Монгол Улсын Ерөнхий Сайд

Монгол Улсын Ерөнхий Сайд нь Монгол улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бөгөөд Засгийн газрыг толгойлдог.

Монгол улсын Үндсэн хуульд зааснаар УИХ дахь олонхоос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулж Улсын Их Хурал тогтоолоор томилдог байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд
Монгол Улсын Ерөнхий Сайд
Монгол Улсын Ерөнхий Сайд
Одоо хашиж буй
Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
Албаа хүлээн авсан;
2021 оны 1 сарын 27
Монгол улсын гүйцэтгэх засаглал
ТөрөлЗасгийн газрын тэргүүн
СуудалУлаанбаатар
ТомилогчУлсын Их Хурал
Бүрэн эрхийн хугацаа4 жил; дахин томилогдох боломжтой
Бүрдүүлэгч хэрэгсэлМонгол Улсын Үндсэн Хууль
Алба бий болсон1912 оны 11 сар
1990 оны 9 сарын 11
Анхны эзэмшигчТөгс-Очирын Намнансүрэн (1912)
Дашийн Бямбасүрэн (1990)
ЦалинЖилийн 29,876,672 /$ 8,453 (2021)

Түүх

Монгол улсын ерөнхий сайд гэдэг албан тушаалыг 1911 онд Манж Чин улсаас салж тусгаар тогтнолоо зарласнаас бараг 1 жилийн дараа анх бий болгожээ. Энэ тусгаар тогтнолыг олон орон хүлээн зөвшөөрөөгүй билээ. 1921 оны хувьсгалын дараа дахин тусгаарласны дараагаар ерөнхий сайдыг Монгол Ардын Нам 8-р Богд хаантай зөвшилцөн томилдог байв. Харин 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглаж, ерөнхий сайдын албан тушаалыг "Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тэргүүлэгч" гэж нэрлэх болжээ. Энэ нь 1946 онд "Сайд нарын зөвлөлийн дарга" гэж өөрчлөгджээ. Монгол оронд ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос дахин Ерөнхий сайд гэж нэрлэж байна. Харин энэ нэрийн өөрчлөлтүүдээс хамаарахгүйгээр одоогийн Засгийн газар нь энэ албан тушаалыг 1912 оноос хойш тасралтгүй үргэлжилж байна гэж үздэг бөгөөд эзэмшигчдийг нь бүгдийг нь Ерөнхий сайд гэж тооцдог.

Гамин цэрэг Нийслэл хүрээг 1919 онд эзлэж аваад төр засгийн эрхийг Г.Бадамдоржид мэдүүлж байсан тул түүнийг жил гаруй ерөнхий сайд хийсэн гэж тооцдог аж.

Үүний дараа Барон Унгерн 8-р Богд хааныг гамингаас чөлөөлж буцаан хаан болгож, 8-р Богдыг хийддээ нууж байсан Ноёдын Намын зүтгэлтэн Манзушир хутагт Цэрэндоржийг ерөнхий сайд болгожээ.

Дараа нь Монгол Ардын Намынхан Нийслэл хүрээнд Улаан Оросоос цэрэг дагуулан ирж, засаг төрийн эрхийг авахаар шахсан тул 8-р Богд хэлэлцэн нэлээд хэдэн буулт хийж, Тангаргийн гэрээ гэгчийг байгуулан Хэмжээт цаазат хаант улсын хэлбэрээр улсаа байгуулахаар тохиролцжээ. Ингээд 8-р Богд өөрөө хэмжээт эрхт хаан болж, ерөнхий сайдаар Ноёдын намын зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазарыг тавьжээ.

Харин одоогийн Засгийн газар нь тушаалыг анх албан ёсоор эзэмшсэн Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнг анхных гэж үздэг. Мөн Дамбын Чагдаржавын статус маргаантай байдаг. Зарим хүмүүс түүнийг зөвхөн үүрэг гүйцэтгэгч гэж үздэг бол зарим нь жинхэнэ Ерөнхий сайд гэж үздэг.

Ерөнхий сайд нар

Гадаад холбоос

Мөн үзэх

Tags:

Монгол Улсын Ерөнхий Сайд ТүүхМонгол Улсын Ерөнхий Сайд Ерөнхий сайд нарМонгол Улсын Ерөнхий Сайд Гадаад холбоосМонгол Улсын Ерөнхий Сайд Мөн үзэхМонгол Улсын Ерөнхий СайдМонгол улсУлсын Их Хурал

🔥 Trending searches on Wiki Монгол:

ВикиМанжийн эсрэг монголчуудын тэмцэлСартуулБаядЯнгирТогоонтөмөр хаанДээрэлхүүЗүрхЦагаан сарХалхХүчилБулчинДундад Иргэн УлсАр МонголМөнх хаанЖон ЛоккХиагтын гэрээМитозСүхбаатар аймагУушгиЛинзКарл МарксАрван хоёр цагХэрлэн голБүгд Найрамдах Монгол Ард УлсДогсомын БодооСонгуульХөвсгөл нуурМэдээллийн системХаммурапи хааны хуульБоливиОрчин үеийн философиСоронзКомпьютерИх Монгол УлсАрд АюушХөгжлийн эдийн засагШууд тусагдахуунХорлоогийн ЧойбалсанХөрсНьютоны хуулиудМакс ВеберАнгарагТаван хошуу малНийгмийн институтБогд хааны ордон музейШувууМэтгэлцээнШинэ эргэлтийн бодлогоАзийн орнуудын жагсаалтВатт (нэгж)АаруулГарагСтратегийн ордуудСоёл иргэншилҮндэсний эрх чөлөөний хувьсгалУлс төрИх ЗасагВена (анатоми)Эдийн засгийн шинжлэх ухаанТөрЭкологиНурхачДотоодын нийт бүтээгдэхүүнХойд Цэнхэрийн агуйАж үйлдвэрУхаалаг гар утасАлтайн УрианхайЦус багадалтТөвөдМөнгө (химийн элемент)ХуланЖүдоНайманТуул голМонголын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн түүхЦагаан хэрэмСоциал демократ🡆 More