З.түмэнжаргал, С.баатарсүх Халтар Манан Хөөрөг

Хөгжим: С.Баатарсүх

Шүлэг: З.Түмэнжаргал

ХАЛТАР МАНАН ХӨӨРӨГ 

Эргэн эргэн золгох бүрийдээ

Эрдэнийн чулуун хөөрөг зөрүүлнэ ээ

Эцэг өвгөдийн минь заншил сахисан

Эрхмийн дээд тэмдэг юм аа хө

Дт: Хайртай л аавын минь үнэр шингэсэн

Халтар манан хөөрөг юм аа хө ...

Учран учран золгох бүрийдээ

Уран чулуун хөөрөг зөрүүлнэ ээ 

Эрийн жудгаар нөхрөө хүндэлсэн 

Ээнэгхэн сэтгэлийн тэмдэг юм аа хө

Дт: Хайрхан уулын минь бүлээн хэлтэрхий

Халтар манан хөөрөг юм аа хө ...

Ахин ахин золгох бүрийдээ

Алтнаас цэнэтэй хөөрөг зөрүүлнэ ээ

Амин хэлхээ нутгаа тахисан

Андгай журмын тэмдэг юм аа хө

Дт: Халуун өвөртөө хадгалж явдаг л

Халтар манан хөөрөг юм аа хө  

Дууны тухай

Энэ дуу 1993 онд төржээ. Хөгжмийг зохиосон С.Баатарсүх бурхны оронд явсан аавыгаа санан, хөөргийг нь бариад сууж байхад энэ дууны аялгуу ороод ирэхэд нь З.Түмэнжаргалыгаа дуудаж шүлэг бичүүлсэн хэмээн дурсдаг. Тэрээр энэ дуугаа "Хөөрөгний тухай бараг анхны дуу байх шүү" хэмээсэн байдаг.

Шүлгийг бичсэн Загдын Түмэнжаргал арван хэдтэй залуу хүү байхдаа С.Баатарсүхийн "Цэнхэр залаа" гитарын гоцлол анх гараад яваад эхлэнгүүт гоё санагдаад байхаар нь "Цэцгэн заяа" нэртэй шүлэг бичиж ирсэн нь "Цэцгэн зүйрлэл" дуу болж дуучин Х.Галхүүгийн дуулснаар нийтэд түгсэн сонирхолтой түүх байдаг.

Жич: Дуучин СТА Т.Аминагийн урын сангийн хит бүтээлүүдийн нэг, диско бүжгийн хэмнэлтэй шинэ жилийн поп дуу "00" цаг нь хоёр уран бүтээлчийн маань хамтын бүтээл юм.

Дууг дуулсан дуучид

Энэ дуу МУГЖ Д.Сосорбарам, дуучин Г.Мөнхбаяр, Б.Батжаргал (СТА), Б.Батчулуун, П.Баярмагнай зэрэг уран бүтээлчдийн урын санд орж дуулагдсан байдаг.

Сонсох

YouTube, 2022-12-26, ХАЛТАР МАНАН ХӨӨРӨГ МУСТА Дуучин П.Баярмагнай

Tags:

🔥 Trending searches on Wiki Монгол:

YouTubeХар зүрхний Хөх нуурЗанабазарТөв аймагГазар хөдлөлтЦээрлэх ёсон1 дүгээр сургууль3 сарын 27Есүс ХристСагсан бөмбөгБөртэ ЧиноАлун Гуа эхийн домогГепатит СИх Монгол улсын их хааны тамгаЭтанолВолейболМагниБат хаанБуддын шашинОлноо өргөгдсөнМольУлаанбаатарДэлхийн нэгдүгээр дайнЖастин БиберНүүрстөрөгчийн дан исэлҮүрэг нуурБаруун дөрвөн аймагт гарсан 1932 оны зэвсэгт бослогоҮндсэн хуульЦаг хугацааМонгол орны гол мөрдХорлоогийн ЧойбалсанЗорголхайрхан уулЧингис хааны дөрвөн хүлэг баатарСанах ойХоньНАТОБэгзийн ЯвуухуланНейронНатриКиргизИнч (нэгж)ШатарУзбекистанШинжаанУлсын нийслэлийн жагсаалтАрхангай аймагБямбын РинченЦусны бүлэгОй тогтоолтМашинМонголын эзэнт гүрний дараах Монгол УлсҮерАльцхаймерын өвчинБайгалийн хийМонгол Улсын ЕрөнхийлөгчМонгол Улсын Ерөнхий Сайдын жагсаалтРене ДекартНамсрайжавын БатсуурьЁс зүйСоёлТуул голӨвчинХоолны давсБодисын төлөвЦахилгаан дамжуулагчРенчиний ЧойномХөвчтөнМонголын Нууц ТовчооПуужингийн хөдөлгүүрЗөвлөлт Холбоот УлсФторКүнзийн сургаалНарны аймагХар-Ус нуурБаян-Өлгий аймагШуургаЛигдэн хаан🡆 More