Намсрайжавын Батсуурь

Намсрайжавын Батсуурь (1987 оны наймдугаар сарын 11) нь Увс аймгийн Ховд сумын уугуул, үндэсний бөхийн улсын Даян аварга цолтой бөх.

Намсрайжавын Батсуурь Намсрайжавын Батсуурь
Төрсөн өдөр1987 оны 8 сарын 11 (1987-08-11)
(одоо 36 настай)
Төрсөн газарМонгол улсын Увс
аймгийн Ховд сум
Алдар цол
Бөхийн цолДаян аварга
Цол ахисан он жил
Даян аварга2021 — өнөөгийн
Улсын аварга2018 — гурван жил
Улсын арслан2014 — дөрвөн жил
Улсын харцага2013 — нэг жил
Аймгийн арслан2011 — хоёр жил
Аймгийн начин2007 - дөрвөн жил
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн3 (2014, 2018, 2019)
Үзүүрлэсэн1 (2020)
Шөвгөрсөн8 (2013, 2014, 2015, 2016, 2018, 2019, 2022, 2023)
2023-07-12-ны байдлаар мэдээлэв.

Амжилт

2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан. Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ (3-ын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, 4-ийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, 5-ын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, 6-ын даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан бөгөөд 7-ын даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан).

2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.

Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд

2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 2012 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.

Улсын наадмын дэвжээнд

2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван "Улсын харцага" цол хүртсэн.

2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Оршихоор тав, улсын начин Р.Пүрэвдагваар зургаа, улсын гарьд Д.Рагчаагаар долоо, улсын заан Ч.Санжаадамбаар найм, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн.

2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.

2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар аймгийн заан Д.Буянтаар тав, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар зургаа, аймгийн заан Д.Бат-Эрдэнээр долоо, улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.

2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын начин Д.Амарсайханаар тав, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очироор зургаа, аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоогоор долоо, улсын заан Н.Жаргалбаяраар найм, улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн.

2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнээр зургаа, улсын аварга С.Мөнхбатаар долоо, улсын гарьд Б.Гончигдамбаар 8 давж үзүүрлэсэн.

2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадмаар аймгийн хурц арслан Б.Суманчулуунаар тав, аймгийн арслан Ц.Мөнхбаяраар зургаа, улсын начин Ц.Одбаяраар долоо, улсын харцага М.Бадарчаар 8 давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн.

2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Даян аварга" цолыг хүртсэн.

2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадмаар, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр тав, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр зургаа, аймгийн арслан Г.Бадрахаар долоо, улсын начин Б.Серикээр 8 давж чимэг нэмсэн.

2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадмаар улсын начин Г.Ганжадаар тав, аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор 7 давж чимэг нэмсэн.

Үндэсний бөхийн амжилт

Намсрайжавын Батсуурь
Жил Түвшин Бөхийн тоо Цол Давсан тоо Авсан цол/чимэг Тэмдэглэл
2023 Улс 512 Улсын Даян Аварга 7 Саруул Сайжрах
2022 Улс 1024 Улсын Даян Аварга 8 Бууршгүй Хүчит
2021 Цуцлагдсан Улсын Аварга Улсын Даян Аварга 2019 онд Улсын Арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул Улсын Даян Аварга цолыг олгосон.
2020 Улс 512 Улсын Аварга 8 Тод Сонин
2019 Улс 512 Улсын Аварга 8 Бууршгүй Хүчит
2018 Улс 512 Улсын Арслан 9 Улсын Аварга
2017 Улс 512 Улсын Арслан 3
2016 Улс 1024 Улсын Арслан 8 Үлэмж Бадрах
2015 Улс 512 Улсын Арслан 5 Өсөх Идэр
2014 Улс 512 Улсын Харцага 9 Улсын Арслан
2013 Улс 512 Аймгийн Арслан 6 Улсын Харцага
2012 Цэрэг 256 Аймгийн Арслан 5
2011 Аймаг 256 Аймгийн Начин 8 Аймгийн Арслан
Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан

Бөхийн удам

Өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпийн хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл 2 талдаа бөхийн удамтай.

Эшлэл

Tags:

Намсрайжавын Батсуурь АмжилтНамсрайжавын Батсуурь Аймаг, Цэргийн наадмын дэвжээндНамсрайжавын Батсуурь Улсын наадмын дэвжээндНамсрайжавын Батсуурь Үндэсний бөхийн амжилтНамсрайжавын Батсуурь Бөхийн удамНамсрайжавын Батсуурь ЭшлэлНамсрайжавын Батсуурь1987 он8 сарын 11Увс аймагХовд сумҮндэсний бөх

🔥 Trending searches on Wiki Монгол:

ГэрӨвчинYouTubeМихаил ГлинкаМорины уралдаанМонгол улсын аймаг, нийслэлМонгол ёс заншилБарон Унгерн фон ШтернбергПифагорын теоремМонгол Улсын Засгийн ГазарШагайн харвааЦагаан хэрэмФүжи уулШи ЖиньпинОзоны давхаргаДотоодын нийт бүтээгдэхүүнОросын Украин руу хийсэн довтолгоо (2022)Төр гэрэлтАлтай Таван БогдСальвадорУсНайманАрван хоёр жилЭдип хаанОлон улсын нэгжийн системНисэх онгоцУйгур улсХүрэн баавгайТөрНийслэл хүрээг хятадын гамин цэргээс чөлөөлсөн ньУлаанбаатарДээлРомбТэмээн хяруулЕгипетМакро эдийн засагҮндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрНьютон (нэгж)РезисторХүннү улсИрландАнгарагЖоульBangtan BoysАрдчилалНумын ордВитамин АЭрдэнэсант сумЛеброн ЖеймсСангидоржийн СансаргэрэлтэхГэр бүлВольфганг Амадей МоцартТрансформаторЦементХабул ханНянДэлхийн нэгдүгээр дайнГерманШүдАрилжааны банкАргонФранцВатиканАварга хулсны баавгайЖигжидийн МөнхбатӨөхний хүчлийн нийлэгжилтМашинБатсүхийн ЗоригтбаатарМонгол кино үйлдвэрШөнийн галт тэрэгЭрх зүйСудалгааШинэ засгийн бодлогоЭнзимХидан УлсХонь🡆 More