэдийн хооронд дуусашгүй зөрчилдөөн үүсэхэд хүргэжээ. Арабын нутгийн иргэдийг англичууд - "далайн дээрэмчид", харин вант улсын бүс – "далайн дээрэмчдийн эрэг" гэж нэрлэдэг байв.

Британийн протекторат (ивээн эзэрхэх журам)

Ост-Индийн компани цэргийн ангиа байнга Персийн булан руу чиглүүлж байсан ба 1820 онд Арабын 7 вант улсын эмир шейхүүдэд Оманыг Имамат Оман, Султанат Маскат, Далайн дээрэмчдийн эрэг гэж 3 хуваах "ерөнхий гэрээ"-нд гарын үсэг зурахыг тулгасан. 1853 оноос энэхүү вант улсуудыг "Гэрээний Оман" гэж нэрлэх болсон.

Вант улсын нутаг дэвсгэр дээр английн цэргийн бааз үүссэн юм. Английн улс төрийн тагнуулч улс төрийн эрх мэдлээ хэрэгжүүлж байсан. Гэсэн хэдий ч английн протекторат нь нутгийн уламжлалт хуучин системийг нь эвдэж чадаагүй юм. Нутгийн иргэд эртний ёс заншлаа хадгалсаар байсан. Гэвч тэд цөөхөн хүн амтай төдийгүй дотроо бусад овог аймгуудтайгаа байнга хагаралдаж байсан учраас колоничлогчдод нухацтай эсэргүүцэл үзүүлж чадахгүй байсан. Энэхүү газар нутаг дээр зонхилж тодорч байсан овог нь үржил сайтай баян бүрдүүд болох Лива ба Аль-Айнд анхнаасаа нутагшиж байсан Бани-яз овог юм. 1833 онд Мактумын омог - Бани-яз нь баян бүрдээсээ нүүж, Дубайд суурьшин, улмаар хотынхоо тусгаар тогтнолыг зарласан. Ингэж Мактум гүрэн үүссэн бөгөөд өнөөдрийг хүртэл Дубайн эмиратыг захирч байна.

1920 оны эхээр "Гэрээний Оман"-д тусгаар тогтнолын төлөөх тэмцэл өрнөсөн бөгөөд энэ нь Шаржа ба Рас-эль-Хаймд илүү далайцтай болсон. Яг энэ үед Эмиратын болон бүх Ойрх Дорнодын түүхэнд эрс өөрчлөлтийн үйл явдал болсон нь Персийн буланд нефтийн асар их нөөцийг олж нээсэн. 1922 онд англичууд шейхийн эрхэнд хяналт тогтоож, нефть хайж олборлох концесс байгуулсан. Харин "Гэрээний Оман"-д нефть олборлолт нь ашиг авчраагүй бөгөөд вант улсад үндсэн орлогыг сувдны худалдаа л авчирж байлаа.

Тэмдэглэл

Эх сурвалж

Tags:

Арабын Нэгдсэн Эмират Улс ТүүхАрабын Нэгдсэн Эмират Улс ТэмдэглэлАрабын Нэгдсэн Эмират Улс Эх сурвалжАрабын Нэгдсэн Эмират УлсАбу-Даби (эмират)Ажман (эмират)Арабын хойгБаруун АзиДубай (эмират)Ойрх Дорнод

🔥 Trending searches on Wiki Монгол:

Хөх хотДорноговь аймагСоёл иргэншилХиагтыг чөлөөлөх тулалдаанШохойн чулууСтратегийн ордуудХөвчтөнДува сохорУур амьсгалҮндэсний бөхМонгол кино үйлдвэрЗорголхайрхан уулБат хаанГэрКазахстанЯнгирТемпературМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтЖамбын ЛхүмбэБайгалийн гамшигӨнгөний бэлгэдэлФторОрчин үеийн Монголын түүхЭкзистенциализмУрлагБаруунтанПольшКроносХристофер КолумбДүүрэгУмард СолонгосМонгол орны ашигт малтмалын нөөцБоловсролСүбэдэй баатарДавсны хүчилТектоник хавтанАлтГазрын Тос Экспортлогч Орнуудын БайгууллагаТомас Альва ЭдисонЦахилгаан гүйдэлГандантэгчэнлин хийдМонголын түүхэн он дараалалБиологийн ангилалМонгол хувцасИргэний нийгэмЦээрлэх ёсонМөнгөАмарбаясгалант хийдЦахилгаан эсэргүүцэлАвлигаГэр бүлТаван хошуу малАвстралиВакцинДэд бүтэцХорт хавдарМенежментТуркНар хиртэлтБатмөнх Даян хаанМонгол үхэрТромбоцитопениЖоульТив тивийн улс орнуудТэгш боломжХунБарагшунМонгол морьБодисГовь-Алтай аймагИранПрограм хангамжДөрвөн цаг (Нацагдоржийн шүлэг)Озоны давхаргаЯлгаварлан гадуурхалтКатализаторМатрын замБлумын таксономиДэлхийн хоёрдугаар дайн🡆 More