Ашигт малтмалын геологи нь байгалийн баялаг эрдэс түүхий эдийн судалгааг эдийн засаг, үйлдвэрлэлийн ач холбогдол талаас нь судална.
Эрдэс, түүхий эд гэдэгт төрөл бүрийн металл болон металл бус ашигт малтмал, барилгын материал болох элс, хайрга, шавар, өнгөлгөөний чулуу, эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос, мөн ус багтана. Ерөнхийдөө ашигт малтмалын геологи нь дээр дурьдсан эрдэс түүхий эдийн ордын судалгааг хийж, олборлолтод бэлтгэх ба үүний тулд геохими, эрдэс судлал, геофизик, структур геологи гэх мэт бусад салбар шинжлэх ухааны судалгааны аргуудыг хэрэглэнэ.
Ашигт малтмал гэдэг нь хүн төрлөхтөн одоо болон ирээдүйд хэрэглэж болох эрдэсийн өндөржсөн агуулга бүхий хуримтлал юм. Ашигт малтмалыг, бүрдүүлж буй эрдэсжилт, эдийн засгийн ач холбогдол, мөн өнөөгийн техник, технологийн боломжид тулгуурлан ангилж болно. Эдийн засгийн ач холбогдлоор нь: эрдэсжсэн цэг, илрэл, орд, батлагдсан нөөц гэх мэтээр ангилнa.
Хүдрийн ашигт малтмалын гарал, үүсэх нөхцөл, ордын зүй тогтлыг судлана. Эцсийн зорилго нь ордыг олборлох, эдийн засгийн эргэлтэнд оруулах явдал юм.
Эрчим хүчний түүхий эд болох газрын тос, байгалийн хий, нүүрсний орд илрүүлэх зорилгоор тунамал чулуулаг, түүний тархалт, тогтоцыг судлана.
This article uses material from the Wikipedia Монгол article Ашигт малтмалын геологи, which is released under the Creative Commons Attribution-ShareAlike 3.0 license ("CC BY-SA 3.0"); additional terms may apply (view authors). Тусгай тайлбар байхгүй бол энэ агуулгыг CC BY-SA 4.0 лицензийн дагуу хэрэглэх боломжтой. Images, videos and audio are available under their respective licenses.
®Wikipedia is a registered trademark of the Wiki Foundation, Inc. Wiki Монгол (DUHOCTRUNGQUOC.VN) is an independent company and has no affiliation with Wiki Foundation.