Цаг хугацаа өнгөрөхөд аливаа бие болон түүний хэсгүүд өөр хоорондоо харьцангуйгаар, орон зайн дотор байрлалаа өөрчлөхийг механик хөдөлгөөн гэнэ.
Мөн биес мөнхийн хөдөлгөөнд оршдог. Биесүүд давших, эргэх, хэлбэлзэх хөдөлгөөнүүдийг хийдэг. Биеийн хөдлөх үед үүссэн мөрийг траектори гэнэ.
Физикт биеийн байрлалыг тодорхойлохын тулд өөр биетэй харьцуулж үздэг. Тэр биеийг тооллын бие гэнэ. Биеийн байрлал хугацаанаас хамаарч тооллын биетэй харьцангуйгаар өөрчлөгдөхийг механик хөдөлгөөн гэнэ. Механик хөдөлгөөн харьцангуй шинжтэй. Хүн амьтны хөдөлгөөн,машин техникийн хөдөлгөөн, дэлхий нарыг тойрох хөдөлгөөн зэрэг нь механик хөдөлгөөн юм.
Биеийн хөдөлгөөний түргэн удааныг илэрхийлэх физик хэмжигдэхүүнийг хурд гэнэ. Биеийн туулсан замыг харгалзах хугацаанд нь харьцуулж олно. Хурдыг V үсгээр тэмдэглэнэ. Нэгж нь м/с,км/ц байна. Ижил хугацаанд тэнцүү зам туулах хөдөлгөөнийг жигд хөдөлгөөн гэнэ. Жигд хөдөлгөөний хурд тогтмол байна. Ижил хугацаанд өөр өөр зам туулж байвал хувьсах хөдөлгөөн гэнэ. Ийм хөдөлгөөний хурд байнга өөрчлөгдөж байдаг. Хурдсах ба удаашрах хөдөлгөөн нь хувьсах хөдөлгөөний тохиолдол юм.
This article uses material from the Wikipedia Монгол article Механик хөдөлгөөн, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.