Манан

Манан — Газрын гадарга орчмын агаарын давхаргад усны уур конденсацид орсны үр нөлөөгөөр манан үүснэ.

Ингэснээр газар орчим усан дусал, мөсөн талстууд үүсэн хуримтлагдаж агаарын тунгалагжилт болон алсын барааг бууруулдаг. Энэ нь 1 км-ээс бага байвал манан, 1-10 км бол униар гэж нэрлэнэ. Температур ба чийгийн ялгаа бүхий хоёр өөр агаарын болон усны масс шилжилтийн үед манан үүсдэг. Жишээ нь, далайн хүйтэн урсгалаар хүрээлэгдсэн тропикийн цөлийн эрэг болон дулаан, хүйтэн урсгал ийлэх Хойд Америкийн зүүн хойд эрэг орчим ийм манан их татна.

Манан

Манан бол үүлтэй адил агаар адиабатаар өргөгдсөн хөрч байгаа бус шүүдэр цэгтээ хүртэл хөрсөнөөс болж үүсдэг. Энэ нь хэд хэдэн замаар явагдах ба үүнээс хамаарч манан олон төрөл байна.

Төрлүүд

Ерөнхийд нь хөрөлтийн (цацрагийн, адвекцийн) ба ууршилтын манан гэж ангилна.

Адвекцийн манан

Хүйтэн газар дулаан агаар шилжин ирснээс болж үүсдэг. Намар, өвөл ажиглагдах ба нэлээд өндрийг хамардаг. Далай тэнгисийн эрэг орчмоор тэнгисийн дулаан агаар ирсэн үед энэ төрлийн манан үүснэ.

Цацрагийн манан

Шөнө гадарга орчмын агаар урт долгионт цацраг ихээр алдсанаас болж үүсдэг. Дулаан улиралд салхи багатай, цэлмэг цаг агаартай үед ажиглагдана. Хэрэв агаар их чийглэг байвал 10 метрээс цааш харагдахгүй.

Ууршилтын манан

Намар, өвөл дулаан уснаас ууршилт явагдах үед дээрх гадарга нь хүйтэн байх учир энэ төрлийн манан үүснэ. Бороо орсны дараах манан ч энэ замаар үүсэх ба дулаан цагт ууршиж амархан сарнидаг.

Түүнчлэн

Эшлэл

Цахим холбоос

Манан  Commons: Манан – Викимедиа дуу дүрсний сан

Tags:

Манан ТөрлүүдМанан ТүүнчлэнМанан ЭшлэлМанан Цахим холбоосМананАгаарДалайДулаанКилометрКонденсациМассМөсТалстТемпературУсУуршилтХойд АмерикЦөлЭх газар

🔥 Trending searches on Wiki Монгол:

ХөвчтөнЦаг хугацааСоциализмГазар зүйн солбицлын системБат хаанОйрадАрдын хувьсгалВэб сайтАмьсгалах процессНамбарын ЭнхбаярМеханик хөдөлгөөнСайн ноён хан аймагПрограмчлалын хэлМин улсБогд хан уулЦахилгаан оронМодун шаньюйЦусны бүлэгМонгол-Оросын харилцааЭкзистенциализмМанжуудЗүрхний массажМонгол бичигТайжИргэний нийгэмАж үйлдвэрийн хувьсгалБий биелгээИндонезИмпрессионизмХлорХабул ханҮет хөлтөнШувууАристотельҮерДээлҮхэрҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрБаядӨмнөд СолонгосМонгол овог аймгуудын жагсаалтХурдатгалКонденсаторНарАвтомашинЮмжаагийн ЦэдэнбалМонголын өндөр байшингийн жагсаалтХоёртын тооллын системНэгжГлюкозХалтмаагийн БаттулгаЦахилгаан дамжуулагчНянПалеолитКазахуудСэргэн мандалтын үеМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхЦахиагийн ЭлбэгдоржДулдуйтын ДанзанравжааМонгол Улсын гадаад харилцааӨвөр МонголТайваньТархиЧингүнжавДаатгалШадар ван Чингүнжавын удирдсан Манжийн эсрэг бослогоЭртний Грекийн философиЭкосистемМаркетингМеталлТив тивийн улс орнуудАрабын Нэгдсэн Эмират УлсСэтгэл судлалИррационал тооИнтерференцДархан-Уул аймагГэсэрХовордсон зүйл🡆 More