Төвөд

Төвөд (тө.

Газар зүйн тогтцын хувьд Төвөдийн өндөрлөг (Хөхнуур-Төвөдийн өндөрлөг) хэмээх энэ газар орон дунджаар далайн түвшнээс дээш 4900 метрт өндөрт орших, 10 зуун сая хавтгай дөрвөлжин газар нутаг юм. Мөн төвдийг хамгийн ядуу орон гэж НҮБ-ээс дүгнэлт гаргасан ч шашинаараа баян муж гэж үздэг.

Хадмал
Монгол үсгээрТөвөд
буриад кирилл.түбэд
монгол кирилл.төвөд
халимаг кирилл.төвд
Төвөд
Төвөд нь Буддын шашны нэгэн өлгий

Төвөд хэл, Төвөдийн Бурханы шашин гэсэн онцлогтой соёл, шашнаар нэгдсэн газар юм. Угуул иргэд нь төвөдүүд.

Төвөд
Төвөдийн эзэнт гүрэн (618–841) 790-ээд он, хамгийн их өргөжсөн үедээ
Төвөд
Төвөдийн нутаг- Төвөдийн засгийн газрын тодорхойлсноор. Шараар тэмдэглэсэн одоогийн Төвөдөөс бусад нутагт нь төвөдүүд хүн амыг олонхыг бүрдүүлж байгаагүй, Төвөдийн эзэнт гүрнээс бусад үед төдийлөн захирч байгаагүй

Төвөд орон өдгөө Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харьяанд Төвөдийн өөртөө засах орон, Сычуань муж, Хөхнуур мужид хуваагддаг. Төвөдөөс гадна Хятад, Монба, Хотон, Чян, Лоба зэрэг яс үндэст хүмүүс амьдардаг.

618 онд Төвөд Соронзон Гомбо хааны дор нэгтгэгдэж, 841 он хүртэл хүчирхэг оршсон нь түүхэнд Төвөдийн хаант улс гэж тэмдэглэгджээ. Түүнээс хойш Лхас, Шигацэ дахь Төвөд удирдлагад нэр төдий нэгддэг байсан ба түүнээс хойш зарим зуунуудад Монгол, Нанхиад, Манжийн удирдлага, нөлөөлөл дор орж байв.

1912 онд Манж Чин улс нуран унахад бодит байдал дээр шашин төрийг хослуулсан тусгаар тогтносон Төвөд улс буй болсон тухай 1913 оны 1-р сарын 23-нд 13-р Далай лам зарлан тунхагласан байна.

1949 онд БНХАУ байгуулагдаж, Төвөдийг Хятадын салшгүй нэгэн хэсэг гэж үзээд 1951 онд цэргийн хүчээр нэгтгэсэн. Улмаар Төвөдийн удирдагч 14-р Далай лам тэргүүтэй олон хүн Энэтхэг рүү зугтан дүрвэжээ.

Өдгөө Төвөдийн өөртөө засах орон, Хөхнуур болон Сычуань мужийн баруун биеээр 5.4 сая гаруй төвөд хүн амьдран сууж байна. 1959 онд Төвөдийг БНХАУ эзэлснээс үүдэн Далай лам нутагтаа байх аргагүй болж, Энэтхэг рүү дүрвэн гарснаас хойш дахин эх нутагтаа очих боломжгүй байгаа юм.

Төвөдийн дүрвэгсдийн Засгийн газар нь Төвөдийн өөртөө засах орон, Цинхай муж бүхэлдээ, Сычуань мужийн баруун хэсэг, Юньнань, Ганьсу мужийн зарим хэсгийг Төвөдийн нутаг гэж үздэг. Одоогийн Төвөдийн өөртөө засах ороноос бусад төвөдүүд тархсан нутагт төвөдүүд хүн амыг олонхыг бүрдүүлж байгаагүй, Төвөдийн хаант улсын бусад үед төдийлөн захирч байгаагүй байна.

БНХАУ-ын эрх баригчид Төвөдийг дараах засаг захиргааны нэгжид хуваагаад байна. Үүнд:

  1. Төвөдийн автономит (өөртөө засах орон) дүүрэг;
  2. Цинхай (Хөхнуур) муж дахь Төвөдийн автономит тойргууд;
  3. Ганьсу муж дахь Төвөдийн автономит тойрог болон Төвөдийн автономит хэсэг;
  4. Сычуань муж дахь Төвөдийн автономит тойрог болон Төвөдийн автономит хэсэг;
  5. Юньнань муж дахь Төвөдийн автономит тойрог.

Цөллөгт буюу хилийн чандад байгаа төвөд хүмүүс нийт 134 мянга орчим байна: Энэтхэгт 100,000 хүн, Балбад 20,000, Бутанд 1249, Швейцарт 2000, Скандинавт 100, Европын бусад орнуудад 400, Австрали, Шинэ Зеландад 200, АНУ-д 8000, Канадад 1200.

Боловсрол

Төвөдөд бичиг үсэг тайлагдсан хүний үзүүлэлт 50% хүрдэггүй байна. БНХАУ-д эзлэгдэхээс өмнөх бичиг үсгийн түвшин тодорхойгүй байна. Маш олон ламтай бөгөөд бараг айл бүрд нэг лам байсан, лам нарын ихэнх нь бичиг үсэгтэй байв. 20-р зууны эхний хагаст иргэний боловсрол дэлгэрч эхэлсэн. 1951 онд тус улсад улсын болон хувийн 100-хан дунд сургууль л байсан байна.

Зураг

Холбоотой утга

Эх сурвалж

Tags:

Төвөд БоловсролТөвөд ЗурагТөвөд Холбоотой утгаТөвөд Эх сурвалжТөвөдГималайОронТөвөд хэлТөвөдийн өндөрлөгТөвөдүүд

🔥 Trending searches on Wiki Монгол:

Ховд аймагЧехГазар зүйн солбицлын системНүүрсИодМалгайСолонгосын дайнЗэсТехнологиБолд (дуучин)Цоохор ирвэсДува сохорХулан хатанҮндсэн хуульЭнэтхэгийн философиДууКазахстанБөртэ ЧиноНэр үгМонгол ардын аман зохиолВаршавын гэрээТогоонтөмөр хаанӨөх тосны хүчлийн метаболизмМонголд Бурханы шашин дэлгэрсэн түүхЭрдэнэтУрвалын хурдАмерикийн Нэгдсэн УлсМонголын энхтайванХандгайБиомассТөгрөгДолгорсүрэнгийн ДагвадоржУургийн бүтэцЦаатанИх Монгол улсын хаадын гүнж нарын жагсаалтАрдын хувьсгалСена мөрөнМандухай сэцэн хатанЦахилгаан цэнэгХорлоогийн ЧойбалсанБромФосфорВакцинИнтернэтГэрлийн жилЭрдэнэ Зуу хийдУнгарАлтВикипедиаДожоогийн ЦэдэвНүүрстөрөгчийн дан исэлАртерийн судасЦагаан сарИосиф СталинЭдийн засгийн шинжлэх ухаанДонровын НамдагЁс зүйЧин улсАзиХодоодУмард СолонгосХрист итгэлТөв мэдрэлийн тогтолцооМонгол Улсын гадаад харилцааТогтмол гүйдэлОдиссейМонгол Ардын НамМонгол овог аймгуудын жагсаалтНүүр хуудасНийгмийн институтБерлиний ханаАр элстэйн чуулганУильям ШекспирШударга ёсЛГБТМэдээллийн технологиМонгол Улсын сумдМеталлМонгол Улсын Зэвсэгт Хүчин🡆 More